4/3/10

Аборт буюу үр хөндөлт

Аборт буюу үр хөндөлт гэдэг нь жирэмслэлтийг зориудаар таслахыг хэлнэ. Үүнийг жирэмслэлтийн янз бүрийн хугацаанд (28 долоо хоног хүртэлх) эмнэлэгт хийдэг. Ихэнхдээ хүсээгүй жирэмслэлт, ойрын үед хүүхэд төрүүлэхийг төлөвлөөгүй байсан үед үр хөндөлт хийдэг. Үүнд олон шалтгаан байж болно. Жишээлэхэд, санхүүгийн, эсвэл байр орон сууцны бололцоо муу, хүүхдийн эцэг тодорхойгүй г.м. Зарим тохиолдолд үр хөндөлтийг эмнэлэгийн шалтгааны улмаас болж хийдэг. Жишээлэхэд, жирэмсэн үедээ халдвар авсан, эсвэл үрэвслийн өвчтэй байх, жирэмсний үед хэрэглэх нь хориотой эм уусан, гажигтай хүүхэд төрөх магадлал өндөр байх г.м. Үүнээс гадна улс болгон үр хөндөлтийн асуудал янз бүрээр ханддаг. Үр дүнд нь үр хөндөх хориотой оронд аборт хийлгэвэл эрүүгийн хэрэгт татагдах зэрэг үр дагавартай. Гэвч тухай улс, эсвэл нийгмийн давхарга нь абортын талаарх ямар бодлого баримтлаж байгаагаас үл хамаараад хувиараа хүсээгүй жирэмслэлтээс ангижирах гэж оролдсоны хэрэггүй, ялангуяа эмчлэх эрх байхгүй “сайн дурын” хүмүүст хандаж огтхон ч болохгүй.

http://www.cekc.mn/ -ээс....

0 Сэтгэгдэл:

Post a Comment

  • wefw

Та манай
Web Site Hit Counters
дахь зочин

  • бсыба