Бөмбөг
Вовка ангиийнхаа охинд хандан:
- Чамайг эмэгтэй хүний ёсоор ашиглаж болох уу ? гэтэл нөгөө охин уурлан:
- Тэнэг гэв. Вовка:
- Үгүй ээ, чиний бодож байгаа шиг тэр юм бишээ, бөмбөг маань эмэгтэйчүүдийн "00"-руу өнхөрөөд орчихлоо, аваад өгчих гэсэн юм.
Архичид
Туулай хайрцаг архи худалдаж аваад бутан доогуур нуугаад Дээр нь "энд архи байхгуй" гэсэн бичиг өлгөв. Бутны хажуугаар зараа өнгөрч яваад тэр бичгийг хараад бүгдийг ойлгосон нь мэдээж. Зараа бүх архийг нь аваад бутан дээр "зараа аваагүй" гэж биччээд явааад өгөв.
Дулаан юм
- Маргааш зугаалгаар явна шүү!!
- Дулаахан юм авах уу?
- Өө тэг нээрээ 6 шилийг авчих!
Ганцаараа
- Согтуу нөхөр гэртээ ирэв. Өглөө нь эхнэр нь уурлаж байна.
- Яагаад дахиад тийм архи уугаа вэ?
- Уг нь хоёрхон шил архи 3-уулаа уух гэж авсан юм аа!
- Тэгвэл яагаад тэгтлээ согтсон байсан юм??
Нөхөр санаа алдаад:
- Нөгөө 2 маань ирээгүй юм аа!
Суугаад бие зас
- Нэг шартаж салгалсан эр нийтийн жорлонд ортол цэвэрлэгч харснаа :
- Чи хүндээр үү, хөнгөнөөр үү гэж асууж гэнэ.
- Хөнгөнөөр гэсэнд үйлчлэгч :
- Чи хүндэрч байгаа юм шиг суугаад бие зас. Тэгэхгүй бол надад баахан ажил нэмнэ гэж гэнэ.
Дуртай ундаа
- Хамгийн дуртай ундаа гэсэн асуултанд нэг залуу гунигтайгаар “Рашаан. Хүв хүйтэн. Өглөөгүүр” гэжээ.
Архинаас гарах шийдвэр
Нэг хүүхэн гэртээ иртэл нөхөр нь тасарчихсан унтаж байна гэнэ. Хүүхэн дургүй нь хүрч чадахаар шийдээд баримлын шавар аваад бэлэг эрхтэн хийж нөхөртөө нааж орхиод унтаад өгчээ. Шөнө дунд аймаар орилооноор сэрээд хартал нөхөр нь орныхоо хажууд суучихсан :
- Эхнээр, би одоо дахиж уухгүй. Чи итгээрэй. Шөнө сэрсэн чинь хоёр эрхтэн байна. Тэгэхээр нь нэгийг нь тасалчихсан чинь нөгөөх нь өөрөө уначихлаа...
Архины балаг
- Нэг эр хээр явж байгаад даянч ламтай тааралдаад архидаж гэнэ. Түүнийг тас үсрэнгүүт нь ламбугай үсийг нь хусаад хувцасаа солиж өмсөөд арилаад өгч гэнэ. Нөгөө эр ухаан ортол толгой нь хага үсрэх гэж байна .
- Ёох толгой толгой гээд толгойгоо бариад автал халзан байна гэнэ. Гайхаад хувцасаа хартал ламын хувцас байна.
- За байз энэ чинь лам байна, би хаачсан байдаг билээ ? гэж сандарчээ.
Пивоны найрлага
- Сүүлийн үеийн судалгаагаар пивонд эмэгтэй хүний гормон байдгийг илрүүлжээ. Яагаад гэвэл эрчүүд гурван кружек пиво уусны дараа машинаа муу барьдаг, зургаан кружекийн дараа ямар нэгэн шалтгаангүй аальгүйтэн инээдэг, харин арван хоёр кружекийн дараа суугаагаараа л шээж чаддаг нь тогтоогджээ.
Гар бичмэл
Хоёр, архинд дуртай эр пивийг сонин, архийг сэтгүүл гэж ярьж байхаар тохирчээ. Нэг өдөр нэг нь нөгөө рүүгээ утасдав.
- Федя. Хурдан хүрээд ир. Манай найз хөдөөнөөс баахан гар бичмэл аваад ирж.
Жуманжи
Согтуу нөхөр гудамжаар гуйваж дайван явж байтал гэнэт эндээс нь ч морь гарч ирж тийрж унагаад, тэндээс нь ч заан гарч ирж дэвслээд, дээрээс нь буга мөргөөд бөөн юм болсонд мань хүн яах учраа мэдэхээ байгаад мангуурчихсан зогсож байтал тэр холоос:
- Хөөе, согтуу новш оо, чи наад хүүхдийн эргүүлдэг тоглоомноос холдооч ээ гэсэн дуу гарах нь тэр.
Би уудаггүй
Оюутнууд багшаа панаалдаж байна гэнэ.
- Багш аа, бид нар маргааш таны пар дээр суухгүй байж болох уу?
- Бололгүй яахав.
- Та тэмдэглэхгүй биз.
- Би огт архи дарс уудаггүй болохоор яалаа гэж тэмдэглэх билээ дээ.
Ухаан гэж
Замын цагдаа машин зогсоожээ. Жолоочид:
- Та архи уусан байна. гэхэд Жолооч:
- Үгүй. гээд л гүрийж гарчээ. Тэгээд үлээлгэхэд зааж дээ. Тэгэхээр нь жолооч:
- Наад чинь эвдэрхий юм байна. Манай авгайгаар үлээлгээд үз. гэжээ. Бас л зааж дээ.
- Тэгвэл ард байгаа 2 хүүхдээр минь үлээлгээд үз. гэжээ. Бас л зааж. Тэгээд цагдаа уучлал гуйгаад явуулжээ. Жолооч эр хөдлөнгүүтээ авгайдаа:
- Хүүхдүүддээ 100 татуулчих зүгээр байгаа биз.
Хэмжээ,хэмжээндээ...
Социализмын үед Хурмет гуайг Намын дээдийн захирал байхад Намын дээдийг төгссөн хөдөө аймгийн 4 нөхөр эрүүлжигджээ. Уг нь ч нэг их ууж сүйд болсон юмгүй дөрвүүлээ 1 шил юм хувааж хүртэж төгсөлтөө тэмдэглэчихээд байдаг байдаг айл руугаа харих гэж яваад нэг нь мод руу морь харж байхад нь гай нь таарч сэргийлэгч тааралдсан юм байж л дээ. Тэр үед эрүүлжсэн хүнийг албан газрынх нь аль нэг хариуцлагатанд хүлээлгэж өгдөг, очоод байгууллагын ханын самбарт эрүүлжсэн гээд зурагтай нь тавьдаг байсан үе л дээ. Хурмет захирал ч галтайгаа буугаад л 4 нөхрийг эрүүлжих дотор зад загнаад л аваад гарч. Нөхдүүд ч жижгэрээд л... Гэтэл машинтайгаа 120-ийн дэлгүүрийн гадаа зогссоноо 2 шил архи аваад ир гэж нэгийг нь гүйлгэсэнээ:
- Энэ 2 чил аркиар чараа тайл, та нар жаахан кэмжээтэй уух нь яадаг юм? Күний нэг, нэг чил арки уугаад л зогсчихсон бол хаанаас баригдаж,тавигдаж баларсан юм болдог юм гэж загнажээ. Хүн хүний хэмжээ гэж...
Гэрлийн хурд
Гэрлийн хурд гэж хөргөãч онгойлгоод гэрэл нь асахаас өмнө амжиж пиво авч амжихыг хэлнэ.
Хэн нь хурдан бэ?
Хятад, орос, монгол гурав хэн нь хурдан барилга барьдаг талаар маргана.
Орос :
- Бид нар 1 сарын 1-нд гүүр барьж эхлэхэд 12 сарын 31-нд эхний машин гүүрээр гардаг.
Хятад :
- Бид 1 сарын 1-нд эмнэлэг барьж эхлэхэд 1 сарын 31-нд эхний өвчтнөө хүлээн авдаг.
Тэгсэн монгол :
- Наадх чинь юу ч биш. Бид нар 1 дэх өдрийн 9:00 цагт архины үйлдвэрийн барилга эхлээд 10:00 цаг гэхэд бүгдээрээ тас.
Цагдаа
Замын цагдаа дээр нэг согтуу ирээд:
- Хөөш, энэ замаараа чигээрээ яваад байвал манай гэрт очих болов уу ?
- Та чинь хаашаа юм, гэрээ мэддэггүй юм уу ?
- Мэддэг байж чамаас асуух уу ?
Архи
Эхнэр нь 7 хоног ажлын томлилтоор явж гэртээ орж ирээд нөхрөөсөө асууж гэнэ л дээ. Нөхөр нь согтуу. Тэгсэн эхнэр нь:
- Чи ер нь гэртээ байсан хүн юм уу үгүй юм уу, хараач тоос шороо.
Нөхөр нь:
- Би чамайг гаргаж өгөөл, тэгээл одоо хамт орж ирж байна...
Шон
Нэгэн согтуу эр шөнө гэрлийн шон доор нэг юм эрээд байхыг цагдаа хараад очиж юу хайж байгааг нь асуувал согтуу эр:
- Түлхүүрээ хаячихлаа.
- Энд үү ?
- Үгүй ээ, өөр газар.
- Тэгвэл тэндээ хайгаач.
- Энд л ганцхан гэрэлтэй байна шүү дээ.
Түлхүүр
Нэг эр гэрээсээ гараад явж хөрштэйгээ таарчээ. Нөгөөх нь шал согтуу тамхиа цоожруугаа зоох гээд зогсож байлаа.
- Хөөе та яаж байна аа ? Тамхиараа яаж үүдээ онгойлгох гэж байгааа юм ?
Согтуу эр асаалттай тамхиа харснаа:
- Өө новш гэж даанч онгойхгүй байсан юм аа. Түлхүүрээ талд нь хүртэл татчихсан байна ш дээ...
2 нохой бөөс
2 нохой бөөс бааранд ороод хүмүүсийн ширээн дээгүүр асгарсан архи пивоноос уугаад нэлээн муудаад гудамжинд гараад ийнхүү ярьж гэнэ. - За хөгшин, явган гэлдрэх үү? гэхэд нөгөөх нь
- Нохой барьчихья гэж гэнэ
Тэнтэр, тунтар...
Хүүгээ хөлд орж байгааг харсан залуу аав:
- Миний хүү чинь тэнтэр,тунтар алхаад л эр хүндээ хө!
Хүү:
- Гэхдээ л би тань шиг зөвхөн цалин буусан өдрөөр биш шүү дээ!
Согтуу
Согтуу нөхөр автобусанд орж ирээд ингэж орилжээ.
- Зам тавиарай, тавихгүй бол толгой дээр чинь гишгээд гарна шүү !!
Тэгтэл нэг халзан эр алгандаа шүлсээ хаян толгойгоо илснээ:
- Ингээд хальтир, ингээд хальтир. гэж үглэн зогсов.
Архи
Хэдэн эрчүүд архидаж байна гэнэ. Гэтэл нэг нь огт уухгүй байна гэнэ.
- Яагаад уухгүй байгаа юм бэ?
- Амнаас үнэртвэл авгай гэрт оруулахгүй.
- Зүгээрээ уучихаад үнэрийг нь дарчих. Тэгсэн байхад яг л үнэртэж харагдаач.
Нөгөө эр бусадтайгаа нийлж уув. Уусныхаа дараа сармис идэж, лаврын навч зажлаад тамхи татаад бохь зажилжээ. Гэртээ ирээд үүдээ тогштол эхнэр нь хаалганы цаанаас:
- Ахиад л архи гударчихаад ирэв үү?
- Үгүй дээ уугаагүй.
- Тэгвэл наад цоожны нүхээр үлээгээдэх гэжээ. Мань эр цоожны нүхээр үлээсэн чинь эхнэр нь орилж гэнээ:
- Өө чи намайг доромжилж ханахгүй юм аа. Чамайг үлээгээдэх гэсэн болохоос унгаадах гээ юу?
Замын цагдаа
Нэг шал согтуу жолоочийг цагдаа зогсоогоод:
- Над руу нэг үлээгээдэх, дахиад нэг, дахиад нэг ... гээд л байна гэнэ.
- Яагаад ингээд байгаа юм бэ ? Жаахан юм уугаа л биз гэхэд цагдаа:
- Ямар гоё үнэр вэ, бүр хорхой хүрчихлээ...
Нүгэл
Хоёр залуу архи уугаад сууж байтал нэг залуу нь:
- Хөөе хөөе, гээд аймаар муухай орилов. Нөгөөх нь:
- Яасан? гэхэд
- Чиний ард нэг хар хувцастай араг яс зогсож байна...
- Зүгээр зүгээр, намайг дуусангуут гэрт хүргэж өгөх юм гэжээ.
Архи
Усан онгоц нь осолдсон нэгэн эр жижиг арал дээр хорин жил амьдарчээ. Тэрээр нэгэн єдєр арлын эргээр явж байтал уснаас эрэг дээр шидэгдсэн нэгэн нүцгэн бүсгүй ухаангүй хэвтэж байгаатай тааралджээ. Асар удалгүй эмэгтэй ухаан ороод:
- Одоо л та олон жил хүссэн юмаа оллоо! гэвэл гайхсан эр:
- Ямар гоё вэ? Чамд тэгээд “архи” байгаа гэж үү? гэж асуужээ.
Лекц
Гудамжинд цагдаа согтуу эрийг зогсоов.
- Та хаашаа явж байна?
- Ёс суртахуун, хүмүүжлийн тухай лекцэнд явж байна.
- Ийм шөнө болсон хойно хэн лекц уншдаг юм?
- Манай авгай.
Цагдаа
Өвөөгийн хөндийд нэг эр хогийн саван дээр суун “гомбоо” ууна. Цагдаа ирэв:
- Чи юу хийж байгаа юм?
- Ундаа ууж байна.
- Бос бос, наадах чинь хогийн сав шүү дээ.
- Өө уучлаарай, таны сав гэж мэдсэнгүй…
Очлоо
- Байна уу? МАСТЕР МАН ҮҮ ?
- Би биш ээ, та юу хэлүүлэх гэсэн юм.
- Ганц шил юм хувааж уух гэсэн юм аа, та хэлээд өгөөч.
- За байж бай, би одоохон очлоо, хаана байна ?
Лифт
- Согтуу нөхөр гэртээ ирээд хонхоо дартал эхнэр онгойлгов. Нөхөр болгоомжтой гэгч нь ороод, хаалгаа хаагаад эргэж харан эхнэртээ хандан:
- 6-р давхрыг дарчихгуй юу !?
Гүрвэл
Хэл муутай Довчин гэж нөхөрт найз нь ГҮРВЭЛ гэдэг үгийг зөв дуудлагаар нь хэлүүлж сургаж байна гэнэ. Мань хүн гүрвэл гэхийг гүргүүл гэдэг юм байж л дээ.
- За Довчин дагаад хэлээрээ ГҮР-ВЭЛ. Довчин
- ГҮРР-ВЭЛ. Найз нь
- За дахиад хэлээрээ. Довчин
- ГҮРР-ВЭЛ. Найз нь
- За одоо шууд хэлээрээ!!!
- ГҮРГҮҮЛ......
Довчин ажил дээрээ.
Уурхайн нэг цэх дээр гэнэ. Хүчилтөрөгчийн баллоныг /70кг/ 2 хүн дундаа мөрлөн зөөж байна гэнэ. Гэтэл Довчин ацетлины баллоныг /98кг/ ганцаараа мөрлөөд явж байхыг нь харсан орос дарга нь
- Хөөе Довчин ганцаараа болохгүй ээ биенд чинь муу хоёулаа өргөх хэрэгтэй гээд хоёр хуруугаа гозоолгон харуулж гэнэ. Гэтэл угийн орос хэлэнд таг мань хүн маш ууртайгаар баллоноо чулуудаад
- Оросууд ийм давруу ш дээ арай гэж нэгийг өргөж байхад ХОЁРЫГ өргө гэж байна гэж ууралсан гэдэг.
Ном
Филипп Киркоров өөрийнхөө "Би эмээгээс салав"нэртэй номоо гаргасан байна.
Төлөг
80-аад оны үед ЗХУ дахь манай элчингийн газар ажиллаж байсан Хавх гуай МИСИС (Ган хайлшийн дээд сургууль) дээр очтол тэнд сургуульд сурдаг Вьетнам оюутнууд гүйж ирээд л:
- Би төлөг гэж мэндлээд байсанд Хавх гуай:
- Аа манай муусайн золигнуудын хийж байгаа ажил. Би чгэсэн төлөг гээд гар барьсан гэнэ лээ шүү
Оцойх
Улсын начин Цогнойдорж гуай нэгэн барилдаанд гарч цолоо дуудуулан дэвж байтал засуулч нь:
- Улсын начин Оцойдорж оо хэмээн цоллож гаргажээ. Дараа нь засуулдаа:
- Та яагаад миний нэрийг буруу дуудав аа. Би чинь Оцойдорж биш Цогнойдорж шүү дээ гэхэд
- За оцойх цогнойх хоёрын ялгаа юу байхав гээд огт тоогоогүй юм гэсэн.
Б.Ренчин
70-аад оны үед гадаадын олон сурвалжлагч нар Сүхбаатарын талбайд явж байхад Б.Ренчин гуай орчуулагч хийж байжээ. Гэтэл талбай дээр нэг баас байхыг харсан сурвалжлагч нар социализмыг муулах шалтаг олсондоо баярлан зургийг нь авч эхэлтэл Ренчин гуай:
- Танай цагаан ордны үүдэнд өлсөж үхсэн хүний өгөрсөн яс хэвтэж байхад манай талбай дээр цатгалан хүний тос даасан баас байж яагаад болдоггүй юм хэмээн сүрхий загнасан гэнэ лээ.
Айдас
- Вовка чиний өдрийн тэмдэглэл хөтөлдөг дэвтэр чинь хаана байна?
- Тэрийг Коля авсан. Гэрийнхнийгээ айлгах юм гэсэн.
Дуучдын онигоо
- Сүүлийн үед нийтийн гэж нэрлэгдээд байгаа дуучид нэгнийгээ дууны нэрээр онигоонд оруулж байна. Эдгээр дууны нэртэйгээ онигоонд орсон эзэн туйлын адилхан шүү.
- Дуучин Ариунболд- "Мэнгэ төөрсөн амраг"
- Дуучин Эрдэнэтунгалаг- "Сийлэн бөөр"
- Дуучин Бат-Эрдэнэ- "Сэрэвгэр хадны зэрэглээ"
- Дуучин Оюумаа- "Алсын газрын зэрэглээ"
- Дуучин Хишигбаяр- "Булигаар хүрэн цүнх"
- Дуучин Дэлгэрмаа- "Янзаган зоотой шарга"
- Дуучин Баяр-Эрдэнэ "Халтар манан хөөрөг"
- Дуучин Батболд- "Хулсан ташуур"
Үл хөдлөх хөрөнгө
- Одоо дэлхий дээр байгаа хамгийн үнэтэй үл хөдлөх ямар хөрөнгө байна вэ?
- Саа өвчин тусаад хөдөлгөөнгүй хэвтэж байгаа Билл Гейтс.
Би төөрчихлөө
- - Байна уу ? Аан би байна аа найз нь наран туул зах дээр төөрчөөд байнаа намайг олий гэвэл би Оргилболдын хажууд зогсож байгаа шүү
Тийм муухай дуулдаг юмуу
Нэг дарга жолоочтойгоо хамт хөдөө явж байж л дээ. Жолооч нь нэгэн дуу дуулаад байна гэнэ. Тэгтэл дарга нь асууж байна.
- Наад дууг чинь хэн дуулдаг билээ? гэж
- Жолооч нь: Жаргалсайхан дуулдаг гэж л дээ
- Пээ, Жаргалсайхан чинь ийм муухай дуулдаг юмуу гэсэн гэдэг.
Аялга
Буриад халх хоёр залуу хөдөө явж байгаад буриад залуу нэг зоос олов. Тэгээд халх залуугаасаа асуув:
- Энэ кетэдийн зоос уу ?
- Наадах чинь хятадынх биш монгол зоос байна.
- Биш ээ, би кятадийн гээгүй кэдэтийн зоос вэ гэж байна...
120 мил...
УГЖ Муухай Пүрэвээ /олноо Сэмбээ гэж алдаршсан/ гуай буу халахаараа бас л хэнэггүй авдаг нэгэн байсан гэдэг.Нэг удаа хэсэг нөхөдтэй ан,авын тухай буу халж байж.Пүрэвээ гуай тарваганд явснаа ярьж байна:
- Тэгээд л мянгын дугуйныхаа 2 тал руу даахынх нь хирээр ганзагалаад л хөдөлтөл 69-тэй шалгалтынхантай халз тулдаг юм.Шууд эргээд л жадгадав.Сүүлдээ чих шуугиад,нүд эрээлжлээд ирэхээр нь милээ хартал 120км/цаг гараад явж байна гэтэл сонсож суусан нэгэн:
- Пүрэвээ гуай,мянгын дугуй чинь 60милтэй байдаг биз дээ?
- Тэгэхгүй яадаг юм.Мил нь бүтэн 2 эргэчихсэн юм чинь 120 байдаг юм байгаа биз дээ.Тэгээд арай гэж зугтаж гарчихаад явж байтал ард нэг юм дар,дарр гээд байна.Гайхаад буугаад хартал нөгөө хэдэн тарвага чинь тэс хөлдчихсөн байдаг байгаа.Нөгөө нөхөр асууж байна:
- Пүрэвээ гуай,тарваганд чинь зун л явдаг биз дээ?
- Тэгэхгүй яадаг юм бэ,120-той давхичихсан юм чинь хөлдөлгүй яахав дээ гэж авсан гэнэ
Тарваа
Тарваа гуайг МЗХ-ны дарга байх үед Б.Ринчен гуай нэг удаа зохиолчидын хороонд очжээ. Хамаг ажилтан нь тараад явчихсан байж. Тэгэхэд нь жижүүрт нь:
- Танайд Тарваа гэдэг дарга байснаас Цуглаваа гэдэг дарга байсан бол аятай юу гэжээ.
Хэмжээ,хэмжээндээ...
Социализмын үед Хурмет гуайг Намын дээдийн захирал байхад Намын дээдийг төгссөн хөдөө аймгийн 4 нөхөр эрүүлжигджээ. Уг нь ч нэг их ууж сүйд болсон юмгүй дөрвүүлээ 1 шил юм хувааж хүртэж төгсөлтөө тэмдэглэчихээд байдаг байдаг айл руугаа харих гэж яваад нэг нь мод руу морь харж байхад нь гай нь таарч сэргийлэгч тааралдсан юм байж л дээ. Тэр үед эрүүлжсэн хүнийг албан газрынх нь аль нэг хариуцлагатанд хүлээлгэж өгдөг, очоод байгууллагын ханын самбарт эрүүлжсэн гээд зурагтай нь тавьдаг байсан үе л дээ. Хурмет захирал ч галтайгаа буугаад л 4 нөхрийг эрүүлжих дотор зад загнаад л аваад гарч. Нөхдүүд ч жижгэрээд л... Гэтэл машинтайгаа 120-ийн дэлгүүрийн гадаа зогссоноо 2 шил архи аваад ир гэж нэгийг нь гүйлгэсэнээ:
- Энэ 2 чил аркиар чараа тайл, та нар жаахан кэмжээтэй уух нь яадаг юм? Күний нэг, нэг чил арки уугаад л зогсчихсон бол хаанаас баригдаж,тавигдаж баларсан юм болдог юм гэж загнажээ. Хүн хүний хэмжээ гэж...
Чукча
Y нэтэй шубатай чукча лифтэнд оров. Гэнэт хоёр дээрэмчин орж ирээд:
- Шубээ тайл…!
Чукча их л гайхсан янзтай:
- Яасан… Зун болчихсон уу ?
Худлаа байхаа...
Хэсэг бөхчүүд пан гөрж байна гэнэ. Мэдээж буу халж байгаа болохоор нэг сэдвээс нөгөө сэдэв рүү хальтарсаар онигоо ярьж эхэлжээ. Батэрдэнэ аврага онигоо сонсч сууснаа:
- Наадах чинь худлаа байхаа гэж байна гэнэ. Нөгөөдүүл нь:
- Энэ чинь онигоо юм чинь дээ, гэхэд аврага нилээн бодлогширч байснаа:
- Гэхдээ л онигоо ч гэсэн худлаа байхаа, тиймээ?
Сандарсан даа...
Найзууд нэгнийдээ xоноод л орой нь усанд оров. Нэг нь уснаас гараад найзынxаа өрөөнд xувцасаа өмсөж байтал эгч үл мэдэг xаалга онгойлготол xувцаа өмсөx гэж байсан эр сандарсандаа гараа цээжиндээ аваад:
- Цаашаа xэмээн баxирч ээ...
Ялгаа
Эрэгтэйчүүдийн нийтийн байр, эмэгтэйчүүдийн нийтийн байр хоёр юугаараа ялгаатай вэ?
- Эмэгтэйчүүдийн нийтийн байранд эхлээд хоолны үнэр гарч дараа нь аяга таваг угаах чимээ сонсогдоно. Харин эрэгтэйчүүдийнхэд бол эсрэгээрээ
Хэдхэн доллар
Хуримынхаа орой шинэ орос анхны газарт ирэв. Тэр газрын үйлчлэгч:
-Та чинь өнөөдөр гэрлээ биз дээ?
-Тийм л дээ, гэхдээ эхнэр маань хуриман дээрээ ядраад гэртээ унтаж байгаа. Хэдхэн долларын төлөө сэрээгээд яахав дээ…
Би гурван саяыг авна
Америкийн олон улсын сансар судлалын хүрээлэнгээс эх дэлхийдээ эргэж ирэх магадлал маш багатай нислэгт сансрын нисэгчдийг бүртгэж байлаа. Дэлхий, хүн төрөлхтөн, нарны аймгийнхны тусын тулд өөрийн амь биеийг золиослохоос буцахгүй, олон орны олон зуун сайн дурынхан цугларчээ. Тэднээс нэг л зоригт эрийг сонгох бөгөөд, олон төрлийн шалгуураар шалгаж сорьсны эцэст америк, немц, еврей гурван эр үлдэв. Эрдэмтэд тэдэнд сүүлчийн Асуултуудаа тавьж байна. Эхлээд америк эрээс асуув:
- Та энэ аялалд оролцсоноор хэдэн төгрөгийн шан харамж авах вэ?
- Нэг сая доллар байхад болно оо. Би түүнийгээ ар гэрийнхэндээ үлдээх болно. Дараа нь немц эрээс асуув.
- Та хэдэн төгрөгийн шан харамж авах вэ?
- Би хоёр сая доллар авна. Нэгийг нь ар гэртээ, нөгөөг нь буяны байгууллагад хандивлах болно,
Хамгийн сүүлд еврей эрээс мөн дээрх асуултыг асуув. Еврей эр:
- Би гурван саяыг авна аа. Нэгийг нь өөртөө авна. Хоёр дахь саяыг буяны байгууллагад хандивлана. Гурав дахийг нь энэ америк эрд өгөөд өөрийнхөө оронд нисгэнэ….
Тохируулсан нь
Агшин нэвтрүүлэг
Соёлын гавъяат зүтгэлтэн Равдан гуайгаас Ш.Ёолк асууж байна:
- Ямар нэг адилхан юмыг нэрлэнэ үү ?
Равдан гуай:
- Цагдаа вагон хоёр шүгэлддэгээрээ адилхан. Аа бас тань шиг тарган хүмүүс майк өмсчихсөн байгаа нь айрагны хөхүүртэй адилхан.
Академич Б.Ренчин гуайгаас нэгэн хужаа асууж байна.
- Хай танайхан тэмээн дээрээс наран ойрхон гэж дуулах юм, тийм том тэмээ Монголд хэдүйд байсан юм бэ?
- Аа тийм ээ танайхныг шувуу шиг нисдэг байх тэр үед л дээ.
Гүйлгээ ухаантан
Зохиолч Балжирын Догмид 69 машинаа ухрааж байгааг харсан Пунцагийн Бадарч:
- Догмид мөн ч гүйлгээ ухаантай байна шүү.
- Яаж байна?
- Машин ухардаг гэдгийг мэдэж байна ш дээ.
Вовка
- Ээж ээ, Вовка намайг шүршчихлээ…
- Миний охин ч гэсэн адилхан шүршчихгүй юу?
- Надад тийм шүршүүр байхгүй ш дээ…
Зангиа
- Нэрт зохиолч Марк Твен нэгэн зохиолч эмэгтэйнд хүлээн авалтанд иржээ. Буцахад нь зохиолч эмэгтэй гаргаж өгөхдөө:
- Танд зангиа байдаггүй юм уу, хүлээн авалтанд ирэхдээ зангиагүй ирээд гэжээ. Гэтэл маргааш нь шуудангаар хайрцагтай зүйл иржээ. Задалж үзвэл:
- Үүнийг өмнөө тавиад сайн харж ав. Өчигдөр би зангиагаа зүүхээ мартаад таний өмнө хагас цаг зангиагүй суусан байна. Иймд хагас цаг орчим сайн харчихаад буцааж илгээнэ үү! Учир нь надад үүнээс өөр зангиа байхгүй, би маргааш бас хүлээн авалтанд орох ёстой! гэсэн зурвасийн хамт нэг зангиа байжээ.
Гурван Даваажав
2-р ангийн охин сургуулийн нэгэн багшийн алдрыг тэмдэглэх өдөрлөгт баярын бичиг уншиж байгаа нь:
- Эрхэм хүндэт гурван Даваажав багш танаа...
/ Уул нь багшийн овгийн үсэг нь З.Даваажав гэж байжээ./
Катализатор
Дээр үед орос хэлнээс катализатор гэдгийг монголчлох гээд зөвлөлдөж байтал Б.Ринчэн гуай тааралдаад:
- "Хурдасгуур" гэвэл зөв байхаа гэхэд нөгөө нөхөд эсэргүүцэж:
- Катализатор заавал хурдасгах албагүй, бас удаашруулдаг байдаг шүү дээ гэхэд Ринчэн гуай хананд байсан унтраалга дарж гэрэл асаагаад:
- Үүнийг хэдийгээр "унтраалга" гэдэг боловч бас асаадаг үүрэгтэй гэж мад тавьж байжээ.
Бөмбөг
Вовка ангиийнхаа охинд хандан:
- Чамайг эмэгтэй хүний ёсоор ашиглаж болох уу ? гэтэл нөгөө охин уурлан:
- Тэнэг гэв. Вовка:
- Үгүй ээ, чиний бодож байгаа шиг тэр юм бишээ, бөмбөг маань эмэгтэйчүүдийн "00"-руу өнхөрөөд орчихлоо, аваад өгчих гэсэн юм.
Олны танил
Улсын начин Улаанхүү гуай гадаадад нэг бааранд оржээ. Тэр үед диско гэдэг юмыг үзээгүй байж л дээ. Тэгээд начинтай хамт орсон хүн цаашлуулаад:
- Энэ олон гэрэл чинь юу билээ ? гэхэд начин:
- Бүгдээрээ миний танилууд байгаа юм. Чи бид хоёрын зургийг ч сайн авч байна даа гэжээ.
Араг яс
Анатомын музей үзэж яваад нэг хүүхэд тайлбарлагчаас нь:
- Энэ хэний араг яс вэ?
- Чапаевын араг яс.
- Тэгвэл тэр жоохон нь ?
- Тэр үү. Тэр Чапаевын багынх нь араг яс...
Улаанбаатар ортол хэдэн өдөр явах вэ?
Шог зохиолч И.Цэрэнжамц нэгэн суманд очоод байж. Гудамжинд зогсож байтал нь их гоё жийп унасан баян хүрч ирээд,
- Хөөе, хүн гуай. Улаанбаатар ортол хэдэн өдөр явах вэ? гэж. Мань эр дуугарсангүй. Жийптэй нөхөр амандаа хараагаад цааш ухасхийн алга болов. Тэгтэл Цэрэнжамц араас нь малгайгаараа даллаад гүйж байна гэнэ. Баян буцаж ирвэл:
- Улаанбаатар ортол арван цаг явна гэж.
- Түрүүн хэлэхгүй яадаг годил вэ?
- Чамайг ингэж давхидгийг түрүүн мэдээгүй байсан шүү дээ годил нь.
Хоршил дуу
Б.ЖАГАА:
Ижил хоёр амраг шиг
Инээлдэж суухын цагтаа
Иргэний Зоригийг-Бүгд найрамдахтай
Янаглуулж явлаа, Оюунаа минь
Санаа сэтгэл урваж
Салахаар шийдсэн бол доо
Үнэтэй сайтай бэлгий минь
Эргүүлж өгнө үү, Оюунаа минь
С.ОЮУН:
Зөөлөн хатуу үгээр
Зөндөө аргадлаа, Жагаа минь
Зөрүүд мугуйд зангаас чинь
Залхаж гүйцлээ, Жагаа минь
Ноолууран цамцныхаа хойноос
Новшроод байвал, Жагаа минь
Ногоон нуурын шавхай дээр
Гурав хөлбөрөөд аваарай даа
Цезарь
Зоригтой сайн тулалдсан дайчдаа Цезарь алт мөнгөн чимэгтэй зэвсгээр шагнадаг байсан нь сайндаа ч биш гэнэ. Учир нь шагнуулсан дайчид нь үнэтэй зэр зэвсгээ дайсанд алдчих вий гэхдээ улаан галзуу цавчилддаг байжээ.
Еврей эр
Еврей эр Абрам:
- Сарочка, одоо хоёулаа, үүнээс илүү үнэтэй байранд амьдарна аа.
- Тийм үү, байр худалдаж авах уу?
- Үгүй ээ, манай байрны хөлс нэмэгдчихэж.
Хүүхдийн баяр
Хүүхдийн баяраар машинууд гэрлээ асааж явна. Тэгтэл 2 мисс хүүхэн ярьж байна гэнэ.
- Ямар гоё вэ, машинууд бүгд гэрлээ асааж явна.
- Харин тиймээ, шөнө ингэж явбал бүүр гоё харагдана даа. ха ха
Хичээл
Багш:
-...тодорхой боллоо, яагаад гэвэл... гэсэн үгтэй өгүүлбэр зохиогоорой.
Лена:
- Бороо орох нь тодорхой боллоо, яагаад гэвэл үүл гарав.
- Сайн байна. Одоо Вовка.
- Эмээ сонин авав.
- Буруу байна.
- Зөв өө багшаа. Тэр жорлонд орох нь тодорхой боллоо, яагаад гэвэл тэр чинь уншиж чаддаггүй юм чинь.
Биллийг алах
Алдарт найруулагч Тарантино гэрийнхээ компьютерт тэрбумтан Билл Гейтсийн “Майкрософт” компаний үйлдвэрлэсэн Windows XP-ийг суулгах гэж бүтэн таван цаг ноцолдосны дараагаар “Биллийг алах” гэсэн шинэ киногоо авахаар шийдсэн байна.
Эфирт
Мөн л ТВ-ийн нэвтрүүлэг шууд явдаг байсан үе л дээ. "Манай зочин" гэж нэвтрүүлэгт орох ёстой байсан хүн нь ирж амжихааргүй болчихож. Нэвтрүүлгийн цаг болж байдаг гараад хүн хайгаад гүйж явтал талийгаач Жамъяндагва /балетмастер асан/ явж таарч. Учраа хэлээд бараг хүчээр шахуу нэвтрүүлэгт оруулчихаж. Нэвтрүүлэг ч эхлэв. Хөтлөгч нь "Манай зочин" нэвтрүүлэгт...гээд цол, гуншинг нь дуудаад Жамъяндагва гуай орж байна гээд нэвтрүүлгээ эхэлж. Жамъяндагва гуай ч яриж эхэлж. Гэтэл ам нь хөдлөөд яриад байдаг, эфирт дуу нь гардаггүй техникийн ажилчид ны сандраад техникээ шалгадаг зүгээр байдаг. Гэвч дуу нь нэвтэрдэггүй байсаар нэвтрүүлэг дуусжээ. Гарсан хойноо Жамъяндагва гуай:
- Би бүжгийн хүн болохоос тэр ярьж хэлдэг хүн биш, тэгээд ч урд өмнөөс хэлээд бэлдүүүлсэн бол юу юм гэхээс ярьж чадахгүй шүү дээ! гэж. Хожим мэдэх нь ээ Жамъяндагва гуай юу ч яриагүй зүгээр л амаа хөдөлгөөд байсан байжээ. Урлагийнхан гэж цусгүй алах нөхдүүд шүү!
Тонгорсон нь
Яруу найрагч Ш.Сүрэнжав гуай анх МТ нээгдэхэд нэвтрүүлэгчээр ажиллаж байжээ. Тэр үед бүх нэвтрүүлэг шууд явагддаг байж. Гэтэл нэг удаа Ш.Сүрэнжав гуай нэвтрүүлгийн цаг тулчихаад яарч яваад гарцгүй газраар зам гарч яваад цагдаад баригджээ. Яаж ч учирлаад нөгөө нөхөр нь явуулах шинжгүй. Тэгэхээр нь гэнэдүүлж ганц тонгорч унагачихаад зугтааж амжиж нэвтрүүлгээ хөтөлжээ. Маргааш нь өөрөө цагдаад очтол цагдаад халдсан гээд 200 төгрөгөөр торгуулж. Тэр үед их өндөр торгоход 25 төгрөг байсан үе л дээ. Сүрэнжав гуай тэгэхэд нөгөө болдоггүй ам нь:
- Наадамд давсан бөх 500 төгрөг авдаг, харин унасан цагдаа 200 төгрөг авдаг юм байна гэж хэлээд нэмж хэрэгт орохоо шахсан гэдэг.
Сальфетика уу?
Дуучин Амаржаргал Эрдэнэт яваад их л ядарсан ирж л дээ. Уруу дорой царайлсан хамтран дуулагчаа Ширмэнтуяа өөд татан ширээ дүүрэн л хиам талх чихэр, жимс гээд дутуу юмгүй өрөөд хамгийн сүүлд ууттай сыр авч задалж тавиад Амрааг талхан дээрээ үүнээс тавиад ид гэтэл цаадах нь өнөөх сыр рүү удтал харж байснаа:
- Сальфетка уу гэж гэнээ.
"Энэ дэлхийн хамгийн хурдан нь" Гүржийн инээдмийн киноноос
Хэсэг эрчүүд ойгоос мөөг түүгээд мөөгөөрөө хоол хийжээ. Бүгд идэх гээд суутал гэнэт хамгийн ахмад нь хаширлан:
- Хортой, хоргүй мууг ялгадаг хүн байна уу. Энэ мөөг хортой байвал яана аа?
Мөөг мэддэг хүн байсангүй. Харин хажуугаар нь нэг золбин нохой хоол горьдон сууна.
- Энэ нохойд өгөөд үзье гээд нохойд хоолноосоо өгтөл нохой гүйгээд явчихав. Хамгийн залуугаа:
- Араас дага, үхэх нь үү яах нь вэ, үзээд ир гээд явуулав... 2 цаг, 3 цаг өнгөрлөө, байдаггүй. Тэсвэр алдаад бүгд хоолоо идээд дуустал нөгөө эр ирэв.
- За нөгөө нохой яав?
- Өө үхчихлээ!
Бүгд сандралдан хуруу гараа амандаа хийн бөөлжихөөр сандарч эхэллээ. Мань залуу гайхсан байртай жаал харснаа суугаад нөгөө хоолноос идэж эхэлтэл нэг нь:
- Чи чинь үхэх гээ юу ?
- Би яагаад үхнэ гэж ?
- Чи өөрөө тэр нохойг үхчихлээ гээ биз дээ?
- Тэгээд, тэр чинь машинд дайруулаад үхчихсэн юм чинь!
"Хурд"-ын пакт
Нэгэн томоохон тоглолтын үеэр Хурд хамтлага уригдан дуулах болсон байна. Тайзны ард хамтлагийн нөхөд ямар дуу дуулахаа ярилцаж байхад хажууд нь асаалттай микрофон байсныг анзаараагүй тэд:
- Ямар дуу шаах вэ? гэтэл
- За за "Ээж"-ийг л шаахаас гэж гэнэ.
Жолооны шалгалт
Нэгэн залуу жолооны шалгалт өгч байна гэнэ. Багш:
- За амаараа мотоцикль дуугаргаадах, гэсэнд нөгөө залуу дуугарган үзүүлжээ.
- За тэгвэл энд байгаа багш нарын нэрийг оруулан мотоцикль дуугараадах гэж. Нөгөө залуу бодож бодож:
- Цэрмаа, Цэрмаа, Батбаатар, Батбаатар, Даарийм оооо) гэсэн гэнэ.
Буриадуудаа гэж
Нэгэн буриад эр хар хурдаараа гэртээ давхиж ирээд:
- Аав аав хутгаа өгөхтий гэтэл аав нь:
- Ши хутгаар яахнам.
- Балганыг алахтий. Аав нь өврөө ухангаа:
- Байз би Балдангийн гуяанд хутгаа матчихаж гэсэн гэнэ.
Байна уу?
Жүжигчин Амбий Солонгос улсад хөл тавьжээ. Дэлгүүр орж тамхи авах болж л дээ. Тамхи гэдэг үгийг хаанаас ч юм Тамбэ гэдгийг дуулж байсан мань хүн:
- Тамбэ Ёбусэюу гэсэн гэдэг.
Оргил үе
Чукча сэтгүүлээс "Сексийн оргил үе"-ийн тухай уншаад "Сексийн оргил үе"-ийг үзэхээр эхнэрээ дагуулан өндөр уулын оргил руу мацлаа.
Михаил Задорнов. Дэндүү сийрүү толгой
Манайхны хоёр залуу хөдөөгийн нэгэн замаар хоёр дугуйтаараа салхи исгэрүүлж явж л дээ. Хотын цаахантай байх уулзвар дээр тэднийг цагдаа зогсоогоод төрийн хүнд байх ёстой төрхөөр ширүүн гэгч асуув.
- Яагаад хамгаалах дуулгагүй явж байдаг билээ? Ер нь хамгаалах дуулга гэдэг чинь, нөхөд минь, ачааны тэрэгний жинг дарах цохилтыг даадаг юм. Дуулгагүйгээр хөдөлгөөнд оролцоно гэдэг чинь аюултай! гэхчлэн бүхэл бүтэн цагийн хичээл уншаад, мэдээж хэрэг торгож л дээ. Торгуульд хэдэн юм алдсандаа нөгөө хоёр жаахан гутраад, цаашаа давхижээ. Төрөлх тосгондоо хүрээд, ажлаа амжуулчихаад буцах болов. Мэдээж нөгөө л замаараа шүү дээ.
- Тэр муу цагдаа дахиад л бид хоёрыг торгоно доо. Тосгоныхоо хаанаас нь дуулга олох вэ? гэж залуус бодол болов. Нэгнийх нь дэндүү сийрүү толгой тэр дороо ажиллав гэнэ.
- Хөөш, миний цүнхэнд усны бөмбөг байгаа. Яг дундуур нь зүсэж хуваагаад, толгойдоо углачихъя. Муу тэнэг цагдаа холоос хараад хамгаадах дуулга л гэж харна шүү дээ гэх нь тэр.
- Тэгье. Миний хөгшний сийрүү толгойг уу? Дэндүү шүү! гэж цаад нөхөр нь дуу алджээ.
Таллаж зүссэн бөмбөгөө толгойдоо углацгаав. Хийсчихэж мэдэх тул туузан наалтаар хүзүүгээрээ бучлэн нааж тогтоов гэнэ. Манайхан туузан цавуугаар юуг л эс наадаг билээ дээ. Ингээд давхицгаалаа.Төл бөмбөгөөр хийсэн уран бүтээл нь дуулгатай тийм ч адил харагдахааргүй байсан тул дэндүү сийрүү толгойт хаширлаж,
- Дуулга дээрх эржгэр бижрүүг тэр муу хог харчихаж магадгүй. Цагдаагийн хажуугаар гарахдаа хурдаа огцом нэмээрэй, ойлгов уу? гэжээ.
Цагдаагийн хажуугаар гаран алдаж явтал нэгнийх дуулга нь хийсээд явчих нь тэр. Бур тэгэхээс тэгэх гэсэн юм шиг нүдний нь өмнө шүү. Цагдаа сонор сэрэмж гэж аюул хүн тул тэр дор нь шидэт дохиураа өргөлөө. Мэдээж өглөөний торгуулиар олсон юмаараа жаахан найрлаад зуу татчихсан учир хэн нэгэнтэй ярихыг маш их хүсэж байсан хэрэг. Энэ удаа яагаад дуулгагүй явж байгааг зүгээр л асуугаад өнгөрсөнгүй, хамгаалах дуулга бол ачааны тэрэгний жинд хүрэх цохилтыг даадаг тухай өнөөх хичээлээ дахин уншив! Уншаад ч зогссонгүй амьд үзүүлэн дээр харуулахаар шийдэж,
- За, чиний найз дуулга өмсчээ, их сайн байна. Дуулгатай болохоор ямар ч цохилтыг даана гэсэн үг. Харж бай! Ингээд л шидэт дохиураа далайж далайж байдаг хүчээрээ хөөрхий залуугийн бөмбөгтэй толгой дээр байлгаад авах нь тэр! Дуулгатай тун адилхан харагдаж л дээ.
Үр дүнд нь дэндүү сийрүү толгойт маань сэхээний тасагт жаахан хэвтээд, тархи хөдөлсөн гэсэн оноштой насаараа, ярьж хүн инээлгэх сайхан паянтай болоод гарч ирсэн байгаа юм даа.
Чандага буудлаа гэтэл…
Нэг удаа бургасан дунд явж байтал, тэрхэн бургасны оёорт /ёроол/ чандага хярчихсан хэвтэнэ. Чандаганы бор шөл ууя гэж бодоод буудтал бут үсрээд тарчихлаа. Очоод үзвэл томоо гэгчийн мөндөр байна. Бутархайг нь түүж аваад хайлуулж, нэг хоол хийж идэж, нэг аяга цай чанаж уугаад мордож билээ. Ус нь хоёр өнгө /хээрэвч тогоо/ болдог том мөндөр байсан шүү.
Төөрсөн нь
Тэр жилээ юмдаг. Бас л Балбирагт нэг удаа төөрчихөөд явж байтал нэг цагаан гэр байж байна. Энэ чинь хэнийх байдаг билээ, юутай ч эднийхээр орж аяга цай уудаг хэрэг гэж бодон гадаа нь очоод “Нохой хорь!” гэтэл нэгэн хүн, тогтух-тогтух гэх шиг нохойгоо дуудав. Дуу нь манай бэр л байна. Тэдний нохой намайг таних юм чинь. Мориноосоо буугаад шууд очтол, үхрийн томоо гэгч аргал байх нь тэр. Харласан юм, түүн дээр чогчиго сууж байгаад, намайг дуугарахаар чог, чог дуугаран ниссэн байж билээ. Буданд төөрөхөд аргал хүртэл гэр шиг харагддаг гайхал байдаг.
Мөндрөн сумаар хэрэм агнав
Нэг удаа Цохихын давааны ар өөд өгсөж явтал хяр даган мушгирсан урт хар юм хөврөлдөж байна. Нэг үзүүр нь Taг нуурын зоо бөгтөрч, нөгөө тал нь Хойт гозгорын орой даваад талийчихжээ. Хааяа хааяа сонин юмтай учирдаг л байлаа. Хэрэмний нүүдэл ингэж явдаг гэж хэн санах билээ. Томхныг нь шилж буудсаар байгаад бух сумаа дуусган, саадгаа хоосоллоо. Азаар том том мөндөр орж, түүгээр буугаа
сумлан буудсаар байж бас ч үгүй овоо юм унагалаа. Тэгж Богдод өргөх хэрэмний тоог гүйцээж билээ.
Такен гүүт!
Германы олон улсын боксын тэмцээнд хүч сорихоор очсон Монголын баг тамирчдыг цаадуул нь онгоцны буудал дээр тосчээ. Олон улсын хэмжээний мастер, «тогоруу» хэмээх Г.Батбаяр руу цэнхэр нүдэн герман бүсгүй цэцэг барин хамгийн түрүүнд гүйж ирээд:
- Гүтен так гэж немцээр мэндлэхэд мань эр:
- Такен гүт гэж хээвнэг хариулжээ. Хамт явсан нөхөд нь гадны хүний өөдөөс эсрэгээр мэндэлсэнд нь ундууцахад Батбаяр:
- Монгол хүн чинь «Сайн байна уу» гэхээр хариуд нь «Сайн, сайн байна уу» гэж мэндэлдэг биз дээ. Энэ жишгээр би энэхүү бүсгүйг «гүтен так» гэхээр нь соёлтойгоор «такен гүт» гэлээ хэмээн хэлний мэдлэгээрээ гайхуулжээ.
Хөнгөн атлетикийн “бууч”
- Бат-Очир ах чинь,буудлагын спортоор гаруй жил хичээллэсэн хүн шүү.
- Битгий худлаа ярь! Та чинь насаараа хөнгөн атлетикийн гарааны шүүгч хийсэн биз дээ.
- Ямар ялгаа байгаа юм бэ? Гарааны буугаар тэнгэр рүү буудахад бай л байхгүй болохоос биш нэгэн төрлийн «буудлагын спорт» юм чинь.
Ээлжийн амралт
Сагсан бөмбөгийн спортын мастер Д.Тунгалаг төрийн хамгаалалтын албанд зүтгэдэг «чекист» бүсгүй. Нэгэн өдөр Тунгаа үдийн хэрд гудамжаар тайван алхаж явтал багын найзтайгаа халз мөргөлджээ.
- Тунгаа чи өнөөдөр яасан их завтай явж байх юм бэ?
- Амралтаа эдлэн жаргаж явна аа, найз нь. Тал нь ч өнгөрчихлөө дөө, хөөрхий.
- Амралтынхаа талыг эдэлчихсэн гэв үү. Чи чинь уржигдар ажилтай байсан биз дээ.
- Тэгээд яагаав! Төрийн хамгаалалтынханд чинь хааяа хааяа ганцхан хоногийн амралт ноогддогийг чи мэдэхгүй гэж үү!
Хашраасан нь
- Баянаа аварга аа! Та яагаад саяын наадмаар улсын начин нэвтрүүлэгч А.Ганбаатарыг дөрвийн даваанд амлаад хаячихав аа?
- Би уг нь соёлын гавьяат зүтгэлтэн А.Ганбаатарыг их хүндэлдэг. Гэтэл сүүлийн үед өнөөх чинь миний цол гуншинг удаа дараа дутуу дуудаад байхаар нь хашраая гэж хатуу шийдсэн нь тэр!
Сахалгүй, малгайгүй Рэнцэнгүүд
Хөнгөн атлетикийн мастер Хорлоогийн Рэнцэндорж ширвээ хар сахлаар байнга гангардаг бол боксын мастер Түмэнбаярын Рэнцэндорж шил толь шиг халзан толгойгоороо бусдаас ялгардаг нэгэн. Гэтэл нэг өдөр хөнгөний Рэнцэн сахалгүй, боксын Рэнцэн малгайгүй Спортын төв ордны өмнө халз тулгарчээ.
- Чи сахлаа яачихаав?
- Өчигдөр эрүүлжүүлэхэд орсон чинь үс хусах гээд. Ашгүй таньдаг цагдаа тааралдаад сахал хусаад л өнгөрлөө. Харин чи малгайгаа яачихаав?
- Өчигдөр эрүүлжүүлэхэд орсон чинь үс хусах гэсэн чинь үс байдаггүй. Ашгүй таньдаг цагдаа тааралдаад малгайгаа өгөөд л саллаа.
Ты помнишь, Москву!
Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер А.Баатархүү хуучин Зөвлөлтийн шилдэг бөх А.Тавагузовыг Москва хотноо болсон ЗХУ-ын Бүх ард түмний спартакиад, Улаанбаатарын уламжлалт «Интернационал» тэмцээнд дараалан өвдөг шороодуулжээ. Дараа жил нь А.Тавагузов Унгарын олон улсын тэмцээнд «даагаа нэхэж» манай бөхийг нэг оноогоор ялжээ. Есөн минутын хүнд барилдааны дараа ялагдсан А.Баатархүү тахимаа өгөх гэж шүүгч руу яаралгүй очтол А.Тавагузов:
- Эй монгол! Это не Улан-Батор! гэхэд,
- Эй, русский! Ты помнишь Москву! хэмээн Адуучийн хүү шазруун өчсөн гэдэг.
Миний “такси” энэ байна
Самбо бөхийн шигшээ багийн шилдэг тамирчдын нэг байсан «бондгор» хэмээх Б.Хүрэлбаатар гавъяат жүдоч Д.Баттулгынд зочилжээ. Өнө удаан уулзаагүй нэг багийн андууд шөнө дөл болтол хуучилсны эцэст Хүрлээ гэрийн зүг мордох болжээ.
- Хүрлээ ах аа! Та унаагүй байж яаж тийм хол явах юм бэ? Хоноод яв!
- Санаа зоволтгүй, Тулгаа! Миний «такси» энэ байна гэснээ дагуулж ирсэн эрээн мод бүхий замын цагдаа найз руугаа заажээ.
Чөтгөр баярлуулав
Хавар юмсан. Бор үзүүрийн асган дунд үхрийнхээ дэргэд сууж байтал,
- Эрдэнээ, хүү минь, өрөөсөн дөрөө олж өгөөч гэж чихэн дээр нэг гуншаархуу дуутай хүн дуугарав. Эргээд харсан, юу ч үгүй байв. Хэсэг зуур суутал дахиад л өнөөх чинь дуулдлаа. Бас л юу ч үзэгдэхгүй юм. Гайхаад сайн ажиглатал харин нэг муу зүүдийсэн нарийхан хүнэрхүү юм зогсож байна. Биеий нь нэвт юм харагдаад… чөтгөр байна янз нь. Уул нь хүн байхад нь багадаа таних юм.
- Та тэр гуай мөн үү гэж нэрээр нь дуудан асуусанд,
- Мөөн, мөн, чи надад ганцхан өрөөсөн дөрөө л олоод өгчих гэдэг юм байна. Уул нь би мэднэ л дээ. Улавчин хуруувчны сэнжийг сэтлэхгүй хаявал, чөтгөр олж аваад дөрөө хийдэг гэж. Ээж, аав тэгэж ярьдаг байсан юм чинь. Би бушуухан мордож хариад, эмгэнийхээ хэрэггүй болсон муу хуруувчийг авчирч өгсөн чинь,
- За хүү минь, би одоохон бурхны орон руу явлаа. Гялайлаа хүү минь гээд талийж билээ. Түүнээс хойш Бор үзүүрийн чөтгөр байхгүй болчихож гэж хүмүүс ярьдаг болсон. Бодвол тэр чөтгөр бурхны оронд очоод сураггүй болоо биз…
Төлгөн лууны мах хүртэж явлаа
Олон жилийн урьд юмдаг. Анд яваад юу ч алдаггүй. Өлсөж, ядарч байна гэж жигтэйхэн. Гэтэл дуутай ширүүн бороо ороод, тэнгэр цэлмэхээр, харсан чинь Уран дөшийн орой дээр, үүлэн дотроос, урт гэгчийн улаан юм унжиж байна. Гайхсаар очвол, хөөрхий нэг залуухан төлгөн луу, тоглож гүйж яваад хальтран, тэнгэрийн цоорхойгоор доош унжиж байгаа нь тэр асанж. Их өлсөж явсан болохоор, бушуухан махнаас нь хэсгийг огтолж автал, тэнгэрийн дуу ганц удаа тас буугаад ч явчлаа. Нэг мэдсэн би өнөөх хэсэг махаа атгаатай хэвээр хэвтэж байна.Түргэхэн чанаж, цадтал идлээ. Хөөрхий хан хурмастын юм болохоороо мах нь хүртэл давс, сонгинотой байх юм билээ. Тэгээд хэсэг зуур унтаад сэрж харвал, түрүүчийн миний анх огтолж авсан мах тэр хэвээрээ байна. Уул нь би дараа идэхээ бодож хэсэг мах үлдээсэн юм л даа. Тэгээд гэртээ хариад махныхаа талаар хоол хийгээд үлдсэнийг нь өглөө босоод харахад авсан хэсэг нь нөхөөд л ургачихсан байсан. Тэр зунжин идээд байтал харин намар болж тэнгэрийн дуу зогсохоор харсан чинь мах маань байхгүй, хоосон арьсархуу юм хэвтэж байж билээ.
Халзан
УИХ-ын гишүүн байсан Даваажавын Ганболдоос сурвалжлагч асуужээ.
- Заримдаа таний уур хүрч үсээ зулгаамаар санагддаг уу ?
- Санагддаг, зулгаадаг.
- Яаж?
- Өмднийхээ халаасанд нүх гаргачихсан.
Дүүрэн дундуур хоёр
Дал наяад оны үед Налайхын их уурхайн нүүрс олгох бункер цоргоор Батаа, Миеэ гэж хоёр эр айл өрх, албан газруудын машины тэвшинд нүүрс ачиж үзэв. Батаа нь машины тэвшийг дүүртэл нүүрс ачна. Хүмүүс түүнийг “дүүрэн” Батаа гэнэ. Түүний ээлжин дээр ирж нүүрс авах дуртай. Нөгөө ээлжийн нөхөр нь дундуур ачдаг учраас “дундуур” Миеэ гэцгээнэ. Түүнээс үүдээд:
Дүүрэн Батаагийн ачсан нүүрсийг
Дүүгтэл өрдөөд дулаан өвөлжинө.
Дундуур Миеэгийн ачсан нүүрс
Дуусчих гээд хэцүү шүү… гэж ярьцгаадаг болж билээ.
Бархираа Түмбээ
Далаад оны уурхайн хот Налайхын есдүгээр дунд сургуульд бага ангийн багш Түмбээ гэж настайвтар эр багшилдаг байлаа. Хичээл зааж байхдаа хүүхдүүд ярьж, шуугихаар:
- Чимээгүй бай! гээд л байдгаараа хашгирдгаас “бархираа” хоч авчээ. Дөрөвдүгээр ангид Түмэн бодисын хичээл зааж байтал сурагчид хичээлийг нь анхаарахгүй элдвийг ярилцаад инээлдээд байж. Түмбээ заагуур модоор өмнө ширээгээ тасхийтэл цохисноо:
- Түмэн бодисын хичээлийг
Хөнгөн гэж санаа юу?
Түмбээ багш намайг
Хөгшин гэж голоо юу? гэсэн нь удалгүй Налайх даяар тарсан гэдэг.
Баянзүрхийн тэнгэр
1970-80-аад оны үеийн МАА-д Аюуш гэж гүйлгээ ухаантай офицерийн тухай амнаас ам дамжин их яриддаг байсан юм. Түүнээс нь өгүүлье. Хавар БХЯ-ны сайдын үзлэг ирэх гээд дээр дооргүй бужигнаж. Гэтэл 1 цэрэг модон морин дээгүүр яагаад ч харайж чаддаггүй. Аюуш хурандаа тэр цэрэгт:
- Чаддаг юм шиг гүйгээд очингуутаа нэг сайн чимээтэй "хөп" гээд цаана гараад зогсчихоорой гэж. Шалгалт ч ирэв.Цэргүүд цуваагаар гүйн харайсаар... Нөгөө цэргийг гүйгээд ирэнгүүт Аюуш:
- Үгүй, энэ Баянзүрхийн тэнгэрийгээ! гэж нэг их дуу алдаад өөрөө учиргүй дээшээ ширтжээ. Бүгд л харцыг нь дагуулах хооронд маны эр ч хэлснээр ны "хөп" гээд цаана ны гараад зогсчихож. Ингээд 100% дүнтэй шалгагдчихаад Аюуш:
- Энэ жилийн хувьд ч Баянзүрхийн тэнгэр ч сайхан байж таарлаа, ирэх жилийн хувьд ч энэ янзаараа бол ч барахгүй дээ гэсэн гэдэг.
Миний Mersedess
Оросын үе үеийн удирдагчид Кремлээс гарч ирэн унаагаа дуудна. Горбачев:
- Миний Мерседесс !
Унаа нь ирэн сууж одов. Андропов, Брежнев, Косейгин, Хрушев, Сталин бүгд л:
- Миний Мерседесс! гээд сууж одов. Чапаев гарч ирээд мөн л бүгдийг дуурайн:
- Миний Мерседесс!...
Байдаггүй, дахиад л:
- Миний Мерседесс!
Петка:
- Василий Иванич, түр хүлээ таны Мерседесс тэр буланд шээж байна.
Цаг
2 чукча тааралдаад:
- Цаг хэд болж байна?
- 33 минут болж байна.
- Үгүй цаг хэд болж байна аа?
- Миний цаг богино зүүгүй юм аа.
- Аа тэгвэл минийх урт зүүгүй юм аа. Хоёулаа цаг харах болохоороо энд ирээд харчихаж байя.
- Тэгье, гэхдээ хэдэн цагт ирж харж байх вэ?
Больё оо больё
Бас л Жамбаа-Няндаг багшийн онигоо л доо. Тэр үед курсийн ялгаа гэж айхтар юм байсан юм. 2-р курсийнхэн 1-ийнхнээ зодно дээрэмдэнэ. Манай 2-р курсийнхэн мөн л 1-ийнхнийг зодсон матаас хүрчихэж. Тэгээд л Жамбаа багш нөгуу нөхрийг:
- Чи хүүхэд зодлоо гээд л авч байсан нөгөөх нь амьхандаа гүрийгээд л:
- Больё, больё би ямар зодсон юм уу гэтэл Жамбаа багш шууд утгаар ны ойлгочихсон:
- Зөв, зөв болих л хэрэгтэй гээд бидний элгийг хөшөөчих шахаж билээ.
Боловсролын терроризм
Хошин шогийн "Шинэ үе"-ийн жүжигчин Хүрлээг анх сургуульд ороход нь улс даяраа хуучин монголоор бичинэ гээд яамнаас захирамж гарч 1 жил үзэж, "эхэ орун мину"-тайгаа болж гэнэ. Дараа жил нь амраад ирэхэд нь тэрийгээ болилоо бүх нийтээрээ крилл үсэг үзнэ гээд бас 1 жил үзэж. "Аав ирэв, алим идэв"-тэйгээ болж гэнэ. Хойтон нь амраад ирэхэд нь англи хэл үзэхээр болсон гээд 1 жил үзэж "abcd"-тэйгээ болж байгаад дуусж. Дараа жил нь мөн амраад ирэхэд нь эргээд хуучин монголоо үзэхээр болсон гээд анги алгасуулаад л сургаад авч. Тэгэж тэгэж арай гэж 8-р ангиа төгсөж. Тэр цагаа дурсаж ярихдаа:
- Юм юм үзээд бантан болгоод ирэхээр тархи гэж таг суусан машиний акумлятор шиг болдог юм билээ. Ёстой гялаан байхгүй шүү. Ингэж л ах нь боловсролын терроризмд өртсөн хүн дээ гэж ярьдаг болжээ.
Харвин
Улсын Их Хурлын гишүүн Арвин сайд Одончимэдэд хэлжээ:
- Та хүнд их нэр хоч өгдөг гэл үү? Тэгвэл намайг юу гэж хэлэх үү? гэж даапаалан асуухад Одончимэг гишүүн жаахан бодсоноо:
- Урдаас нь харвал Арвин, хойноос нь харвал "Харвин" юм уу даа гэж.
70 худалч
Чандага буудлаа гэтэл…
Нэг удаа бургасан дунд явж байтал, тэрхэн бургасны оёорт /ёроол/ чандага хярчихсан хэвтэнэ. Чандаганы бор шөл ууя гэж бодоод буудтал бут үсрээд тарчихлаа. Очоод үзвэл томоо гэгчийн мөндөр байна. Бутархайг нь түүж аваад хайлуулж, нэг хоол хийж идэж, нэг аяга цай чанаж уугаад мордож билээ. Ус нь хоёр өнгө /хээрэвч тогоо/ болдог том мөндөр байсан шүү.
70 худалч төөрсөн нь
Төөрсөн нь
Тэр жилээ юмдаг. Бас л Балбирагт нэг удаа төөрчихөөд явж байтал нэг цагаан гэр байж байна. Энэ чинь хэнийх байдаг билээ, юутай ч эднийхээр орж аяга цай уудаг хэрэг гэж бодон гадаа нь очоод “Нохой хорь!” гэтэл нэгэн хүн, тогтух-тогтух гэх шиг нохойгоо дуудав. Дуу нь манай бэр л байна. Тэдний нохой намайг таних юм чинь. Мориноосоо буугаад шууд очтол, үхрийн томоо гэгч аргал байх нь тэр. Харласан юм, түүн дээр чогчиго сууж байгаад, намайг дуугарахаар чог, чог дуугаран ниссэн байж билээ. Буданд төөрөхөд аргал хүртэл гэр шиг харагддаг гайхал байдаг.
70 худалч
Уулыг барьж үзээд танив
Балбирагт зусаж байгаад, битүү будан татсан намрын нэг өглөө гөрөөс тонших санаатай эртээ гэгч нь морддог юм байна. Газар дэлхий морин дээрээс харагдахгүй тийм өтгөн будан байсан юм чинь. Таамгаар баахан явж морин дээрээсээ тонгойн барьж үзэхнээ харин Шүүргэтийн зүүн үзүүр байна. Одоо яая гэхэв, ойртсоных Цагаан нуурын рашаанд орж, загасны шөл уугаад л буцаж билээ
70 худалч
Мөндрөн сумаар хэрэм агнав
Нэг удаа Цохихын давааны ар өөд өгсөж явтал хяр даган мушгирсан урт хар юм хөврөлдөж байна. Нэг үзүүр нь Taг нуурын зоо бөгтөрч, нөгөө тал нь Хойт гозгорын орой даваад талийчихжээ. Хааяа хааяа сонин юмтай учирдаг л байлаа. Хэрэмний нүүдэл ингэж явдаг гэж хэн санах билээ. Томхныг нь шилж буудсаар байгаад бух сумаа дуусган, саадгаа хоосоллоо. Азаар том том мөндөр орж, түүгээр буугаа
сумлан буудсаар байж бас ч үгүй овоо юм унагалаа. Тэгж Богдод өргөх хэрэмний тоог гүйцээж билээ.
Цаг
Чукча Москвагийн улаан талбайг үзэж явтал нэг залуу ирээд:
- Хууе Чукча,тайгадаа аваачаад өндөрхөн уулан дээрээ тавьчихад хаанаас ч харагдахаар цаг авах уу? Хямдхан өгнө шүү, ердөө л 100 ногоон гээд Кремлийн цагийг зарахаар болжээ. Чукча 100$ төлтөл:
- За чи хүлээж бай, би шат аваад ирье гээд мэдээж эргэж ирсэнгүй. Чукча хүлээж, хүлээж явахаар шийдтэл өөр нэг залуу ирээд мөн л Кремлийн цагийг заржээ. Харин энэ удаа Чукча мөнгөө төлчихөөд:
- За чи намайг хүлээж бай, Чукча тийм ч амархан гэнэдэхгүй шүү. Би өөрөө шатанд яваад ирье.
Шатар
Дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд оролцоод ирсэн хүн найздаа тэмцээний тухай ярина.
- Дараагийн тойрогт би Шорттой /шатрийн их мастер Шортийг хэлж байна/ тоглоод хожигдчихлоо.
- Чи өрсөлдөгчөө хүндлээд ядаж өмдтэй тоглохгүй дээ!
Хажуу тийшээ...
Социализмын үед их зохиолч РЕНЧИН-ээс гадаадын том албаны хүн:
-- Танай барилгууд яахаараа дандаа ийм намхан байдаг юм бэ? Танайх ийм ядуу юмуу? гэж тавлажээ. РЕНЧИН гуай:
- Газар нутаггүй та нар шиг юмнууд дээш нь барьдаг юм. Манайх та нарыг бодвол газар нутагтай учраас хажуу тийш нь барьдаг юм гэж... Амыг нь таглажээ...
3-ыг авчирсан бол яана аа
70-аад оны үед Ц.Гайтав тэргүүтэй хэсэг зохиолчид БНАГУ /Герман/-д явж байгаад 3-уулаа нэгэн зоогийн газарт оржээ. Ярилцаж байгаад хамгийн үнэтэй нь л хамгийн сайхан, сайн нь байгаа гэж ярилцаад үйлчлэгчийг дуудаад хоолны цэсэн дээр байгаа хамгийн үнэтэй хоолыг зааж 3 хуруугаа гозойлгоход зөөгч гайхсан харцаар хараад хэсэг шулганаснаа яваад өгчээ. Нилээн хулээлээ. Мань гурвын хоол ирдэггүй. Дэргэдэх ширээнийхэн болон эргэн тойрны хүмүүс захиалгаа авсаар, явсаар... Гэтэл гэнэт заалны том хаалга онгойж тэрэгтэй 7 давхар асар том бялуу орж ирэхэд нь нөхөр 3 :
- Энэ ч нэг том хулээн авалт болох нь дээ гэж ярилцаж байтал өөрсдийнх ны ширээнд авчирах нь тэр ээ!
Мэдээж яаж ч идээд 3-уулаа яаж барах вэ дээ. Дээрээ 3 лаатай байсан нь яамай даа.
Чукча
Чукча сугалаагаар Волга машин хожоод тосгон луугаа утсаар найздаа хэлжээ. Найз нь:
- Хөөх, тэгээд наад Волга чинь Лада-наас аль зэрэг том юм бэ ?
- Ер нь овоо том харагдаж байна шүү. - Чи галзуураагүй бол хурдхан наадахаа хаяад зугтаа ! Өнгөрсөн жил Вася Лада хожоод тосгон руу чирч ирэх гэж хамаг цааныхаа нурууг авсныг мартаа юу !!!
Чукча
Хот газар ирсэн чукчагийн гэдэс нь өвдөөд эмчид үзүүлжээ. Эмч:
- За тэгээд юу, юу идсэн юм бэ ?
- Консеров л ...
- Тэгээд консеровоо задлах үед чинь ямар нэгэн эвгүй үнэр үнэртээгүй юу ?
- Аан,тэгээд тэрийг чинь задалж иддэг хэрэг үү ?
Мама
Сүхээ аварга Орост ирээд гуанзанд ороод тахианы мах идэхийг хүсэж л дээ. Тэгээд хэлж чадахгүй болохоор нь өндөг харснаа:
- Где мама гээд байжээ.
Хэн билээ ?
Хар сарнай хамтлагийн ахлагч Амараа нэг өдөр тасартлаа ууж гэнэ. Сэрсэн чинь нэг охин өвөртлөөд унтаж байна. Амараа:
- Хөөе, би хаана байна ? Нөгөө охин:
- Унтаач ээ. Амараа:
- Хөөе чи чинь хөгжим бүжигт сурдаг гэл үү ? гэтэл урдаас нь учиргүй алгадаад авч. Мань эр согтуудаа гэртээ ирснээ даан ч мэдсэнгүй.
Захидал
Хотод сургуульд сурч буй нэгэн хөдөөний оюутан гэрлүүгээ захидал бичиж гэнэ. Захидалдаа:
: Сайн байцгаана уу ? Саахар, талх явуулаарай !
: Манайхан сайн биз дээ, мах шөл явуулаарай !
: За за баяртай, боов боорцгоо мартав аа, гэж бичсэн гэдэг.
Интернэт
Дөнгөж интенэт сурч байгаа хөдөөний эр чатлаж суужээ. Тэгээд нэг оюутан охинтой танилцаж гэнэ. Нөгөө оюутан нь мань эрээс:
- Мөнгөний туслалцаа үзүүлж чадах уу? гэхэд
- Чадна, гэв. Оюутан охин:
- Баярлалаа, та надад "yahoo mail" - ээ өгчих, гэсэнд хөдөөний эр "яахуу эмээлээ өгчих" гэж уншаад "за за яадгийн эмээл зарж мөнгөтэй болох гэж байгаа юм биз" гэж ойлгоод:
- За за, чи надад гэрийнхээ хаягийг өгчих, би морио унаад очьё, чи эмээлийг нь буулгааад авчих, гээд онигоонд оржээ. Ерөнхийлөгч
Ерөнхий сайд асан Энхбаяр нууцаар Орост Азийн хуралд суучихаад ирээд туслахдаа:
- Ерөнхийлөгч намайг явсныг мэдчихэж, гэсэнд туслах нь:
- Яаж мэдсэн юм бол? гэж асуув. Тэгтэл ерөнхий сайд:
- Ерөнхийлөгч Багабанди хажууд сууж байсныг нь би мэдсэнгүй...
Гуанз Оюутнууд гуанзанд орж ирээд захиалга өгч байна:
- 1 хуушууур 5 сэрээ.
Олимп
1980 онд Орост олимп болжээ. Бережнев тавцан дээр гарч нээлтийн үг хэлэх гээд "Оо оо о" гээд байж гэнэ. Гэтэл хажууд талаас нь туслах нь:
- Даргаа, наадах чинь олимпын 5 цагираг л байна шүү дээ.
Цаашаа бай
Бааранд сохор америк, хэлгүй дүлий франц, хөлгүй монгол гурав зуу татаад сууж байна гэнэ. Гэнэт гэрэл гийж тэдний өмнө Христ гараад ирж. Тэгээд америк эрд:
- Би чамайг надад итгэдэг байсны чинь төлөө хараа оруулж өгье, гээд гар хүртэл нөгөөх нь хараа орж Христийг магтан дуулж эхлэв. Дараа нь франц эрд хандаж:
- Миний сургаалийг сайн баримталдаг байсны чинь төлөө хэлтэй, сонсголтой болгож өгье, гээд дохитол цаадах нь хэлтэй, сонсголтой бол Христийг магтан дуулж эхэлжээ. Тэгээд монгол эрд дөхтөл манай хүн харин:
- Хөөе, цаашаа бай. Надад битгий ойртоорой. Би энэ хоёр хөлөөрөө хоолоо олж иддэг юм шүү, гэж уурлажээ.
Зөвлөгөө
Христэд итгэгчдэд өгөх зөвлөгөө. Хэрэв та нар эрүүгээ мултартал цохиулбал Библид заасны дагуу нэн даруй нөгөө талаасаа эрүү рүүгээ дэлсүүлэх хэрэгтэй. Хамгийн багаар бодож л эрүү чинь эргээд байрандаа орно.
Англи хэлний хичээл
Англи хэлний хичээл орж байна. Багш нэг сурагчийг босгоод:
- What's your name? гэж асуув. Сурагч бодож байснаа:
- What's our name Базараа...
Орос, Монгол, Хятад гурав
Орос, монгол, хятад гурав хулгай хийж байгаад эзэнд нь баригджээ. Эзэн тэр 3-ыг огт дуугардаггүй зааныг орилуулж чадвал суллана гэжээ. Орос, хятад хоёр чадсангүй. Харин монгол зааны бүлдэгнээс нь ганц базаад л орилуулчихжээ. Дараа нь тэр 3 дахиад л хулгай хийж байгаад баригдав. Тэгтэл эзэн нөгөө заанаа авчираад үгүй, тийм гэж толгойг нь дохиул гэж. Орос, хятад хоёр бас л чадсангүй. Харин монгол очоод:
- Намайг таньж байна уу? гэсэнд заан "тийм" гэж толгой дохив.
- Ахиж бүлдэгнээсээ базуулах уу? гэсэнд "үгүй" гэж толгой сэгсэрэв.
Хэн билээ ?
Хар сарнай хамтлагийн ахлагч Амараа нэг өдөр тасартлаа ууж гэнэ. Сэрсэн чинь нэг охин өвөртлөөд унтаж байна. Амараа:
- Хөөе, би хаана байна ? Нөгөө охин:
- Унтаач ээ. Амараа:
- Хөөе чи чинь хөгжим бүжигт сурдаг гэл үү ? гэтэл урдаас нь учиргүй алгадаад авч. Мань эр согтуудаа гэртээ ирснээ даан ч мэдсэнгүй. Захидал Хотод сургуульд сурч буй нэгэн хөдөөний оюутан гэрлүүгээ захидал бичиж гэнэ. Захидалдаа:
: Сайн байцгаана уу ? Саахар, талх явуулаарай !
: Манайхан сайн биз дээ, мах шөл явуулаарай !
: За за баяртай, боов боорцгоо мартав аа, гэж бичсэн гэдэг.
Интернэт
Дөнгөж интенэт сурч байгаа хөдөөний эр чатлаж суужээ. Тэгээд нэг оюутан охинтой танилцаж гэнэ. Нөгөө оюутан нь мань эрээс:
- Мөнгөний туслалцаа үзүүлж чадах уу? гэхэд
- Чадна, гэв. Оюутан охин:
- Баярлалаа, та надад "yahoo mail" - ээ өгчих, гэсэнд хөдөөний эр "яахуу эмээлээ өгчих" гэж уншаад "за за яадгийн эмээл зарж мөнгөтэй болох гэж байгаа юм биз" гэж ойлгоод:
- За за, чи надад гэрийнхээ хаягийг өгчих, би морио унаад очьё, чи эмээлийг нь буулгааад авчих, гээд онигоонд оржээ. Ерөнхийлөгч
Ерөнхий сайд асан Энхбаяр нууцаар Орост Азийн хуралд суучихаад ирээд туслахдаа:
- Ерөнхийлөгч намайг явсныг мэдчихэж, гэсэнд туслах нь:
- Яаж мэдсэн юм бол? гэж асуув. Тэгтэл ерөнхий сайд:
- Ерөнхийлөгч Багабанди хажууд сууж байсныг нь би мэдсэнгүй...
Гуанз
Оюутнууд гуанзанд орж ирээд захиалга өгч байна:
- 1 хуушууур 5 сэрээ.
Олимп
1980 онд Орост олимп болжээ. Бережнев тавцан дээр гарч нээлтийн үг хэлэх гээд "Оо оо о" гээд байж гэнэ. Гэтэл хажууд талаас нь туслах нь:
- Даргаа, наадах чинь олимпын 5 цагираг л байна шүү дээ.
Цаашаа бай
Бааранд сохор америк, хэлгүй дүлий франц, хөлгүй монгол гурав зуу татаад сууж байна гэнэ. Гэнэт гэрэл гийж тэдний өмнө Христ гараад ирж. Тэгээд америк эрд:
- Би чамайг надад итгэдэг байсны чинь төлөө хараа оруулж өгье, гээд гар хүртэл нөгөөх нь хараа орж Христийг магтан дуулж эхлэв. Дараа нь франц эрд хандаж:
- Миний сургаалийг сайн баримталдаг байсны чинь төлөө хэлтэй, сонсголтой болгож өгье, гээд дохитол цаадах нь хэлтэй, сонсголтой бол Христийг магтан дуулж эхэлжээ. Тэгээд монгол эрд дөхтөл манай хүн харин:
- Хөөе, цаашаа бай. Надад битгий ойртоорой. Би энэ хоёр хөлөөрөө хоолоо олж иддэг юм шүү, гэж уурлажээ.
Зөвлөгөө
Христэд итгэгчдэд өгөх зөвлөгөө. Хэрэв та нар эрүүгээ мултартал цохиулбал Библид заасны дагуу нэн даруй нөгөө талаасаа эрүү рүүгээ дэлсүүлэх хэрэгтэй. Хамгийн багаар бодож л эрүү чинь эргээд байрандаа орно.
Англи хэлний хичээл
Англи хэлний хичээл орж байна. Багш нэг сурагчийг босгоод:
- What's your name? гэж асуув. Сурагч бодож байснаа:
- What's our name Базараа...
Орос, Монгол, Хятад гурав
Орос, монгол, хятад гурав хулгай хийж байгаад эзэнд нь баригджээ. Эзэн тэр 3-ыг огт дуугардаггүй зааныг орилуулж чадвал суллана гэжээ. Орос, хятад хоёр чадсангүй. Харин монгол зааны бүлдэгнээс нь ганц базаад л орилуулчихжээ. Дараа нь тэр 3 дахиад л хулгай хийж байгаад баригдав. Тэгтэл эзэн нөгөө заанаа авчираад үгүй, тийм гэж толгойг нь дохиул гэж. Орос, хятад хоёр бас л чадсангүй. Харин монгол очоод:
- Намайг таньж байна уу? гэсэнд заан "тийм" гэж толгой дохив.
- Ахиж бүлдэгнээсээ базуулах уу? гэсэнд "үгүй" гэж толгой сэгсэрэв.
×укча
Орос, Чучка 2 баавгайн анд явдаг байжээ. Орос нь явах болгондоо баавгай агнана, харин Чучка дандаа ганзага хоосон ирдэг байжээ. Тэгээд Чучка Оросоос:
- Чи яаж баавгай агнадаг юм? Надад заагаад өгчихөөч, гэж гуйжээ. Орос эр:
- Ойд гарахаар нэг том нүх дайралдана. Тэр нүх руу шагайгаад "АА" гээд орил. Өөдөөс чинь "УУ" гээд орилвол нүх рүүгээ нэг буудчихаад ор. Тэгээд л баавгай үхчихсэн байж байна.
Сарын дараа Чучка суга таягтай яваж байв. Орос:
- Яасан бэ?
- Ой руу орсон чинь нэг нүх байна. "АА" гээд орилсон чинь "УУ" гэж байна. Нүх рүү буудчихаад орсон чинь воганд дайруулчихсан...
3 Бүдүүн
3 бүдүүнийг явж байтал хэдэн хүүхдүүд "Гурван бүдүүн" гэхийг сонсоод нэг нь цээжилчихжээ. Цаашаа явж байтал нэг хүн "Хуушуур аваарай, хуушуур аваарай" гэхэд дараах бүдүүн нь цээжлэв . Үргэлжлээд явж байтал хэсэг хүмүүс "Ураа, ураа" гэж хашгиралдахийг сонсоод үлдсэн бүдүүн нь цээжилчихжээ. Цаашаа явж байтал нэг хүн амины хэрэг гараад, тэднээс мэдүүлэг авчээ. Цагдаа:
- Хэн алсанийг нь мэдэх үү?
1-р бүдүүн:
- 3 бүдүүн.
- Юунаас болж?
2-р бүдүүн:
- Хуушуурнаас.
Цагдаа жаахан гайхаж байснаа:
- За тэгэвэл та нарыг шоронд хийнэ дээ, гэтэл 3-р бүдүүн
- Ураа, ураа...
Шерлок Холмс
Шерлок Холмс дээр нэгэн муу хувцастай, ядуу эр ирж гуйлга гуйв. Холмс түүнд 1 ч пенс өгсөнгүй явуулав. Доктор Ватсон:
-Та яагаад саяны хүнд юм өгсөнгүй вэ? Та чинь урьд нь ядуу хүн болгонд л юм өгдөг байсан шүү дээ.
-Саяных ядуу хүн биш байсан юм аа.
-Та яаж мэдээ вэ?
-Түрийвчинд нь 123 фунт 15 пенс байна лээ.
-Та яаж мэдээв?
-Та үүнийг тоол л доо, гээд нэгэн түрийвч гаргаж ирлээ…
Би секс судлаач болно
Багш: -Хvvхдvvд ээ, та нар том болоод ямар мэргэжилтэй болох вэ? Вовка: -Би секс судлаач болно. Багш: -Вовка чи ядаж секс судлаач гэж юу судалдаг мэргэжил болохыг мэдэх юм уу? -Багш аа, та тэр хардаа. Гудамжаар зайрмагтай хоёр бvсгvй явж байгаа биз? Нэг нь зайрмагаа долоож байна, харин нөгөөх нь хөхөж байна? Энэ хоёрыг аль нь нөхөртэй вэ? -Долоож байгаа нь. -Хаанаас даа, ядаж хуруундаа бөгжтэй нь нөхөртэй юм шvv дээ. Харин тань шиг хvvхнvvдийг би судалж, эмчилдэг болно доо
Би ТВ үзсэн юмаа
Шинэ орос нөгөөдөө
- Би өчигдөр Болшой театрд очсон тэнд гайхамшигтай сайхан байсан.
- Дуурь үзээ юу, ямаршуу байсан бэ?
- Манай хоккейчид Канадын багыг финалд будаа болгосон.
- Театр дуу?
- Аан би зуушны газар нь ТВ үзсэн юмаа
Tэгвэл явж унт
-Петька, би Анкатай унтчихсан ш дээ.
-Зүгээр зүгээр, Василь Ваныч. Та чинь миний дарга шүү дээ.
-За, за, тэгвэл явж унт.
-Зүгээр ээ. Би чинь таны цэрэг учраас, таныг унтсаны дараа унтана.
-Тэгвэл яах гэж сэлмээ ирлээд байгаа юм?
Дээр гараач
- думаа одоо 2-уулаа больёо шөнийн 3 болж байна ш дээ би ахиад дийлэхгуй нь. унтая тэгэх үү
- суртэй ш дээ унтаж хэзээд амжина ш дээ ахиад нэг....
- боль л доо. 2-уулаа арав гэж тохирсон ш дээ.
- 10 болсон юм чинь 11 болно ш дээ 11 болж байвал 12 ч байсан ядаг юм бэ?
- нээрээ би дахиад чадахгуй гэж байна ш дээ
- чадахгүй ч гэх шиг Хурим хийхээс өмнө чадахгуй гэж хэлэх чинь яасан юм бэ? дээр гараач... - за яахав думаа минь дахиад нэг тэгээд нээрэнгээсээ больно шүү!
- за тэгье дээ тэгье дахиад нэг боодол обой наачихаад унтана шүү!!!!
Энэ чинь харуулахын тулд
Нэгэн жаал гэр бүлийнхнийхээ хамт шинэ оросын харшид зочилж очоод асар том алтаар цутгасан ТВ-г хараад маш их гайхан гүн амьсгаа аван гэрийн эзнээс
- Ахаа энийг алтаар хийсэн юмуу?
- Тиймээ
- Энийг тэгээд яаж үздэг юм бэ?
- Наадахыг чинь үзэхийн тулд биш хүмүүст харуулахын тулд хийсэн юмаа.
Хөдөөний эр
Хөдөөний эр онгоцноос буутал өмд нь шувтараад уначихаж. Тэгтэл эр:
- Үгүй ээ энэ онгоцныхон ядаргаатай улс юмаа. Нэг бол бүсээ чангал, нэг бол сулла гээд.
Зарлал
Зарлал наагчийг ажилд авах тухай зарлалыг наах зарлал наагч ажилд авна. Цагаан хэрэм 2 хүн вагонд явж байтал нэг нь:
- Хараа тэр цагаан хэрэм, гэтэл нөгөөх нь:
- Хаана, хаана. Аль модон дээр...
Мэдсэн бол...
Багш:
- 2 дээр 2-ыг нэм, хэд вэ?
- 4.
- Сайн байна. 4 чихэр өгье, гээд багш нь Батад 4 чихэр өгтөл :
- Мэдсэн бол 8 гэж хэлээд 8 чихэр авчихдаг байж...
Шударга
- Үйлчлэгчээ, танай шөлөнд ялаа сэлж явна, гэтэл үйлчлэгч:
- Тэгээд сэлэхгүй бол живчихнэ ш дээ.
Басамжлал
Замаар трамбай явж байтал зам дээр баас хэвтэж байв. Трамбай:
- Хөөе баас, замаас холд.
- Чи өөрөө юу юм бэ?
- Би машин байна.
- Ха ха, чи машин юм бол би бялуу байна.
Мода
Эмгэн шулам халуун өдөр наран шарлагын газар шалдан хэвтэж байтал 1 өвгөн ирээд:
- Хүүе, чи чинь хувцасаа өмсөөч.
- Энэ миний нарны хувцасаа.
- Өө тийм үү, ядаж индүүдчихгүй дээ.
Хэрүүл
2 хүүхэн хэрэлдэж байна гэнэ.
- Би чам шиг элдэвийн хов жив цуглуулж айлаас айл, орцноос орц, байрнаас байр дамжиж гүйдэггүй.
- Мэдээж ш дээ, чи утастай юм чинь.
Гангарсан нь
Эмгэн нь үсээ богиносгож засуулж ирээд өвгөнөөсөө асуулаа:
- Одоо намайг хар даа. Эмгэн гэж хэлэхээргүй байгаа биз дээ?
- Тийм ээ, өвгөн л гэж хэлэхээр болж.
Пиво
Бааранд сууж байсан эр эхлээд 5 аяга, дараа нь 4, дараа нь 3, дараа нь 2, эцэст нь 1 аяга пиво уугаад тасарахын даваан дээр:
- Ямар сонин пиво вэ? Бага уух тусам улам согтоод байх юм...
Хохирогч
Траншейны тэнүүлч эр цагдаагийн газар ирлээ.
- Манай нүхнээс 33 ширхэг эд зүйл алдагдлаа.
- Чи тоог нь ямар сайн мэдэж байх юм ?!
- Тэгэлгүй яадаг юм. Бүхэл бүтэн хөзөр, бас нэг пиво онгойлгогч алдагдсан юм чинь.
Барьцсан нь
Нөхөр нь ажлаасаа ирээд эхнэртээ:
- Би бараг 2 дахин хямд үнээр 2 дугуй авчихлаа.
- Чи машингүй байж дугуйгаар нь яах нь вэ?
- Заа, чамайг хөхний даруулга авахад чинь би юм хэлдэггүй шүү...
Бүжиг
Нэгэн залуу найз бүсгүйгээ тас тэврэн бүжиглэнэ. Залуу:
- Би яг диваажинд байгаа юм шиг байна, гэтэл бүсгүй:
- Би яг автобусанд байгаа юм шиг байна... Вовка анги дэвшсэн нь Вовка сургуульд оржээ. 1-р ангид орсон анхны өдрөө л багш эмэгтэйд хандаж:
- Багшаа, 1-р анги надад арай жулдана. Намайг шууд 3-р ангид оруулсан нь дээр байх, гэв. Багш нь мань эрийг дагуулан захирал дээр дагуулан ирж учир байдлыг хэлэв. Захирал:
- За яахав, үнэхээр тийм ухаантай юм бол анги дэвшүүлье. Гэхдээ эхлээд шалгана аа. За " 3 х 3 " хэд билээ?
- 9.
- Зөв, тэгвэл " 4 х 4 " ?
- 16.
- Зөв. За багшаа, энэ хүүхдийг шууд 3-р ангид оруулж болох юм шиг байна. Багш эмэгтэй:
- Захирал аа, би сэтгэн бодох чадварыг нь шалгаад үзье. Чадвал анги ахиулъя. Захирал зөвшөөрөв.
- За Вовка, " Надад 2 байдаг, үнээнд 4 байдаг " юм юу билээ?
- Хөл.
- Тэгвэл " Чиний өмдөн дотор байдаг, харин минийхд байдаггүй " зүйл юу билээ?
Ийм асуулт сонссон захирал ангайгаад час улаан болтол Вовка:
- Хармаа гэв. Багш нь: - За Вовка сайн байна. 3-р анги руу гүйгээд, гэвэл захирал тэндээс:
- Багшаа, шууд 5-р анги руу оруулвал яасан юм бэ? Сүүлийн хоёр асуултанд би ч самгардаж байдаг
Вовка
Вовка өглөө хичээлдээ ирэхэд баруун нүд нь хөх няц болчихсон байв.
- Яасан бэ?
- Би ахтайгаа нэг орон дээр унтдаг юм. Өчигдөр ах маань нэг охин дагуулж ирээд унтах юм болов. Тэгээд хэвтэж байснаа “Вовка чи унтсан уу?” гэхээр би “Унтаагүй ” гэсэн чинь "Унтахгүй юу хийгээд байгаа юм бэ?" гээд баруун нүд рүү дэлсчихсэн. Маргааш нь Вовкагийн зүүн нүд хөхөрчихсөн байв.
- Яасан бэ?
- Өчигдөр ах маань өөр нэг охин дагуулж ирээд унтах юм болов. Тэгээд хэвтэж байснаа “Вовка чи унтсан уу?” гэхээр би “Унтаагүй ” гэсэн чинь "Унтахгүй юу хийгээд байгаа юм бэ?" гээд зүүн нүд рүү дэлсчихсэн.
Маргааш нь Вовкагийн нүүр ам, нүд, бүх бие нь хөх няц болчихсон байв.
- Яасан?
- Өчигдөр ах маань ахиад л нэг охин дагуулж ирээд унтах юм болов. Тэгээд хэвтэж байснаа “Вовка чи унтсан уу?” гэхээр би гүрийгээд дуугарсангүй. Хэсэг байснаа ахиад л "Вовка чи унтсан уу?" гэхээр нь бас гүрийгээд дуугарсангүй. Тэгсэн чинь нөгөө хоёр дээр доороо гаралцаад л, ах тэндээс “Алив хөлөө алцайгаарай, бушуухан ажилдаа оръё ” гэдэг байгаа. Тэгэхээр нь би тэсэлгүй “Өдөр алдаж шөнө гэгчээр харанхуй шөнө ямар ажил хийх гээд байгаа юм бэ?” гээд асуучихсан юм.
Хулгайч
Хоёр хулгайч банк ухаад цагдаад хөөгдөж явжээ. Баригдахаасаа өмнө нэг газар очоод нэг нь:
- Би цагдаа харж байя, чи мөнгөө хурдан нуугаад нуусан газраа тэмдэглээрэй гэж гэнэ. Хэсэг хугацааны дараа хоёул баригдаад шоронд оржээ. Үүнээс хойш хэдэн жилийн дараа хоёул шоронгоос гарч нөгөө мөнгө нуусан газраа очоод мөнгөө олдоггүй.
- Чамайг би нуусан газраа тэмдэглээрэй гэж хэлсэн биз дээ.
- Энэ харагдаж байгаа уулын тэнд нэг амьтан байсан юм аа. Яг тэр амьтны чигт чиглүүлээд нуусан юм. Харин одоо амьтан байхгүй байна ш дээ...
Заан
2 эр ярилцаж байна...
- Чи ногоон заан харж байсан уу?
- Ямар тэнэг биш харалгүй яадаг юм бэ!
- Тэгвэл улаан заан?
- Тэнэг минь улаан заан гэж байдаггүй юм!!!...
Андуурсан нь
Улсын начин Оргилболд нилээн халамцуухан алхаж явтал зам дээр 50-тийн зоос байхаар нь аваад хармаалчихаж. Гэртээ очоод унтаад өглөө босоод халаасаа ухтал тараншены таг хармаалсан байжээ.
Мөөеө аварга
3 сарын башёд Хакухо Даваажаргал Асашёруг давахад Мөөеө аварга Долгорсүрэн заан руу утасдаад:
- Хөөе би Мөөеө байна аа. Манай тог тасарчихлаа. Хүүхдүүд яав аа? гэсэн гэнэ.
Банан
Банан, апелсин хоёр хэрэлдэж. Апелсин:
- Банан чамайг хүмүүс шалдалж иддэг. Банан:
- Тэгвэл хүмүүс чамайг бяцалж иддэг.
Түй би алаагүй...
Дээр үед золбин нохойнуудыг багасгах зорилгоор алдаг байлаа. Нэг удаа манай тэнд золбин нохой буудаж байхад нь би нохойгоо дагуулаад явж байсан юм. Гэнэт манай нохойг буудах гэхэд манай нохой зугтаад яваад өгөхөөр нь би дуудаад буцаад ирэхээр нь нөгөө хүн буудчихлаа. Би тэгэхээр нь хажууд нь очоод:
- Түй би алаагүй алсан хүнээ хараагаарай, гэж хэлсэн юм даа
(би жаахан байсан юм шүү)
Тамын тогоо
Тамын тогоонд бүх орны нүгэл хийсэн хүмүүсийг орон орноор нь ялган харуулаар манагдсан тогоонд хийжээ. Нэгэн өдөр тамын шалгалт явж байтал монголчуудын тогооны хажууд харуул байхгүй байх юм гэнэ. Хажуудах тогооны харуулаас:
- Энэ монголчуудын тогоо яагаад харуулгүй байгаа юм?
- Харуулын хэрэг байдаггүй юм аа. Нэг нь гарах гэхээр нөгөөдөх нь татаад нэгнийгээ гаргадаггүй юм
Согтуу
Радиогоор:
- Москвад 22 цаг, Карагандад 24 цаг, Новосибирскд шөнийн 2 цаг, Омскд шөнийн 4 цаг, Магаданд өглөөний 6 цаг…
Согтуу эр:
- Хм. Орос орон мөн найрлаж байна аа!
Тамхичин
Нэг эр хогийн саван дээр суугаад тамхи татаж байв. Цагдаа ирэв:
- Та юу хийж байгаа юм?
- Тамхи татаж байна.
- Наадах чинь таны суудаг газар биш шүү дээ.
- Өө уучлаарай. Та суудалдаа суу суу, гээд босов
Оросуудын ухаан гэж…
Оросууд хурдан тархалттай, нэгэн аюулт өвчин илрүүлжээ. Түүнээс урьдчилан сэргийлэхийн тулд шинжилгээ судалгаа хийж сармагчингийн төмсөгнөөс нэгэн төрлийн бэлдмэл гаргаж авсан нь үр дүнтэй болов. Тийм олон төмсөг хаанаас олох вэ?
Чапаевыг дуудав.
- Василий Иваныч, сармагчингийн 10.000 ширхэг төмсөг олох хэрэгтэй байна!
Василий Иваныч:
- Надад 1тн спирт, Африк руу явах зардал өгөөдөх. Бас Петька, Жучка нохойг авч явна.
Хүсэлтийг нь биелүүлэв.
7 хоногийн дараа гэхэд эхний 5.000 төмсөг ирлээ! Гайхалтай. Комиссийн гишүүд итгэж ядан Африкт явж, Чапаевийн бригадынхан хэрхэн төмсөг олборлож байгааг газар дээр нь шалгахаар болов. Тэднийг ирэхэд Чапаев, Петька Жучка нохой 3-уулаа унтаж байна гэнэ. Спирт нь талдаа оржээ. Комисс тэднийг сэрээв.
- За яагаад унтацгааж байдаг билээ?
Чапаев:
- Бид 3 ядраад жаахан унтчихаж.
- За.за. Та 3-ын ажлаа яаж хийж байгааг хармаар байна.
Петька, манерканд спиртнээсээ хийж өндөр модонд авирав. Тэгснээ нэг сармагчинг барьж аваад ам руу нь спиртээ цутгачихлаа. Нөгөө сармагчин нь муухай орилон модны мөчрөөс жаахан дүүжигнэж байснаа газар унахад Жучка сургуультай гэгчээр давхиж очоод 2 төмсгийг нь тасдаад аваад ирэх юм гэнэ. Комиссийнхон:
- Петька, Жучка 2 ч яахав ажиллаж л байна. Харин та яагаад зүгээр сууж байдаг билээ?
Чапаев:
- Би бас тусдаа үүрэгтэй. Алив Петька үзүүлээдэх. Петька нилээд том сармагчинг барьж автал нөгөөдөх нь ам руугаа спирт цутгуулах нь бүү хэл, муу Петькаг модноос үсэртэл алгадав. Петька, доош унаж явахдаа хашгирч байна гэнэ:
- Василий Иваныч! Жучкаг бариарай!!!
Хоолгүй хоцорсон багш
Нэг шуналтай лам байж гэнэ. Шавь нараараа гэрийнхээ бүхий л юмнуудыг хийлгэж хоол унд ч олигтой өгдөггүй байж гэнэ. Нэгэн өдөр багш лам шавь нартаа бууз хий гэж гэнэ. Шавь нар нь ч бууз хийж эхлэв. Гэтэл нэг шавь нь:
- Би энэ буузыг бүгдийг нь идвэл та хоёр маргаашийн бүх ажлыг хийгээрэй гэж ам гарчээ. Бууз ч бэлэн болж нөгөө шавь багшдаа аваачиж өгөөд ингэж хэлжээ.
- Багшаа манай ээж явж байгаад нээх том алт олоод. Багш нь:
- Тэгээд? гээд нэг бууз өгөв.
- Тэгэхээр нь манай аав зах авч явна гээд. гэж хэлэхэд бас хоёр бууз өгчээ.
- Тэгээд манай ээж хүүгийнхээ багшид өгнө гээд. гэхэд багш нь тавагтай бүх буузаа өгчээ. Шавь ч буузаа бүгдийг нь идэж дууслаа. Багш нь шуналтайгаар:
- За тэгээд яасан? гэхэд шав нь:
- Би гэнэт сэрчихэсэн л дээ...
Алдаа
Гоо сайхны салонд сормуус, төмсөг засч байна.
Бид кино үзлээ, чи өнөө орой үнээгээ шаагаарай.
Дорж 50 насныхаа нойрыг хийж байна.
Батын охин манай отгон БАР болсон шүү.
Архичин
Нэг архаг архичин ганцаараа нуурын хажууд архи ууж байгаад гэнэт усанд уначихав. Амь гол тэмцэж байтал хаанаас ч юм гэнэт бирд гараад ирж л дээ. Живж буй түүнээс бирд:
- Та хоёр хүслээ хэлнэ үү, гэтэл усанд живж байгаа нөгөө архичин:
- Миний живж байгаа энэ нуурыг архи болгоодох гэж. Бирд ч нуурыг архи болгов. Хэсэг хугацааны дараа нөгөө архичин живж байгаа архиндаа согтоод орж гарч байна гэнэ. Бирд ч явах гээд яараад:
- Та үлдсэн нэг хүслээ хэлнэ үү, гэсэн нөгөө архичин живж байгаа нуурнаасаа гаргуулахын оронд:
- Одоо ганцхан шил архи гэсэн гэдэг.
Хавиргатай гуя
Нэгэн оюутанд гэрээс нь хүнс явуулж. Хамт амьдардаг нэг ах нь:
- За миний дүү гэрээс чинь юу ирж? гэтэл залуу:
- Өө нэг хавиргатай гуя л байна. Ах нь гайхаж:
- Чи чинь монгол хүн байж юугаа ярина вэ? гэсэнд өнөөх эр жаахан сандруу:
- Үгүй ахаа хавиргатай гуя л байна шүү дээ гэжээ.
Цуурхал
Цэргийн дарга:
- Толстой өвгөн болж нөгөөх нь ямар ч ажиллагаагүй болсон хойноо “Дайн ба Энх” гэдэг алдарт зохиолоо бичсэн шүү дээ. Тэгэхэд та урдаа дүүрэн сумтай их буу зүүчихээд гэртээ ч захиа биччихэж чадахгүй!
Лондон. Английн Лорд эхнэртэйгээ оройн хоол идэж байна. Эхнэр:
- Гадуур нэг цуурхал…
- Тэр чинь гадуурх хүмүүсийн л асуудал.
- Жейн авгай нууц амрагтай гэнэ ээ.
- Тэр Жейн авгайн л асуудал.
- Тэгээд Жейний нөхөр нь тэр нууц амрагийг нь буудаж ална гэнэ ээ.
- Тэр нөхрийнх энь асуудал.
- Тэр нууц амраг нь чамайг гэж байна.
- Тэр миний асуудал.
- Тэгээд би яах болж байна?
- Тэр чиний асуудал аа…
Габров
Габров эр нас барахынхаа өмнө эхнэртээ "Миний булшин дээр миний мэргэжлийг бичээрэй" гэж гэрээсэлжээ. Эхнэр нь нөхрийнхөө гэрээслэлийг биелүүлж бас хэмнэлт гаргах үүднээс булшин дээр нь:
“-Эмч Гаванков. В.И. Өдөр бүр 11.00 -18.00 цаг” гэсэн өрөөнийх нь үүдэнд өлгөөтэй байсан цагийн хуваарийг авч хаджээ.
Габров эх 2 ихэр хүүхэд төрүүлжээ. Түүнээс хүүхдүүдээ үзүүлэхийг хүсэв. Эх 1 хүүхдээ авчрав.
- Нөгөө нь хаана байна?
- Яг адилхан юм чинь, авчрах гэж яршиг.
Мартамхай хүн
- Эмч намайг удахгүй бүх юм аа мартана гэнэ ээ.
- Гайгүй биз дээ. Тэрэнд юунд санаа зовдог юм бэ. Харин чи надад хэдэн төгрөг зээлүүлээч?
Бүтэлгүй наймаачин
Нэг суут ухаантан наймаачин эр байж гэнэ. Өөрөө хөлдөөдөг хөргөгч зохион бүтээгээд элсэн цөлд очоод мөнгө олохоор болж гэнэ л дээ. Дотор нь хүйтэн мөстэй ундаа бас зайрмаг хийгээд зарахаар очиж гэнэ. Цөлд очоод хажуугаар өнгөрсөн тэмээн жинтэй хүмүүст:
- Мөстэй ундаа, зайрмагөө аваарай гэсэнд хэн ч ирж авсангүй. Наймаачин маань өдөржин зогсоод нэг ч хүнд зарж чадсангүй бүр гайхаад орой ч боллоо. Явах гэж байтал хажуугаар нь тэмээн жин өнгөрөөд сүүлийн тэмээн жинтэй хүн харж хатаж чинэсэн уруулаараа түүнийг зэрэглээ гэж бодоод ууртайгаар:
- Зэрэглээ чи зайл гээд яваад өгчээ?
< хэн элсэн цөлд хүйтэн ундаа байна гэж бодохов дээ>
Хүн сандарахаараа
Солонгост удаан амьдарсан залуус ТВ суваг булаацалдаад нэг нь сувгаа солиод байж байтал спортын суваг гараад өнгөрөөтхөж ... Нөгөөх нь сандраад:
- Хөөе биеийн тамирын мэдээ үзье л дээ гэсэн гэдэг.
Дэндүү
- Чи чинь оймсоо угаагаад юу болчихоов?
- Өө угаах цаг нь болчихож, тэгэхгүй бол хөл холгоод байх юм.
Жинхэнэ болсон явдал
Солонгост 2 залуу beer уумаар санагдаж... Нэг нь:
- Хэл мэдэхгүй яанаа? гэхэд нөгөөх нь:
- Би мэднэ гээд дэлгүүр орсон ч хоосон ирж гэнэ.
- Яасан?
- Мэгжү ёобусэё гэж асуусан чинь ойлгохгүй байна гэжээ.
Габров эр
Габров эр эхнэртэйгээ айлд зочилж байна. Тэрээр тамхи гаргаж баруун талынхаа хүнээс:
- Та тамхи тат гэв. Тэр хүн нь:
- Баярлалаа, би татдаггүй гэв. Зүүн талынхаа хүнд тамхи өгөхөд мөн л тамхи татдаггүй хүн байв. Эхнэр нь нөхөртөө шивнэнэ:
- Чи гэрийн эзнийг тамхилаач. Нөхөр шивнэнэ:
- Тэр чинь татдаг юм аа...
Андуурсан нь
Нэг хүн шөнөжингөө архидаж орой машиндаа ортол хамаг рули , хааз ,араа, тоормозыг нь тоночихсон байж . Мань эр цагдаа луу утасдаж:
- Миний машиныг тоночихсон байна. Хулгайчийг олж өгнө үү гээд хэлээд таслав. Хэсэг хугацааны дараа цагдаагийн утас хангинаж:
- Өө уучлаарай, ах нь хойд талынхаа суудалд суучихсан байна ...
Чукча
Чукча вагонд сууж купений хаалгаар орвол 3 негр сууж байв.
- Пээ, энд гал гараа юу?
Вовка
Амьтны хүрээлэнд.
- Вовка, наад арслангаасаа хол бай.
- Ээж ээ, би түүнийг яах ч үгүй дээ.
Нохой авна
Нэгэн бүсгүй сонинд зарлал өгчээ: "Даруу, тайван, хүн хамгаалах чадвартай, хар өнгийн боксер авна" гэжээ. Хэд хоногийн дараа зарлалын дагуу Майк Тайсон иржээ.
Муу новшийн чинь бензин нь дуусчихлаа
Вовкад гэртээ хийх юм олдохгvй байж гэнээ. Тэгээд муураа барьж аваад аманд нь шилтэй бензин цутгажээ. Муур хэд алхаад нам. . . Вовка:
- Муу новшийн чинь бензин нь дуусчихлаа.
Бэлэг
Залуухан эр үерхээд удаагүй байгаа хайртай бүсгүйнхээ төрсөн өдрөөр нь бэлэг авч өгөхөөр шийджээ. Юу авч өгөхөө удаан бодож эргэцүүлсний эцэст бээлий өгөх нь хамгийн тохиромжтой гэж бодсон байна. Учир нь энэ нь бас ч үгүй романтик боловч хэтэрхий дотноссон хүний бэлэг биш юм. Тэгээд хайртай бүсгүйнхээ дүүтэй нь хамт дэлгүүрт очиж хос цагаан бээлий авчээ. Харин найз бүсгүйнх нь дүү өөртөө турсик авав. Авсан зүйлсийг нь боож байхдаа худалдагч будилж турсикийг залууд бээлийг хайртай бүсгүйнх нь дүүд нь өгчээ. Боодлыг шалгалгүй мань эр бэлгээ боолгож доорхи үгийг бичин сарнайтай ил захидлын хамтаар болзоот бүсгүйдээ хүргүүлж гэнэ. Захидалдаа:
- ...... бид хоёр хамтдаа зугаалахад чи минь миний энэ бяцхан бэлгэнд байгаа зүйлийг огт өмсдөггүйг чинь анзаарсан учраас би үүнийг сонгосон юм. Хэрэв би дүүтэй чинь хамт явж байгаагүй бол арай уртыг авах байлаа. Харин дүү чинь тайлахад амархан богинохоныг өмсдөг юм билээ, тэгээд надад өөрийнх шигийг авахыг зөвлөсөн юм. Нилээд тансаг гялалзсан өнгөтэй учраас амархан элэгдэх болов уу гэтэл үүнийг зарсан худалдагч эмэгтэй өөрийнхөө өмсөж байгааг үзүүлсэн юм. Тэр өөрөө бараг 3 сар солилгүй өмссөн гэсэн, гэхдээ бараг хуучраагүй байсан. Тэгэхээр нь би түүнд чамд авсныгаа өмсүүлсэн чинь их хөөрхөн харагдаж байна лээ . Мэдээж би чамтай уулзаж амжихаас өмнө зөндөө олон хүний гар үүнд хүрэх тул би өөрөө очиж чамд анх удаа өмсгөж өгөхийг ямар их хүсэж байна гээч. Ер нь өмсөөд аяндаа өөрөө бохирддог тул тайлахдаа дотор тал руу нь үлээж байгаарай. Энэ жил чи надтай уулзах болгондоо үүнийг өмсөнө гэхэд надад сайхан санагдаж байна. Энэ бэлгэнд байгаа шиг юмыг би хэрэглэхээ болиод удаж байна л даа. Энд тэнд явж байхдаа тайлаад мартчихаад байдаг юм. Яарч сандарсан үед бол бүр хэцүү байдаг юм. Хамгийн сүүлд авсныгаа 2-3 хоног өмсөөд тайлаад цааш нь хийчихсэн. Хэрвээ чи миний үнэрийг санаад байвал би чамд тэрийгээ өгч болно шүү. Чи дэрэн доороо хийгээд унтаж байхгүй юу. ХАЙРТ МИНЬ .... гэж бичжээ......
Цасан охин
Өвлийн өвгөн Санта Клауст сайрхаж байна.
- Миний муу цасан охин чинь 1-р байр эзэлсэн шүү дээ гэтэл Санта:
- Ямар тэмцээнд тэр вэ?
- Хөндий хүйтэн мисс тэмцээнд.
Шалгалт
- За миний хүү яваад шүдэнз аваад ир, бас сайн шалгаж аваарай
.......
- Яасан авсан уу?
- Авсаан
- Шалгасан уу?
- Шалгасаан, бүгд асаж байна лээ.
Соёл
2 эр ярилцаж байна гэнэ.
- Хотынхон ч соёлтой болжээ
- Яаж байна?
- Шүлсээ хүртэл хогийн сав руу хаях юм
- Хаях нь ч хаяад л байгаа юм. Даан ч онохгүй юм.
Ээжийн тооцоо
Нэгэн хүүгийн ээж өөрийн хүүгээ өөрөөс нь хэдээр дүү болохыг тооцоолов. "За байз, би одоо 40-тэй, хүүгээ 23-тай байхдаа гаргасан одоо хүү маань 17 той 23-17=5" гэснээ:
- Пөөх 5 насаар ах юм байна гэжээ.
Вовка
- Хүүшээ ер нь Вовкагийн тухай онигоо хэд байдаг болоо?
.
.
.
.
- Хэд ч байхгүй ш дээ. Тэд нар чинь бүгдээрээ үнэн...
Домог
- Энэ нутгийн хамгийн өндөр уул энэ байна
- Тэгвэл энэ уултай холбоотой олон домог байдаг байх даа
- Байлгүй яах вэ? Амраг хайрт бүсгүй минь энэ уул өөд авираад эргэж ирээгүй
- Хөөрхий тэр чинь эндэж осолдсон хэрэг үү?
- Үгүй дээ, тэр маань энэ уулын цаад руу даваад явчихсан юм.
Хүндэтгэл
4-н настай хүүхэд автобусанд аавынхаа өвөр дээр суугаад явж байна гэнэ. Тэгсэн хажууд нь 1 хүүхэд ирээд зогстол харж байснаа босоод:
- Та суугаач гэжээ.
Хавх
- Худалдагчаа надад 10 ширхэг хулганы хавх өгөөч.
- Та чинь саяхан 10 хавх авсан биз дээ
- Тэд чинь бүгд хулганатай болчихсон.
Сууя
- Ээжээ би тантай сууя гэж хэлсэнээ нилээн бодож байснаа:
- Үгүй ээ би тантай суучихаар чинь ээжгүй болчих юм байна.
Цагдаа
2 цагдаа зэвсэглэсэн дээрэмчдийн нуугдсан газар ирэв.
- Чи түрүүлээд ор. Би чиний өшөөг заавал авна. Хиймэл шүд 1 эр жорлонгийн суултуур малтаад байна гэнэ.
- Чи чинь юугаа хайгаа вэ?
- Хиймэл шүд маань уначихлаа.
- Тэгээд олов уу?
- Хоёр л шүд оллоо. Энэ шүд нь надаа таарахгүй юм байна. Минийх биш юм шиг л байна.
Тэрэг
- Чи нөгөө баас сордог тэргээ барьсан хэвээрээ юу?
- Үгүй ээ тэрийг чинь хувьдаа аваад одоо сүү зөөж байгаа.
Зочин
1 эр зочиноо дайлна.
- Та талх аваад масло түрхээд ид.
- Би түрхэж байна аа
- Үгүй та түрхээгүй, овоолсон байна.
Хамгийн тэнэг амьтан
- Хамгийн тэнэг амьтан?
- Үхэр
- Яагаад ?
- Өөрөө ус уугаад хүмүүст сүү өгдөг.
Наймаа
Хоёр эр ярилцана.
- Чи манай авгайг авбал ав. Надаа хэдэн төгрөг өгөх үү?
- Хэдэн ч төгрөг өгөхгүй.
- За тохирсон шүү.
Хөрш
2 хөрш тааралдав.
- За найз минь манай авгай руу гүйгээд байгаа чинь надад огт таалагдахгүй байгаа шүү!!! гэтэл нөгөөх нь:
- Та хоёр чинь ямар сонин улс вэ? Нэгэнд нь таалагдсан юм нөгөөд нь таалагдахгүй.
Том яриа
- Хоёулаа акул наадуулах уу?
- Болохгүй ээ, мянганы юм ирчихсэн.
Чалхтай эр
Гурван эр хэн нь илүү чалхтай болохоо яриж байна. 1 дэх нь:
- Би өчигдөр 1 хүүхэнтэй унтаад 5 нахисан. Өглөө нь над шиг эр хүнтэй унтаж үзээгүй юм байна аа гэсэн. 2 дахь нь:
- Би бас 1 хүүхэнтэй унтаад 10 нахисан. Нөгөө хүүхэн өглөө нь чамаас илүү чалхтай хүн байхгүй гэж хэлсэн гэтэл сүүлчийн эр:
- Би өчигдөр 1 хүүхэнтэй ганц л удаа юу яасан гэтэл нөгөө 2 нь:
- Тэгээд өглөө нь юу гэж байна гэтэл нөгөө залуу:
- Үргэлжлүүлээд байгаарай л гэж байлаа.
Сандруу гар....
Нутаг орондоо Бажга хэмээх хочтой нэгэн эр маш сандруугаас гадна хүүхдүүд нь ч гэсэн нилээд сандруу гэнэ... Машинаараа аймаг явах замдаа хүмүүс "бууж бие засья" гэхээр зогсолгүй нилээд явж явж нэг зогсохдоо хүмүүс буухаас өмнө 4 дугуйгаа гялс өшилөж үзээд "За явъя" гэдэг гэнэ.
Хотоос нутаг руугаа явж байгаад Бажга 10-р ангийнхаа бандиар машинаа бариулаад хэсэг унтжээ... Банди ч хурдтайхан явж нилээд газрыг хороов. Гэнэт Бажга сэрээд:
- Хөөе юу болж байна? Ямар мэдэхгүй замаар ороод ирэв дээ. Бушуухан буц. Алив түргэл!!! Хамаг бензин дууслаа гэжээ. Банди нь буцаад хэсэг явсан чинь:
- Өө зөв явсан байна. Хэдий завандаа энд ирчихэв. Эргээд яв гэжээ...
Шинэ орос
Нэгэн шинэ баян автомашин худалдаалдаг газар ирээд цоо шинэ загварын Бенц загварын машин руу зааж:
- Энэ хамгийн үнэтэй машин мөн үү?
- Тийм
- Тэгвэл нэгийг авъя гээд худалдаж аваад яваад өгчээ. Тэгээд 3 хоногийн дараа дахиж ирээд:
- Би дахин өмнө авсан шигээ нэг машин авья гэтэл машины худалдагч:
- Таны машин чинь яагаад вэ? гэж асуутал:
- Үнсний сав дүүрчихсэн юм, тэгээд дахин цэвэрхэн үнсний савтай машин авмаар байна гэжээ. Нэгэн залуу - Хөөе бүсгүй танд е-mail байдаг уу?
- Үгүй, юу гэж?
- Харамсалтай л байна. е-mail байсан бол танилцахгуй юу.
Эмгэн
Нэг эмгэн автобусанд сүүтэй барьж орохдоо сүүгээ асгачихаад:
- Shet гэжээ. Хажууд нь зогсож байсан хүн:
- Эмээ та англи хэл мэддэг юм уу? гэтэл эмгэн:
- Nо.
Гэрээслэл
Өвгөн гэрээслэл бичүүлж байна гэнэ.
- Эхнэртээ 100000$, том охиндоо 80000$, бага охиндоо 50000$. Бурхан минь би энэ их мөнгийг хаанаас олно оо!!!
Өвчтөн
Нэг эмч:
- Манай өвчтөний бие сайжирч надтай бүр ярьсан гээч.
- Тэгээд юу гэж байх юм?
- Миний бие улам л муудаж байна.
Чи ч гайгүй ээ
2 ээж ярьж байна гэнэ.
- Би өчигдөр хүүхдийнхээ хувцсыг угаах гэж тун ч их ядарлаа гэхэд нөгөөх нь:
- Чи ч гайгүй ээ. Би бүр 8 хүүхэд угааж байж хүүхдээ олж авсан.
Нутаг нэгт
Наадмаар заан болсон бөхдөө нутаг нэгтэй дарга нь:
- Энэ жил заан боллоо. Хойтон жил бар болоорой гэхэд нь:
- Даргаа арслан гээч гэтэл нь дарга нь хэнэгч үгүй:
- За халуун орны амьтан аль нь ч яахав гэжээ.
Үхэлээ гэж
- Сайн нягтлан ажил дээрээ үхэж байхад муу нягтлан шоронд л үхэж байх юм.
- Сайн худлаа ярьдаг хүн дулаан авсан хэвтэж байхад муу худалч нуугдаад амьдар ч л байх юм.
- Өнхрүүш өөрийгөө дүүжилж үхэхийг хүсэж байхад хүмүүс өнхрүүш болохыг хүсэх юм.
Илгээлт
Дээхэн үед холбоо сайн хөгжөөгүй байсан үед хөдөөнөөс нэг хүн цахилгаан илгээж л дээ!!! Хот руу илгээсэн цахилгааныг уншвал: "Сүрэнхорон аймгийн Ул боов сумаас хоёр япон явууллаа. Хүлээж ав" гэсэн байж .... Хүмүүс хоёр япон хүлээж авна гээд бөөн бэлтгэл болоод онгоц тоссон чинь хоёр 10-тын битон байжээ... Үнэн хэрэгтээ Сүхбаатар аймгийн Улаанхайрхан сумаас 2 битон явуулсан юм байжээ...
Алдрын бөхчүүд шалгалтанд
Алдрын бөхчүүд аттестатчлалын шалгалт өгч байна. Балжаа аврага, Ганбаатар арслан, Жавхлантөгс начин 3-с тестээр авчээ. Шалгагч Балжаа аврагад сэм хэлж өгөөд байсныг нь Жавхлантөгс начин алдахгүй л дугуйлаад байж. Дүн хэлж байна:
- Аврага онц, начин муу гэх нь тэр.
- За одоо гомдол санал байна уу? гэтэл Начин:
- Та нар цолоор нь дүн тавиад байгаа юм уу?
- Яаж байна.
- Би аврагын хийснийг яг адилхан дугуйлсан гэхэд шалгагч:
- Аврага "А", харин та " Б" вариант байсан шүү дээ.
Харуулын цэгийн мэдээ
Иракт харуулд гарч буй харуулчин төв руугээ илтгэл өгч байна.
- Цэг 8-н тэмдэгт 2 дээр ПМ/гар буу/ 1 удаагийн 3 сум буудлаа гэж. Гар ямар автомат биш дээ. Андуурна гэж.
Суусан нь
Нэг өдөр Гэрлээ:
- Батаа би чамтай том болоод сууна аа гэтэл Батаа:
- Суу суу, энд сандал байна.
Нэгэн мисс
Нэгэн мисс албан бланк бөглөж байснаа:
- Эгч ээ би "огноо" гэсэн дээр нь юугаа тавих вэ?
Мисс
Нэгэн мисс УИД-ийн мэдээлэлийн ажилтнаас асуух нь:
- Сайн байна уу? ТВ-д зар өгөх гэсэн юм. Хаана авч байгаа бол
- ТВ5-н зар 3 давхарт, UBS-н зар 1 давхарт гэсэнд
- Эгч ээ! ТВ5 юугаар гарах юм?
Өнөө Вовка чинь
Ангид багш:
-Өөрийгөө тэнэг гэж боддог хүн байвал босоорой. Хэн ч боссонгүй. Тэгтэл Вовка босов.
- Чи өөрийгөө "Тэнэг" гэж боддог юм уу?
- Vгүй л дээ. Таныг ганцаараа зогсоод байхаар чинь санаа зовоод.
Орос хэлний хичээл
Ах нь дүүдээ орос хэлний хичээл зааж байна:
- Оросоор амыг-рот, хамрыг-нос гэдэг юм. Дүү:
- Хамар гэдэг чинь тогтооход их амархан үг байна шүү дээ. Монгол “ноос” гэдэг үгтэй их адилхан юм байна. Хэсэг хугацааны дараа ах нь дүүгээсээ асууж гэнэ:
- “хамар” гэдэг үгийг оросоор юу гэдэг билээ? Дүү:
- ..................... Ах:
- Чи чинь их амархан монгол үгтэй адилхан гээд байсан шүү дээ. Дүү:
- Яанаа ах аа, хамрыг оросоор “үс” гэдэг бил үү “арьс” гэдэг бил үү, би нэг сайн санахгүй байна гэжээ.
4 сарын 1
Нэг жаал ээж дээрээ гүйж ирээд:
- Ээжээ тэнд манай үйлчлэгч эмэгтэйг 1 ах хүчиндэж байна. Ээж нь:
- Хүүе яанаа. Цагдаа дуудаарай гэж орилов. Хүү нь:
- 4 сарын 1-ээн. Тоглосон юмаа, аав байсан юмаа!!!!!!!!!!
Бас л орос, монгол, хятад гурав
Орос, монглл, xятад 3-т 1,1 морь өгөөд 1 жилийн дараа xамгийн сайн таргалуулж, бас ярьдаг болгосныг нь шоронгоос суллана гэв. 1 жил өнгөрсний дараа оросын морь маш сайxан таргалсан боловч юу ч ярьж чадаxгүй байв. Хятадын морь таргалсан ч юмгүй, xэл сурсан ч юмгүй байв. Харин монголын морийг шалгаxаар очтол ясан xэдрэг болчиxсон байxаар нь:
- Чи чинь мориндоо тэжээл өгдөггүй юм уу? гэтэл монгол иxэд тайвнаар:
- Наадаx чинь тэжээл өгөxөөр өөрөө идэxгүй байгаа юм аа гэж xэлж дусаагүй байтал морь нь:
- Чи муу битий xудлаа шаагаад бай гэв.
Орос, монгол хятад гурав
Орос, монгол, хятад 3 эзгүй арал дээр төөрөөд явж байтал 1 бирд гарч ирээд:
- Би та 3-ыг нэг нэг цохино. Та 3 биеэ юугаар ч хамгаалж болно. Миний цохилтыг даагаад амьд гарсан хүний 1 хүслийг биелүүлнэ гэв. Нөгөө гурав ч зөвшөөрч. Эхлээд орос:
- Би өөрийгөө урд байгаа уулаараа хамгаална гэв. Бирд оросыг уултай нь нэвт цохив. Дараа нь хятад:
- Би өөрийгөө юугаар ч хамгаалахгүй гэв. Бирд хятадыг цохисон ч хятад амьд үлдэв. Бирд:
- За чи юу хүсэх вэ? гэтэл хятад:
- Ер нь онигоо болгон дээр монгол ялдаг юм чинь би монголыг харж байж хүслээ хэлнэ гэв. Бирд:
- За чи өөрийгөө юугаар хамгаалах вэ? гэтэл монгол:
- Хятадаар л хамгаална ш дээ гэв.
Чукча
Чукча засварчин дуудаад:
- Зурагт эвдэрсэн, дууны ламп нь шатчихсан байх гэв.
- Яаж байгаад эвдэрсэн бэ? гэхэд
- Чихээ овтеркаар ухсан чинь таг болчихсон ийм л байна гэв.
Морь
Нэг өдөр орос, монгол, хятад 3-т нэг нэг морь өгөөд нэг жилийн дотор таргалуулаад бас ярьдаг болгоод ир гэв. Жилийн дараа шалгалаа. Орос, хятад 2-ынх тарган мөртлөө ярихгүй байв. Монголынх туранхай морь байна.
- Чи яагаад таргалуулсангүй вэ? Монгол:
- Өөрт нь өвс өгөөд байхад идэхгүй байсан шүү дээ. Морь:
- Наадах чинь худлаа шааж байгаа юм гэв. Манай нутаг л гаагуу Нэгэн нутгийн нөхөр хэлж байна гэнэ.
- Манай нутгаас бусад нутаг их аялгатай ярихым, манай нутаг л гаагуу...
Сурагч болсны дараа
Намайг нэгдүгээр ангид ороод удаагүй байхад нэг удаа монгол хэлний хичээл дээр багш дараах үгүүдээр өгүүлбэр зохиох даалгавар өглөө. Урамдах, хошгирох, хүрхрэх... хотод төрж өссөн хүүхэд болохоор надад энэ үгүүдийг амьтантай холбоотой гэсэн ойлголт ерөөсөө байдаггүй байлаа л даа. Тэгээд л гайхаж гайхаж ингэж зохиолоо. Манай 2 эгч урамдана (хоорондоо маргалдаж байгаа), Ээж маань хошгирно (ээжийгээ үглэж байгаа), Аав шөнө хүрхрэнэ гэж (аавыгаа хурхирч байгаагаар)төсөөлөн бичсэнсэн.
Нутгийн агаар
Орос, америк, xятад 3 гадаадад явж байгаад xулгай xийжээ. Тэгээд улсынxаа xуулиар шийтгэxээр арай xатуудаад, олон улсын xарилцаанд сэв сууна гээд маш өмxий өрөөнд оруулж шийтгэxээр болов. Эxлээд америкийг xийтэл тэсч чадалгүй үxчиxэв. Дараа нь оросыг xийтэл арай гэж гарч ирэв. Дараа нь xятадыг xийтэл таг болчиxов. Бүтэн өдөржингөө чимээгүй болчиxоор нь энэ бас үxчиxлээ гэж бодоод сэм чагнатал нөгөө xятад нь:
- Нутгийн агаар мөн ч сайxан байна шүү гээд сууж байжээ.
Цаг уурч
Нэг чукча анд яваx болоод цаг агаар ямар байxыг бөөгөөс асуув. Бөө гал түлж тойрч бааxан үсэрч байснаа:
- За цаг агаар сайxан байx юм байнаа, анд явж болно гэж гэнэ. Тэгээд нөгөө бөө чукчааг явсаны дараа нээрээ цаг агаар ямар байx юм бол гэж бодоод цаг уурч дээр очоод асуутал цаг уурч цонxоо онгойлгож xарсанаа:
- Аа, цаг агаар сайxан байx юм байна, xараxгуй юу тэр чукча анд явж байна гэжээ.
Мөнгө
Нэг эр нэг 100 сая төгрөг хожсон юм байна л даа. Тэгээд сурвалжлагчид ярилцлага өгч байна. Сурвалжлагч:
- Та одоо зуун сая төгрөг хожсон тул танд баяр хүргье.
- За баяралаа
- Тэгээд та одоо наад зуун сая төгрөгөөр юу хийх вэ?
- Өрөө дарна
- Тэгээд үлдэгдлээр нь юу хийх вэ?
- Үлдэгдлийг нь дараа төлнө.
Архичин тоть
Нэг архичин эр гэртээ иртэл архийг нь тоть нь уучихсан байв гэнэ . Эзэн нь уурлаж:
- Ахиж миний архийг уувал чиний наад өд сөдийг чинь хуйхлаад хаячихна шүү гэж гэнэ. Маргааш эзэн нь гэртээ иртэл тоть нь шал согтуу өдөө зулгаан:
- Өдтэй байсан ч яалаа, өдгүй ч байсан яалаа гэж гэнэ.
Донтой тоть
Нэгэн айлын тоть нь ойр хавийн тахиаг хүчиндээд байв гэнэ . Эзэн нь уурсаж:
- Чамайг ахиад тахиа хүчиндэх юм бол цовдолно шүү гэж гэнэ . Жоохон байж байгаад тоть нь тэсэлгүй нэг тахиаг хүчиндчихэв. Эзэн нь хэлсэн ёсоор цовдлоод хаячихав гэнэ. Хажуу тийшээ хартал Есүс бас байв гэнэ. Түүнийг тоть харснаа:
- Хөөе чи бас надтай адилхан тахиа хүчиндчихсэн юм уу? гэж гэнэ.
Хожимдолт
10 жилийн сурагч охин өглөө босоод цагаа харсанаа:
- Өө 10 цаг, нэгэнт хоцорсон юм чинь гэртээ харихаас....
Вовка
Вовка үгийн сүлжээ бөглөж байна. Тэгснээ найзаасаа:
- Эмэгтэй хүний эрхтэн 2 үсэгтэй, юу байдаг юм гэтэл найз нь хөндлөнгөөр үү, босоогоор уу? гэвэл Вовка:
- Хөндлөнгөөр гэтэл найз нь:
- Аан тэгвэл ам л байхгуй юу .
Хамгийн том
Хамгийн том умайтны тэмцээн болж байна гэнэ. Хятад эмэгтэй нөгөөхрүүгээ машин аваад хийчихэв. Тэгсэн орос компьютер хийв. Гэтэл гэнэт тог тасраад явчихав. Тэгсэн хөтлөгч:
- Та бүхэн монголын умайн дотор байна гэжээ.
Илбэ үзүүлэв
Батэрдэнэ аварга Балжинням хоёр Мөнхөө аваргынд хоолонд оров гэнэ . Тэдний ширээн дээр алтан халбага сэрээ дүүрэн байв гэнэ. Тэгтэл Батэрдэнэ аврага Балжаа аварга нэг халбага өвөртөлж байхыг хараад бодол болон суув. Би яаж халбага авах вэ? хэмээн бодож сууснаа:
- За би та нарт нэгэн илбэ үзүүлье. Би эндээс нэг халбага аваад өвөртлөлөө. Одоо Балжаагийн хармаанаас гаргаж ирье гээд Балжаа аваргын өвөртөлсөн халбагыг ширээн дээр тавив.
Талийгаач
Нэг хүн хаалга тогшиж байна.
- Ижил нэртэй хүнийг амьдаа гэдэг билүү талийгаач гэдэг билүү? Тог тог тог тог
- Хэн бэ?
- Талийгаач нь байна гэжээ.
2 настай тэмээ
- Танай тэмээ хэдэн настай вэ?
- 2 настай
- Юугаар нь мэддэг юм бэ?
- Эврээр нь
- Аан. Би яагаад анзаараагүй юм болоо.
Юуг нь авах вэ?
Хуягаа (жүжигчин) гадаадад сач явахдаа нилээд том онигоонд орсон бололтой шүү. Тэр онгоцонд ороод сууж байтал үйлчлэгч нь:
- Та тахиа авах уу, өндөгний алийг нь авах вэ? гэж оросоор хэлтэл
- Алийг нь авъя гэжээ.
Юу болоод өнгөрөв өө
Манай нэг найз бага байхдаа ахтайгаа цуг засвар хийж байж л дээ. Тэгж байгаад уйдаад байхаар нь бахь аваад ангалзуулаад л яваад байж гэнэ л дээ. Тэгж байгаад ахынхаа нэг юмыг нь хавччихаж л дээ. Ах нь сонин болоод л дуугай байхаар нь улам чангалж байж гэнэ л дээ. Тэгж байгаад гарна өвдөөд авсан чинь аймаар орилсон гэдээ урмыг минь бодоод инээгээрэй.
Буруу уншсан нь
Нэгэн удаа Л.И.Брежнев Москвад болсон олимпын нээлтэн дээр үг хэлжээ. Тэрээр ингэж уншив:
- О..О...О...О...О гээд улам дуугаа өндөрсгөтөл туслах нь чихэнд нь:
- Леонид Иличь наадах чинь олимпын цагириг байна гэжээ.
Гал
- Аав, би ахиад нэг аяга ус авч болох уу?
- Энэ одоо яг 12 дахь аяга ус надаас авч байна шүү чи
- Тиймээ ааваа, би мэднэ. Гэхдээ цаана чинь дүүгийн унтаж байгаа өрөөнд гал гараад шатаж байна.
Өнчин дүү!!!
Нэгэн ковбой эр явж байв. Тэгтэл замд нь хоёр жоохон хүүхэд элсэн дээр тоглоод сууж байв гэнэ. Ковбой эр тэр хоёр хүүхэд дээр очоод нэгнийх нь толгойг илээд:
- Миний муу өнчин дүү гэж гэнэ. Гэтэл нөгөө хүү:
- Үгүй ээ ахаа, би өнчин биш. Манай аав, ээж хоёр тэр байна гэж гэнэ. Тэгсэн чинь нөгөө ковбой буугаа гарган паан пааан хийтэл буудсаныхаа дараа:
- Одоо муу миний өнчин дүү гэж гэнэ.
Халзан эр
Нэг халзан хүн автобусанд явж байж л дээ. Тэр хүн голын халган дээр зогсож байжээ. Тэгтэл автобус нэг буудал дээр зогссон чинь гурван залуу орж ирээд:
- Зам тавиарай, тавихгүй бол бяц бяц гишгээд гарна шүү гэжээ. Тэгсэн нөгөө халзан хүн чинь малгайгаа авсанаа:
- Түй түй, халтир халтир гэжээ.
Бацаан
Шарав гуай нас ахисан хойноо нэг удаа том хүүтэйгээ яльгүй юмнаас болж маргалджээ. Тэр нь сүүлдээ хэрүүл болоод юу юугүй "би, чи"-дээ тулж, барилцаж авах юм болоод орхиж. Эцэг нь болсон хойно доо мань эр хүүгээ барьж аваад гайгүй сайн цохиж авъя уу гээд гар далайтал бадриун биетэй хүү нь өөрөөсөө хариугүй жаахан аавынхаа хоёр гарыг хөдөлгөхгүйгээр атгачихаад,
- Өө муу бацаан чинь яах нь вэ, хөөе гэчихжээ. Тэр тэгээд л өнгөрч. Шарав гуай тэр "бацаан" гээч мэдэхгүй үгэнд ихэд жийрхэж, аавыгаа айхтар муухайгаар хэллээ дээ гэж хүүдээ битүүхэн гомдоод явж. Тэгтэл ашгүй учир мэдэх нэг танил нь суманд ирж гэнэ.
- Хөөө хүүхээ нааш ир. За чи учир мэдэх хүн дээ. Тэр "бацаан" гэдэг чинь юу гэсэн үг болж байнаа? гэвэл, цаадах нь:
- За даа, жижиг, жаахан л гэсэн үг юм болов уу даа! гэж л дээ. Тэгсэн Шарав гуай жаахан уужирч,
- Өө, за за тэгвэл ч гайгүй л үг байсым санж. Даанч нэг уур хүрч өгөхгүй байсан юм. Түүнээс тэр муу нусгай хүүгээ тараагаад хаячихгүй яав гэж хэлсэн гэдэг.
Тогоо
Вовка аавтайгаа боов хийхээр болоод хажуу айлаасаа тогоо асуужээ.
- Эгчээ та тогоогоо өгөөч гэхэд
- Гуйж байгаа юм бол аятайхан гуйгаач
- Үгүй ээ эгчээ, аав бид хоёр боовоо хийх гэсэн юм гэжээ.
Вовка
Вовка цонхны өмнө зогсоод уйлж байна.
- Вовка чи яагаад уйлаад байгаа юм бэ?
- Шарик нисээд явчихлаа…
- Юун сүртэй юм бэ? Би чамд ахиад арван шарик аваал өгье л дөө.
- Хэрэггүй дээ. Тэр Шарик шиг сайн нохой надад ахиж олдохгүй л дээ.
Эйнштейн
Эйнштейн нэг удаагийн туршилтдаа жоом оруулжээ. Тэгээд жоомондоо үсэр гэж хэлтэл жоом нь үсэрч байна гэнэ. Дахин үйлдлийг давтаж хий гэтэл жоом үсэрч гэнэ. Тэгэхээр нь Эйнштейн хөлнүүдийг нь тайраад үсэр гэж. 2 удаа давтан хэлсэн боловч үсэрсэнгүй. Эцэст нь Эйнштейн шинжилгээний тэмдэглэлдээ "жоомны хөлийг нь тасалвал дүлий болдог юм байна" гэж бичсэн гэдэг
Сайн сурагч
Вовкаг скаутад элсүүлж байна.
- Ямар сурдаг билээ?
- А
- Ахмад хүмүүст тусладаг уу?
- Тэгэлгүй яах вэ?
- Хэнтэй амьдардаг билээ?
- Нөгөө юу /царай нь улааснаа/ нэг охин бий л дээ … гэж гэнэ.
Дайны дараа
Дэлхийн 2-р дайны дараа дунд сургуулийн хичээл дөнгөж орж эхэлж байсан үе. Хичээл орж байсан багш хүүхдүүдээс дайны үед юу хийдэг байсан талаар нь асуухад: Маша охин:
- Би дайны үед цэргийн үйлдвэрт ажиллаж байсан. Саша хүү:
- Би дайны үед хотод танк эсэргүүцэх нүх ухдаг байсан гэхэд Вовка:
- Би дайны үед цэргүүдэд сум, буу зөөж өгдөг байсан гэв. Үүнийг сонссон багш фронтод байсан хүүхэд манай ангид байна гэж ихэд олзуурхан:
- Тэгээд цэргүүд чамд юу гэж хэлдэг байв? гэж асуухад Вовка хүү:
- Мэдэхгүй ээ Данка, данка гээд л байдаг байсан гэжээ.
Брежнев ба гахай
Брежнев гахайн фермд айлчилж байв. Түүнийг харсан сурвалжлагчид сониндоо нийтлэхээр болж ямар гарчиг өгөх тухай ярилцаж байтал нэг сурвалжлагч:
- Брежнев гахайн дунд эсвэл Брежневийг тойроод гахайнууд гэж маргалдсаар эцэст нь "ЗҮҮН ТАЛААСАА 3 ДАХЬ НЬ БРЕЖНЕВ" гэсэн гарчиг өгчээ.
Шаамий эр
Нэг аймаар шаамий залуу нусаа нийж гэнэ. Тэгсэн чинь нус нь амруу нь орчихож. Залуу " өө п...да" гэж хараагаад "түй" гээд нулимсан чинь буцаад хамарлуу нь орчихжээ.
Хэн бэ?
Нэг хүү микро автобусны жолоочийн ард нь суучихаад л:
- Манай аав эр заан, ээж эм заан байсан бол би зааны тугал болох байсан гэтэл жолоочийн уур маш их хүрсэн боловч тэвчээд сууж байна гэнэ. Тэгтэл нөгөө хүү ахиад манай аав эр үхэр, ээж эм үхэр байсан бол би тугал болох байсан гэтэл жолооч уурлан:
- Чиний аав гомо, ээж чинь лесби байсан бол чи юу болох байсан вэ? гэтэл хүү:
- Микроны жолооч болох байсан гэжээ.
Гадаад руу залгачихдаг байна ш дээ
Тэгшээ 1 удаа 990945.. нэг дугаар луу залгаж л дээ. Тэгтэл урдаас нь англиар "Уучлаарай таны залгасан дугаар салгагдсан байна" гэсэн чинь хурдхан шиг салгаад:
- Өө золиг гэж, гадаа руу залгачихдаг гэжээ.
Яг одоо би түүнээс салаад харьж явна
9 years ago
0 Сэтгэгдэл:
Post a Comment