12/29/09


Read more...

7/28/09

Dior


Дэлхий дахинаа 160 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг Францын алдарт “Christian Dior S.A.” буюу бидний сайн мэдэх “Dior” брэндийг 1946 онд загвар зохион бүтээгч залуу Кристиан Диор (1905-1957) үүсгэн санаачилжээ.

Тус компаний удирдлагад тансаг бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ дэлхийд томоохонд тооцогддог “Moët Hennessy • Louis Vuitton” компани үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус компаний 42%-ийн хөрөнгийг “Dior” дангаараа эзэмшдэг байна.


Read more...

7/15/09

Бөгж зүүх

Та бөгжөө аль хуруундаа зүүснээс шалтгаалж энэ нь таны амьдрал ахуйд нөлөөлдөг. Өнөө үед та бид гоёл чимэглэлийн зүйлсийг ямар нэг дүрэм журамд захирагдалгүй өөрийнхөөрөө зүүж хэрэглэх нь элбэг болжээ. Гэхдээ энэ сонирхол нь нэг талаараа тийм ч таатай зүйл биш юм. Тодруулбал, дурлалт хосууд гэр бүлийн хүмүүс хагацаж салсан эсвэл бэлэвсэрсэн бол зүүн гарын долоовор буюу хоёр дахь хуруундаа бөгжөө зүүж гашууддаг аж. Хэрвээ та энэ хуруундаа зүгээр л бөгж зүүх дуртай бол энэ нь тийм ч сайхан санаа биш болов уу гэж танд зөвлөмөөр байна. Дээрхтэй адил зүйл тохиолдоогүй ч энэ нь тухайн таагүй зүйлийг зөгнөн биелэх дохио болдог аж.
Зүүн гарын долоовор хуруунд бөгж зүүх нь уй гашуу хагацал, таагүй зүйл болсныг илэрхийлдэг. Мөн хүний сэтгэлийг тогтворгүй хөнгөн болгодог гэж үздэг байна. Баруун гарын долоовор хуруунд зүүсэн бөгж нь ойр дотны хамаатан садан, найз нөхдөөсөө хагацаж салсны болон тэднийг дурсаж хүндэтгэхийн илэрхийлэл болдог байна. Зүүн гарын эрхий хуруунд бөгж зүүх нь оюун ухаан эрх мэдлийн билгэдэл хэмээн үздэг. Мөн өөртөө итгэх итгэлийг болон дотоод хүчийг илүү харуулдаг байна. Дунд хуруунд ерөнхийдөө бэлэг дурсгалын, бат нөхөрлөлийн гэх мэт бөгж зүүдэг байна. Ингэснээр тухайн хүнийг хүндэтгэж буйн шинж ажээ.
Зарим газарт зүүн гарын дунд хуруунд сүйн бөгжийг зүүдэг ёс их дэлгэрсэн байдаг. Ядам хуруунд бөгж зүүх нь хайр дурлалд одтой байх, хүний сэтгэлийг өөрт татах чанарыг сэргээдэг гэх бөгөөд түүнчлэн сэтгэл үл хувирахыг билэгддэг ажээ. Тиймээс ч зүүн гарын ядам хуруунд олон орны хүмүүс бөгж солилцон хайр дурлалын илэрхийлэл болгож хуримын бөгж зүүдэг аж. Баруун гарын ядам хуруунд эрдэнийн шигтгээтэй болон чамин хийцтэй бөгж зүүх нь хайр дурлалд азтай байх мөн тухайн хүний аз хийморь, цог жавхааг сэргээдэг байна. Чигчий хуруунд бөгж зүүх нь эд баялаг, олз омог ашиг орлогыг билэгддэг.

Баруун гарын чигчий хуруунд алт болон монетон элдэв шигтгээтэй /кольцо/ хэлбэртэй бөгж зүүдэг бөгөөд энэ нь дотор тал буюу алган тал нь ангархайтай хавчдаг байж болно. Учир нь тэр ангархайгаар үргэлж ашиг орлого, олз омог хуран цуглахыг билэгддэг байна. Зүүн гарын чигчий хуруунд алт болон монетон чамин хийцтэй эрдэнийн шигтгээтэй ангархайгүй битүү бөгж зүүдэг. Энэ нь эд баялаг, ашиг орлогыг даллаж арвижуулж тогтоохыг билэгддэг байна.

Read more...

4/18/09

Компьютерээс шалтгаалах өвчин

 Цаг үеийн шаардлагаар хүмүүс аль хэдийнээ компьютерийн дотно анд болсон. Түүнээс болж нуруу хөших болон нүдний хараа мууддаг талаар ч бас бишгүй л сонссон биз ээ. Тэгвэл компьютер дээр ажиллаж байгаа хүмүүс хэт удаан хөдөлгөөнгүй байснаас насанд хүрэгсэд остеохондроз, хүүхдүүд сколиозоор өвчилдөг байна. Мөн энэ удаан суух үйл явц нь аарцгийн эрхтнүүдийн цусны эргэлтийг сааруулахад хүргэж түрүү булчирхайн үрэвсэл үүсэх гол нөхцөл болдог гэнэ шүү. Компьютер дээ ажиллаж байгаа болгон програмист биш учраас бэлтгэсэн материалаа хадгалах зуршил суугаагүй, бага хэмжээний алдаа, гацах зэргээс болж байнгын стресст орж байдаг нь тархины инфаркт болоход хүргэж болзошгүйг эмч нар бас анхааруулж байна. Дээрх бүхнээс өөрийгөө хамгаалах хамгийн энгийн арга байна. Энэ нь та ердөө л 2-3 цаг тутамд хараагаа амрааж, 4 цаг тутамд босож биеийнхээ чилээг гаргаж, гар хурууны дасгал хийж байх хэрэгтэй. Эцэст нь таатай мэдээлэл дуулгахад монголд үйл ажиллагаа явуулж буй хэвлэх үйлдвэрийн эх бэлтгэгчид гар хуруу болон нүдний дасгалыг тогтмол хийж хэвшсэн гэнэ. Та гэсэн үзээд алдахад буруутах зүйл огтхон ч үгүй билээ
Read more...

Бяцхан зөвлөгөө

http://blog.banjig.net/files/user_uploads/142863/1349974970_4f3b41c3da_30b7afa8.jpgТамхинаас гар. Тэгвэл залуужна
Тамхинаас гарсан эмэгтэйчүүдэд залуужих явц нь илүүтэй мэдрэгддэг гэнэ. Тамхинаас гараад 10 cap болоход эмэгтэй хүний нүүрний арьс илүү цайж, зэвхийдүү өнгө нь арилж, жижиг үрчлээсүүд нь

мэдэгдэхүйц багасдаг аж. Мөн үс, шүдний өнгө ч сайжирдаг байна.

Уурлаж буй хүнийг дагаж бүү уурла!
Хэрэв хэн нэгэн тань руу хашгичиж уурлавал хэрүүлд бүү оролц. Амьсгал дээрээ анхаарч, хоёр тоолох хугацаанд аажим амьсгаа авч гурав дахь дээрээ гарга. Цаад этгээдийнхээ хэрүүлд татагдан орохгүй байхыг хичээ. Энэ үед өөрийгөө тайвшруулахын тулд түрүүчийн адил амьсгаагаа тоолоод л бай. Цаад ууртай этгээдийн чинь тэсвэр алдагдаж таныг орхих болно. Ингэснээр та өөрийгөө бухимдлаас хамгаална.

Эх сурвалж: www.seruun.com


Read more...

Moshuba


Монгол Шуудан банк Visa картын бүхий л үйлчилгээг өөртөө агуулсан, иргэд болон байгууллагын зүгээс бусдад бэлэг хэлбэрээр өгөх боломжтой, Худалдаа үйлчилгээний маш олон байгууллагуудаар урамшуулал, хөнгөлөлттэйгээр үйлчүүлэх Монголд хамгийн анх нэвтрүүлж байгаа бэлгийн “MOSHUBA” gift card буюу бэлгийн Visa картийг гаргасан байна.
Read more...

4/13/09

Giorgio Armani

http://eshop.fashionmuseumstore.com/images/categories/Logo_Giorgio_Armani.png

Тус компанийг 1975 онд 10.000 ам.долларын хөрөнгөтэйгөөр Италийн алдарт загвар зохион бүтээгч Жиоржио Армани болон Сергио Галеотти нар үндэслэн байгуулсан гэдэг.

Өдгөө тус компани дэлхий даяар 13 салбар үйлдвэртэй, 4300 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Мөн дэлхийн 36 оронд 300 гаруй дэлгүүрүүдэд өөрийн нэрийн бараа бүтээгдэхүүнээ худалдаалдаг.

“Giorgio Armani”, “Armani Collezioni”, “Emporio Armani”, “Armani Jeans”, “Armani Junior”, “Armani Exchange”, “Armani Casa” зэрэг салбарын доор гоёл чимэглэлийн, гоо сайхны бүтээгдэхүүний, үнэт эдлэлийн, үнэртэй усны, гэр ахуйн дотоод засал чимэглэлийн, цагны, нүдний шилний зэрэг хэд хэдэн чиглэлээр бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Италийн загварын компани юм.

www.giorgioarmani.com


Read more...

4/10/09

Lancôme


“Lancôme” нь арьс болон үс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Францын алдарт ”L`Oréal Group“-ийн удирдлагад үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд байгуулагдсан цагаасаа буюу 1935 оноос хойш амжилттайгаар үйл ажиллагаагаа явуулж буй томоохон компаниудын нэг билээ.

Бруссельд зохион байгуулагдсан “Дэлхийн Үзэсгэлэн Худалдаа”-нд өөрийн нэрийн “Tendre Nuit”, “Bocages”, “Conquete”, “Kypre”, “Tropiques” зэрэг таван үнэртэнгээ анх удаа дэлгэн тависнаар тус компаний амжилтын үндэс тавигдсан гэж үздэг.

2006 онд компани анх 1936 онд гарган авч байсан алдарт “Nutrix” үнэртэнгийнхээ 70 жилийн ойн баярыг тэмдэглэжээ.



Read more...

4/9/09

Дэлхийн 3-р дайн юунаас болж гарах вэ?

Хүйтэн дайн төгсгөл болж, Өрнө-Дорнын хоорондох түгшүүрт байдал намжсан нь дэлхийн тавцан дээр цоо шинэ нөхцөл байдал бүрдүүлсэн ч урт хугацаанд далд байсан үндэстний, шашны, эдийн засгийн гэх мэт мөргөлдөөнүүдийг ил болгосон гэж улс төр судлаачдын нэлээд нь үздэг юм. Их гүрнүүдийн мөргөлдөөн олширчээ. Судлаачдын тооцоолсноор 1998 оны байдлаар дэлхий дахинд 38 зэвсэгт мөргөлдөөн болсны ихэнх нь газар нутгийн болон мөргөлдөөн үндэстэн хоорондын зөрөлдөөнөөс улбаатай байна.

Мөргөлдөөний тоо олшроод зогсохгүй уг мөргөлдөөнд татагдан орогчдын хэрэглэж буй зэр зэвсэг сайжирсан нь илүү ноцтой байдалд хүргэж байна. 1991 онд дэлхийн хөгжиж буй наймхан улс л бие дааж байлдааны онгоц , зөвхөн зургаа нь танк, нисдэг тэрэг үйлдвэрлэх боломжтой байсан бол 2000 он гэхэд хөгжиж буй хориод улс дээрхи зэр зэвсгийг төдийгүй байлдааны пуужин үйлдвэрлэх чадалтай болжээ. Мөн АНУ-ын технологичдын үзэж байгаагаар Иран, Ирак зэрэг хөгжиж буй зургаан орон 43 төрлийн шинэ зэвсэг үйлдвэрлэж байгаа аж.

Бүс нутгийн болон орон нутгийн мөргөлдөөний голомт болсон Ойрхи Дорнод, Африк, Арабын зэвсэгт бүлэглэлүүд дэлхийн зах зээлээс шинэ төрлийн зэр зэвсэг ихээхэн авч байна. Руанда, Сомали, Ливан, Палестин, Косово, Босни, Индонез, Чечень зэрэг олон газар үндэстэн хоорондын мөргөлдөөн үргэлжилсээр байна. Орчин үеийн мөргөлдөөний үндсэн эх үндэс угсаа, шашин, эдийн засаг, хүн амзүйн зэрэг хүчин зүйлсээр нөхцөлдөж байна.

Хятад гэхэд л хүн амзүйн асуудлаасаа болж ирэх зуунд ихээхэн бэрхшээлтэй учрах бололтой. Өдгөө нэг тэрбум 300 саяд хүрээд байгаа Хятадын нэг хүнд 0.9 га газар ногдож байгаа нь эрүүл ахуй болон эдийн засаг, экологийн шаардлага хангахгүй байгаа юм. Мөн өнөөдөр хүн амаа хүнс тэжээлийн хувьд бүрэн хангаж чадаж байгаа ч, ирээдүйн 50 жилд энэ байдал өөрчлөгдөх гэнэ. Улаанбуудайн ашигтай талбай дутагдаж, хүнсний нөөц хүрэлцэхгүй болно хэмээн таамаглаж байна. Судлаачдын зарим нь ундны ус хүрэлцэхгүй болох, цэвэр агаар дутагдах, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшиг нэмэгдэх экологийн хүчин зүйл нь ирээдүйд дэлхий дахинд үүсэх мөргөлдөөний эх үүсвэр болж болохыг үгүйсгэхгүй байна.
Мөн нефтээс өөр хүртээмжтэй ашигтай, хямд эрчим хүчний эх үүсвэр олохгүй бол хүн төрөлхтөн эрчим хүчний хямралд орж газрууд нь ихээхэн тогтворгүй, мөргөлдөөнт бүс нутагт байдаг нь бусад улсын хувьд аюул учруулж болзошгүй ажээ.
Read more...

4/8/09

D20


D20 нь 16-25 насны залуучуудын хэрэглээний онцлогийг тусгасан, клип үнэгүй, мессеж нь хямд, найзууд болон хосууд өөр хоорондоо хөнгөлөлттэй ярихаас гадна олны мэдэх үйлчилгээний газруудаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхтэй болдог гээд олон шинэлэг зүйлийг агуулсан залуусын үйлчилгээ юм.
Read more...

Кока кола


“Coca-Cola” нь хийжүүлсэн ундаа, цэвэр усны үйлдвэрлэлээрээ дэлхийд дээгүүрт тооцогддог АНУ-ын алдарт “The Coca-Cola Company”-ийн “тэргүүлэх” брэндүүдийн нэг гэдгийг мэдэхгүй хүн үгүй билээ.

“Coca-Cola”-г анх 1886 онд АНУ-ын эм зүйч Жонн Стит Пэмбертон (1831.1.8 -1888.8.16) нээжээ.

Тус брэндийг 1889 онд Аса Григгс Кандлер худалдан авч 1892 онд “The Coca-Cola Company”-ийг байгуулжээ. Түүнийг өөрийн бүхий л амьдралаа тус брэндийн борлуулалтад зориулсан гэдэг.

“The Coca-Cola Company” нь “Coca-Cola”-гаас гадна түүнтэй ижил төстэй 400 гаруй брэндийн бүтээгдэхүүнийг 200 гаруй оронд үйлдвэрлэн нийлүүлдгээс сонирхуулахад “Barqs”, “Dasani”, “Fanta”, “Fresca”, “Minute Maid”, “Powerade”, “Pibb”, “Sprite”, “Vault” зэрэг маш олон төрлийн хийжүүлсэн ундаа, цэвэр ус үйлдвэрлэдэг байна.

www.coca-cola.com


Read more...

4/3/09

Англи хэл сурч ядан яваа эрхэм танаа

http://iep.univ-lille2.fr/images/drapeau/drapo_english.jpgХамгийн тvрvvнд аль бо­лох олон vг тогтоож авахыг хичээ. Тэгээд зєв дуудлагыг нь ягштал мэдэж ав. Буруу дуудаж сурвал таны яриаг хvн ойлгож чадахгvй. Хv­нээс асуухаас илvv толь бичгээс дуудлагыг нь хар.

Эсвэл англи, америк иргэдээс асууж ав. Дэлхийн олон орны иргэд англи хэлийг нэлээд “эвдэж” ярьдаг. Ялангуяа мексик, израйль, хятад хvмvvсийн дуудлага яггvй хаз­гай байх нь элбэг. Англи яриаг BBC, Voice of America (VOA), Arirang, National Geographic Chanel зэрэг олон сувгаас сонсож болно. Дуудлага хичнээн чухал байдаг талаар ганц жишээ татъя. Миний нэг аме­рик танил маань надад нэгэн удаа “Осондош”, “Осондош” гээд, осолгvй л монгол хvний нэр хэлээд байлаа. Гэтэл би ойлгодоггvй. Хэд дахин хэ­лvvл­лээ. Дахин ахин хэлvvлж ядаад цаас vзэг гарган єгвєл єнєєх маань “Лувсандаш” гэж бич­сэн. Эндээс та анзаараа биз ээ. Англи хэл сурЧ Яах юм, цаашаа Ингэж боддог хvмvvс бий. Бололгvй яах вэ, тэдний л эрх. Гэхдээ та байгууллага, анги дотроо хамгийн хойно хоцорч, хамгийн тvрvvнд зааз­лагдах осол бий. Танд Англи, эсвэл АНУ, Япон, єєр хаа ч юм, сар, эсвэл жилээр сурах, мэргэжлээ дээшлvv­лэх алтан боломж олдож гэж бодъё. Бvх зардлыг гадныхан дааж, бас сар бvр 500-1000 долларын тэтгэлэг єгнє гэж бодъё. Та мэргэжилдээ маш сайн, ажлын газартаа дээ­гvvрт ордог байж. Гэвч та англи хэлээр лекц сонсоод ойлгох, мэргэжлийн номуудаа ашиглах чадваргvй байсан учир танаас мэргэжилдээ хавьгvй тааруу ч хэл сайтай єєр хvн гадаад оронд одож, та хоцрох нь бараг л гарцаагvй. Єнєєдєр их, дээд боловс­рол эзэмшигчдийн 80-аас багагvй хувь нь зєвхєн мон­гол хэл дээр гарсан сурах бичгvvдийг судалж байх шиг. Зvй нь бол дэлхийн шилдэг их дээд сургуульд хэрэглэж байгаа сурах бичгvvдийг анг­ли хэл дээр нь судалж, эсвэл Билл Гейтсийн “Сэтгэлгээний хурдаар хийх бизнес” ч юмуу саяхан сансрын хиймэл да­гуулыг устгаж дэлхийд шуу­гиан тарьсан хятад инже­нерийн бvтээлийг судлахад англи хэл яах аргагvй чухал болчихлоо. АлхгVй хVн ганц хадаас Ч дийлэхгVй Хэл сурах гол зэмсэг-алх бол сайн толь бичиг. Манай­хан “Алтангэрэлийн толь” гэхээр андахгvй. Оюут­нуу­дын 80-90 хувь нь энэ толийг ашиглаж, англи хэлний мэд­лэг сайтай 10-20 хувь нь л англи vгийг англиар тайлбар­ла­сан толь хэрэглэж байгаа болов уу. Гэвч Алтангэрэлийн толь бичгийн vгийн тоо 30 гаруй мянга буй нь цєєдєж, TOEFL, IELTS-д бэлдэх хvний хэрэгцээ хангадаггvй. Oxford, Longman-ий дундаж толь 45-100 мянган vгтэй байдаг учир баргийн ховор, хуучин, на­рийн мэргэжлийн vгсийн тайл­барыг олж болдог. Хэл сурах дЄт зам гэж юу вэ? “Чадах хэрээр их унш” /Read as much as you can/ гэж TOEFL-ийн америк багш нар “vгийн баялаг нэмэг­дvvлэх хамгийн гол арга” хэмээн номондоо зєвлєн бичсэн байдаг. Зарим хvн єдєр бvр нэг цагийг англи хэл сурахад зориулж, vvндээ сэтгэл ханасан явдаг. Гэтэл барууны шилдэг багш нар бол “Чадах чинээгээрээ их цагийг зарцуул” гэж зєвлєж байна. Иймээс та нэг биш, боломж­той vедээ 6, 8, 10 цаг ч зар­цуулж болно шvv дээ. Vvнийг бичигч би ч єдєр бvр зарцуу­лах цагаа ихэсгэж байж л англи, орос ном уншиж сур­сан. Тийм дааж давшгvй хэцvv зvйл огт биш юм билээ. Гадаад хэлийг шууд дvр­мээс эхлэн заах нь баргийн тэвчээртэй хvнийг уйдуулж мохоочихдог. Иймээс сонсох, ярих, унших, бичих харьцааг тухайн оюутанд тэнцвэртэй барьж, оновчтой тохируулан сургах нь багшийн гол эрдэм байх ёстой мэт. Орчин vед англи хэл дээр хялбар­шуул­сан номуудыг Easy start -200 vгтэй, beginner 300, elementary 600-1000, pre-intermediate 1500, intermediate 1700, upper intermediate 2300, advanced 3000 орчим vгтэйгээр гадаа­дын хэвлэлийн газрууд гар­гаж байна. Даанч Монголд бараг орж ирдэггvй. Англи хэл суръя гэж шийд­сэн, ажилсаг хvн бол 200-хан vгтэй, зурагтай но­мыг толь бичиг ашиглан ганц цагийн дотор уншчих боломж­той. Тэгснээр англи vгvvд мартагдашгvй хоногшиж, хvн єєрєє анхны номоо уншин урамшиж, дараагийн номыг унших, тvвшнээ ахиулах тэмvvлэлтэй болдог. Ер нь дотоод сэтгэлийн хvчтэй тэмvvлэл байхгvй бол хэл сурна гэж бараг vгvй юм. Дараа нь 300, 600, эцэст нь 3000 vгтэй ном уншиж сурсан хvн толь бичгээ ашиг­лаад ямар ч шинжлэх ухааны ном бvтээл унших суурь чадвартай болдог. Хэл сурах дєт зам гэдэг энэ л юм. Ихэнх хvмvvс нэг сайн багшид мєнгє єгєєд л, тэр багш л сургаж єгєх юм шиг санадаг. Гэтэл хэлийг хvн єєрєє л сурдаг. Мэ­дээж, сайн багш гараас нь хєтєлнє л дєє. Ном, сурах бичгийг сон­гох­доо болж єгвєл Англи, Америк, Кембриж, Оксфор­дын их сургуульд хэвлэгд­сэнийг нь олж ав. Алдаа эндэл бараг байдаггvй, итгэл даадаг. Танд ойлгомжтой, бие даан хийхэд эвтэйхэн, єгєєжтэй номыг сонгохыг хичээ. TOEFL хэцVV юу? Яггvй боловч маш сайхан сонирхолтой шалгалт. TOEFL гэдэг нь “Test of English as a foreign language” буюу товчдоо бол англи хэлний чадвар шалгах тестийг нэрлэдэг, 150 орчим асуулттай, хоёр цаг гаруй сууж хийдэг, 140 долларын тєлбєртэй, мате­риалыг АНУ-д хянадаг, интернэтээр авдаг шалгалтын дээд оноо нь 120, англи хэлээр ярьдаг орнуу­дын их дээд сургуульд сурч тэнцэнэ гэдгийг харуулдаг шалгалт юм. Англиар ярих чадвар, дvрмийн мэдлэг, анг­ли єгvvлбэрийн алдааг олох, англи яриаг сонсоод ойлгох, текстийг тольгvйгээр уншиж ойлгох, зохион бичих чадвар зэргийг шалгаж, томъёоны дагуу маш шударга оноо єгдєг. Таны оноог зєвхєн танд л шуудангаар ирvvлж, нууцыг тань хvндэлнэ. Дэлгэрэнгvй мэдээлэл бvхий эмхэтгэлийг Соёлын тєв єргєєнд байрлах Боловсролын зєвлєгєє мэ­дээл­лийн тєвєєс тєлбєргvй тараадаг. Хоёр жилийн ємнє “Абсо­лют” хэлний тєвийн урилгаар TOEFL тvвшин тог­тоох шалгалтыг хэдэн сар авах завшаан тохиосон юм. Хуулна гэдэг хvй нэгдлийн ойлголт TOEFL-д огт байдаггvй. Єєрийн­хєє тvвш­нийг vнэнээр нь мэдэх гэдэг учраас ямар ч хvн хуулна, хажуу тийш харна гэж байхгvй. Тэр vед TOEFL-н дээд оноо нь 677 байж. Монголд 650 авсан хvн над хоёр, гуравхан л таарсан. Шалгуулдаг байсан 150 хv­нээс ихэнх нь 360-470 орчим оноотой, 500-аас дээш хорь гаруй, 600 хvрдэг нь дєрєв, тав орчим байв. Ер нь 550-иас дээш оноо авахад яггvй. Уйгагvй хєдєлмєрч, нэлээд єндєр чадвартай, хорь орчим мянгаас доошгvй vг мэддэг, сонсох ойлгох хурд єндєр байх ёстой. Та гадагш явах зорилгогvй хvн бол 35 доллар тєлєєд Institutional TOEFL єгєєд англи хэлний чадварын тvвшнээ тогтоолгочих. Учир нь єнєє vед Улаанбаатар хотод ажилд ороход энэ шалгалтын дvнгийн хууд­сыг хэлний боловсролтой хvмvvс зохих ёсоор vнэлж ажилд авдаг боллоо. Ямар ном, багшийг сонгох вэ? Бие даан сурах хvн бол Headway, Interchange 1-3 дажгvй. Энэ хоёр ном нэлээд олон жил хэрэглэгдэж байгаа учраас зарим хvн уйдаж байж болох. Гэхдээ бvрэн судал­бал intermediate тvвшинд хvрч болно. Одоо бол Enterprise 1, 2, 3, 4 багц ном аргагvй толгой цохиж байна. Сурах бичгийн зэрэгцээ vгийн сангаа аль болох баяжуулахын тулд эхлээд хялбаршуулсан ном олж унш. Бие даан орчуулаад сайн багшаар хянуулж vз. Хэлний тєвд сурах гэж байгаа бол эхлээд хичээлд нь сууж vз. Єгєєжтэй байвал тэр баг­шаа сонгож болно. Ихэнх хvмvvс шууд л хэдэн сарын тєлбєрєє хийчихдэг, гэтэл багш, хичээл нь таалагдахгvй бол хэцvvдэж цаг, мєнгєний гарз болдог. Сvvлийн vед “Англи хэл­ний жинхэнэ хар ярианд су­ралц” хэмээн их рекламдах боллоо. Гэтэл монгол хэлний хар ярианы vгс гэвэл бvдvvлэг, марзан, этгээд vгс байх уу? “Яг ш дээ, хараг­даач, хулхидах, хошги­руулах” гэх мэтийн vгс. Гэтэл залуус хvvхдэд заавал ийм юмсыг нь сургаж яах юм? Ном борлуулах гэж ядсан ганц хоёр хvнд л ашигтай, олон нийтэд бол мэдээж сєрєг нєлєєтэй. Ингэж ярихад анг­ли, америк хvмvvст соёл муутайгаа харуулж таарна. “Хар ярианы vгс” гэдгээр євєрмєц хэллэгvvдийг хэлж байгаа бол заавал “хар” хэ­мээх тааруу vгээр нэрлэх нь соёлтой хvмvvст гологддогийг зарим хvмvvс хэлдэг

Read more...

3/30/09

baby



Read more...

3/21/09

Хамгийн ухаалаг 20 хоол хvнс


Та ухаалаг болмоор байн уу? vvн шиг амархан зvйл байхгvй. Харин та зєвхєн ухаалаг хоол хvнсийг хоолондоо єргєнєєр хэрэглэх нь л чухал. Тэгвэл эдгээр нь чухам юу вэ гэдгийг одоо бvгдээрээ хамтдаа vзэцгээе.

1. Авокадо. Тархины vйл ажиллагаанд vнэхээр сайн юм.

2. Нэрс.
Хоолны цэсэнд зайлшгvй байх хvнсний бvтээгдэхvvний нэг бєгєєд уг жимс нь хvний нервний эснийн гэмтлээс vvдэн євчилдєг Alzheimer-ийн эрсдэлийг бууруулдаг болоод ядаргааны эсрэг хамгийн сайн гэнэ.blueberries

3. Зэрлэг яргай загас
Ой санамжинд тун сайн бєгєєд сонор байдал, зан чанарын байдал тун сайнаар нєлєєлдєг гэнэ. Мєн бас сэтгэл санаа хэцvv, зовиуртай байгаа vед идхэд тун тохиромжтой бєгєєд долоо хоногт 2-с илvvгээр хэрэглэвэл тохиромжтой юм байна.

4. Самар. Биеийн энергийг дээшлvvлэх гэнэ.

5. Наран цэцгийн vр. Бєєн уурагаар баялаг тєдийгvй тун амттай гэнэ.

6. Бидний сайн мэдэх кофе.
Таны тархины vйл ажиллагааг тvргэсгэж, эсvvдийг сэргээдэг гэнэ.

7. Болгосон овъёос. Өглєєний хоолонд хэрэглэхэд тун тохиромжтой бєгєєд маш хєнгєн хоол гэнэ.
8. Шош буюу буурцаг. Уураг, витаминаар баялаг бєгєєд vнийн хувьд ч гэсэн боломжийн бєгєєд тархины vйл ажиллагаанд сайн юм. Гэхдээ ихээр хэрэглэвэл жин нэмэх магадлалтай
9. Сэмбэрvv, анар. Уг жимс нь тархины vйл ажиллагаанд тун сайн ч зєвхєн улирлын чанартай ургадаг тул оронд нь нэрс, усан vзэм зэргийг хэрэглэвэл тохиромжтой.pomegranate
10. Бор будаа. тархинд сайн бєгєєд хамгийн тэжээллэг хvнс гэнэ.
11. Цай. Цайг єдєрт ямар ч байсан 2-3 аягыг уух хэрэгтэй гэнэ.tea
12. Шоколад.
архины эсний vйл ажиллагааг тvргэсгэдэг бєгєєд тун амттай тул танд жаахан ч гэсэн баяртай байдлыг єгч чадах ид шидтэй гэнэ. Гэвч маш хурдан таргалуулдаг гэнэ.chocolate
13. Далайн эмгэн ху. зан чанар болон тархинд тун сайн vйчилгээ!oysters
14. Чидун жимсний тос. Оливийн тос. Ходоод гэдэсний vйл ажиллагаанд тун сайн vйлчилгээтэй бєгєєд эмчилгээний журмаар ч хэрэглэсэн болно.olive oil
15. Туна загас. В- витаминаар баялаг тул таны тархины санах ой санамжинд тун сайн нєлєєтэй гэнэ.
16. Сармис.
муу холесторолыг зайлуулах бєгєєд тархинд сайн гэнэ. Гайхалтай vнэртэй бєгєєд болзоонд явхаасаа ємнє битгий их хэрэглээрэй.
garlic
17. Өндєг: єндєг бол мэдээжийн хэрэг танд асар их уургын тэжээлийг єгєн болно.eggs

18. Ногоон навчит байцаа:
Маш эрvvл хvнс тул бараг хооллох болгондоо идэж заншвал зvгээр, учирн таны бие организмыг дээшлvvлэхgreen leafy vegetables болно.
19. Улаан лооль

Улаан лооль нь таны биеийн цусны эргэлт болон цус багадалтанд сайн мєн витаминаар баялаг билээ.tomatoes
20. Какаоны навч: Шоколадны vйлчилгээнээс нэг дахин илvv тул тун бага хэмжээгээр хэрэглэвэл тохирно.cacao nibs




Read more...

3/11/09

Англи хэл сурцгаая!!!

Англи хэлний өвөрмөц хэлц, үг хэллэг, зүйр цэцэн үг, оньсого таавар тогтоож үгсийн сангаа баяжуулахад тань тус нэмэр болох үүднээс англи монгол хэлэнд утгаараа тохирч байдаг зарим зүйр цэцэн үгсийг түүвэрлэн авлаа. Англиар зүйр цэцэн үгсийг хэрэглэж сурвал таны яриа илүү сонирхолтой байх болно.
As innocent as a babe unborn
гэмгүй царайлах

As the fool thinks, so the bell clinks
Тэнэг хүн тэг дундуур

As the tree, so the fruit
Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг, зүү хаашаа утас тийшээ

At the ends of the earth
газрын мухарт; долоон уулын цаана, нүдэнд үзэгдэхгүй чихэнд дуулдахгүй газар

Beware of a silent dog and still water, Dumb dogs are dangerous
Дуугүй хүний доодох нь нойтон

Better die standing than live kneeling
Муу амьд явахаар сайн үх; хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов

Cat in gloves catches no mice
Гар хөдөлвөл ам хөдөлнө, үгчилвэл: бээлийтэй муур загас барихгүй

Don't look a gift horse in the mouth
Чамлахаар чанга атга; бэлгийн морины шүдийг үздэггүй

East or West - home is best
Хар гэртээ хаан, бор гэртээ богд

Every man has a fool in his sleeve
Хүн сайн боловч хэлэхээс наашгүй, цаас хичнээн нимгэн боловч чичихээс наашгүй Үгчилвэл: хүн бүрийн ханцуйд тэнэг хүн байж байдаг

Every man to his taste
Юу сайхан дур сайхан; өөрийн санаа өөртөө зөв ,өрөөл даавуу өмдөндөө зөв

Evil communications corrupt good manners
Мууг дагавал могойн хор

Fair without, foul within
Гаднаа гяланцаг дотроо паланцаг

Claw me, and I will claw thee. Scratch my back and I'll scratch yours
Ороо нь ороогоо жороо жороогоо, таарсан таар

Үгчилвэл: чи намайг мааж би чамайг маажье
If an ass bray at you, don't bray at him

Тэнэг хүнтэй тэмцэж бүү марга. Үгчилвэл: илжиг рүү илжиг шиг бүү орил

If you laugh before breakfast you'll cry before supper

Уйлах хүүхдийн хошного урд өдрөөсөө умалзана. Үгчилвэл: өглөөний цайны өмнө инээвэл оройн хоолны өмнө уйлна.
If you run after two hares, you will catch neither

Уулын буга ч үгүй унасан бух ч үгүй
It is an ill bird that fouls its own nest

Муу муухайгаа амьтанд мэдэгдэх; паянгаа дэлгэх; хөгөө төрьж хөөрхөнөө таниулах
Үгчилвэл: өвчтэй шувуу үүрээ завааруулна

It is enough to make a cat laugh
Хөх инээд хүрмээр, инээд хүрмээр элэг хөшмөөр. Үгчилвэл: муурын инээдийг хүргэхэд хангалттай

Man can do no more than he can
Хүн хирээрээ, тэмээ тэнгээрээ

Neither fish nor flesh
Өөх ч биш, булчирхай ч биш

One man, no man
Ганц хүн хүн болдоггүй, ганц мод гал болдоггүй

Sound mind in a sound body
Эрүүл биед саруул ухаан

Stretch your legs according to the coverlet
Хөнжлийнхөө хирээр хөлөө жий

The fat is in the fire
Онгөрсөн борооны хойноос цув нөмрөх

The morning sun never lasts a day
Өглөөний нарыг нар гэж бүү бод, өсөхийн жаргалыг үүрд гэж бүү бод. Үгчилвэл: өглөөний нар өдөржингөө үргэлжилдэггүй

The pot calls the kettle black
Хэрээ хэрээнийхээ харыг гайхах

They are hand and glove
Зүүний үзүүр орохгүй, толгой холбоотой

To add fuel to the fire
Дарин дээр давс нэмэх

To cry with one eye and laugh with the other
Хоёр нүүртэн.Үгчилвэл: нэг нүдээрээ уйлж, нөгөө нүдээрээ инээх

To rob one's belly to cover one's back
Урд хормойгоороо хойт хормойгоо нөхөх. Үгчилвэл: нуруугаа хучихын тулд гэдсээ дээрэмдэх

To stick to somebody like a leech
нойтон хамуу

When at Rome, do as the Romans do
Усыг нь уувал, ёсыг нь дага

When pigs fly
нар баруунтайгаас гарахаар; тэмээн сүүл газарт хүрч, тэхийн эвэр тэнгэрт тулахад. Үгчилвэл: гахайг нисэхэд


Read more...

3/2/09

Хүйтэн дайн

Хүйтэн дайн гэдэг нь дэлхийн хоёрдугаар дайны үеэс эхтэй, дэлхийн хоёрдугаар дайны дараа үргэлжилсэн олон улсын улс төрийн үйл явц бөгөөд энэ нь ЗХУ-ын тэргүүлсэн социалист систем, АНУ тэргүүтэй капиталист системийн хоорондын үзэл суртлын зөрчилдөөн байв. Хүйтэн дайныг 1940-өөд оны дунд үеэс эхлэн, ЗХУ-ыг задартал 1990-ээд оны эхэн үеийг хүртэл үргэлжилсэн гэж үздэг.

Хүйтэн дайн гэж нэрлэх болсон нь энэ дайн нь өмнөх цаг үеүд шиг талууд нь шууд хоорондоо зэвсэг барин нүүр тулан дайтахгүй харин өөр арга замаар, цэргийн эвсэл байгуулж, тагнуул, үзэл суртлын тэмцэл өрнүүлэх замаар тулалдан, зөрчилдөн тэмцэлдсэнээс ийн нэрлэх болжээ. Хэдийгээр ЗХУ болон холбоотны улс орнууд хоорондоо улс төрийн хүрээнд тохиролцон нацист Германы эсрэг дэлхийн хоёрдугаар дайнд хамтран тэмцсэн ч тэдний хооронд үзэл суртлын том зөрчил байгаа нь дайн дуусах дөхөх тусам улам бүр тодорхой болж байв. Энэ нь дайн дууссаны дараа улам бүр ил гарч ирсэн.

Хүйтэн дайны үед олон улсын нөхцөл байдал зарим үед ихэд хурцдан зарим үед тайвшран харьцангуй энхийн байдалтай болж байв. Тухайлбал 1948-1949 оны Берлиний бүслэлт, 1950-1953 оны Солонгосын дайн, 1961 оны Берлиний хямрал, 1959-1975 оны Вьетнамын дайн, 1979-1989 оны Афганистаны дайн, 1962 оны Кубын пуужингийн хямрал зэрэг нь хүйтэн дайны үеийн халуун цэгүүд болж байв. Хүйтэн дайны үед их гүрнүүд хоорондоо шууд нүүр тулан байлдахгүй байсан нь тэдгээрийн цөмийн зэвсгийн хүчин чадавх, хэрвээ цөмийн дайн болбол тэндээс ялагч үлдэхгүй тухай цөмийн дайны онол зэргээс болж байв. 1980-аад оны сүүл үеэс хүйтэн дайны уур амьсгал харьцангуй зөөлөрсөн. Михайл Горбачев ЗХУ-д өөрчлөлт шинэчлэлт, ил тод байдал өрнүүлж эхэлсэн ба ЗХУ 1991 онд задарснаар хүйтэн дайн төгсгөл болсон.
Read more...

head, body



Read more...

3/1/09

Hun bolj amjaagui huuhed ee


Nud humsgiig ni hen ch hezee ch olj haraagui
Nutsgen huurhun huluuruu gazar gishgeegui
Uhuurduulj amjaagui tengeriin tsenheriig uzeegui
Uuduus mini shirteed Eejee gej duudaagui
Minii hun bolj amjaagui huuhed ee


Read more...

2/20/09

Photoshopoo gej yug ch yaj ch uurchilj chaddag adtai damshig shv.
Read more...

1/30/09


Maximum Gangster
Read more...

1/21/09

Коби Брайант


Коби Бийн Брайант( Kobe Bean Bryant, 1978 оны наймдугаар сарын 23-нд төрсөн) нь Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Лос Анжелес Лэйкерс багт тоглодог Америкийн сагсан бөмбөгийн од юм. Брайант Филаделфиа Севентисиксерс багийн тоглогч асан, Лос Анжелес Спаркс багийн ахлах дасгалжуулагч асан Жөү Брайантын ганц хүү юм. Түүний эцэг эх нэгэн рестораны цэснээс харсан нэр болох Японы Кобэ хотын алдартай үхрийн махны нэрээр хүүгээ нэрлэжээ.Брайант 1996 онд НБА-гийн түүхэнд анх удаа ахлах сургуулиас драфтлагдсан хамгаалагч болсноороо улс даяар нэртэй болжээ. Брайант, Шакил О'Нил нар Лэйкерс багийг 2000-2002 онд гурван удаа НБА-гийн аварга болгосон. 2003-2004 оны улирлын дараа О'Нил явж, Брайант Лэйкерсийн гол тоглогч болсон бөгөөд 2005-2006, 2006-2007 оны улирлуудад НБА-д оноогоор тэргүүлжээ. 2006 онд Брайант Торонто Рэпторсын эсрэг 81 оноо (хувийн дээд амжилт) авсан нь НБА-гийн түүхэнд хоёрт орох агуу амжилт болсон.Тэрбээр 2007-2008 оны улиралд Өрнөд Бүсэд нэгээр багаа плэйоффт шалгаруулсан тул улирлын Хамгийн үнэ цэнтэй тоглогчийн шагналыг хүртжээ.2003 онд Брайант Колорадо муж улсын Эдвардс хотын нэгэн зочид буудалд бэлгийн халдлага хийсэн хэмээн тус буудлын нэг ажилтан буруутгаснаар хэвлэл мэдээллийн анхаарлын төвд орж байсан. Брайант энэхүү ажилтантай учир ургуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч бэлгийн халдлага хийгээгүй хэмээн мэдэгджээ. Брайантыг буруутгагч этгээд гэрчийн мэдүүлэг өгөхөөс дургүйцсэн тул 2004 оны есдүгээр сард прокурорууд хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Брайантыг буруутгагч этгээд Брайантын эсрэг иргэний нэхэмжлэл гаргаж, улмаар хэрэг шүүхээс гадуур шийдэгдсэн.


Read more...

1/16/09

Photoshop


Read more...

1/15/09

Jackson & PDF


Read more...
  • wefw

Та манай
Web Site Hit Counters
дахь зочин

  • бсыба