4/21/10

Интернэт ашиглан хэрхэн мэдлэгээ өргөжүүлэх вэ?

Интернэт гэдэг агуу том сүлжээ бидэнд асар их мэдээллийг чөлөөтэйгээр авах боломжийг Imageолгодог. Интернэтээр дамжуулан мэдлэг боловсролоо өргөжүүлнэ гэдэг сайхан санаа мөн интернэт сайхан эхлэл болно. Гэвч та хаанаас яаж эхлэхээ мэдэхгүй мөн нэмэлт мэдээлэлд өлөх мөнгө байхгүй байшаа бол энэ зөвлөмж танд туслах болно.

Алхмууд:
1. Унш. Ном гэдэг ертөнцийг харах цонх гэдэг тэгвэл бид интернэтээр дамжуулан тэр ертөнцийг харах боломж байна. Доор бид онлайнаар ном унших боломж бүхий вебсйатуудыг жагсаалаа.
http://www.elibrary.mn/
http://sit.num.edu.mn/
http://www.internom.mn энэхүү вебсайтаас та шинээр орчуулагдан гарсан болон унших шаардлагатай бүхий л номын талаар авах боломжтой.


Хэрэв та англи хэл дээрх номнуудыг сонирхож байвал: http://www.adherents.com/people/100_novel.html вебсайтаар зочлоорой 100 топ зохиолыг унших боломжтой байгаа.

2. Та сонирхолтой санагдсан номоо сонгож авсан бол үүнийг худалдаж авч болох буюу компьютертаа татаж авч уншиж болно.

3. Хэрэв та ном онлайнаар уншихаас бага зэрэг төвөгшөөж байгаа бол англи хэлний мэдлэгт тань давхар тус болохоор audio ном бүхий вебсайтуудаар зочилж заавал үзээрэй. Та ажлаа хийхийн хажуугаар номоо давхар сонсох бүрэн боломжтой.
http://www.podiobooks.com/title/nocturnal
http://librivox.org/

4. Интернэтээр хөгжим сонс. Зөвхөн өөрийн сонирхдог төрөл жанраас гадна jazz, classic, рок, хип хоп, R&B бүх төрлийн хөгжмийн урсгалыг сонирхон сонс. Та дуу хөгжмөөс шинэ төрлийн мэдрэмж, эрч хүчийг олж авахаас гадна олон сайхан хамтлагуудыг таалах болно. Үнэгүй мр3 дууг Download.com -ээс татаж авч болно. Монгол дуунуудын хувьд www.ontoli.com , www.horom.com , www.hehe.mn зэрэг вебсaйтуудаас татах боломж байдаг.

5. Онлайнаар хичээлд суух. Их сургууль, сургуулиудын өргөтгөлд нь лекц материал нь үнэгүй татаж авахаар тавигдсан байдаг. Энэ нь таньд мэдлэгээ өргөжүүлэхэд асар их боломжийг олгож байгаа бөгөөд өөрийн мэргэжлийн дагуух хичээлүүдийг татаж авч судлах боломжтой. http://www.oculture.com/2006/10/university_podc.html энэхүү вебсайтад орон сонирхож үзээрэй. Мөн та интернэтээр өөрийн хайлтыг хийсэн ч болно.

6. Онлайнаар боловсролын холбогдолтой кинонууд үз. Одоо их сургуулиуд өөрсдийн лекц болон материалаа видео хэлбэрээр хийгдсэн татаж авахад үнэгүй жижиг хэмжээний кино болон интернэтэд тавигддаг болсон. Мөн та educational film гэсэн хайлтыг youtube, google-ийн видео хайлтаар хайн түүхийн холбогдолтой, шинжлэх ухааны гэээд олон мэдлэгийг тань өргөжүүлэх видеог үнэгүйгээр үзэх боломжтой. Доорх вебүүдийг санал болгож байна. http://www.filmannex.com/movie/film/ , http://www.atomfilms.com/home.jsp

7. Өөр хэл дээр кино үз. Аливаа орны соёл, хүмүүс гээд олон зүйлсийг мэдэхэд тань хэл зайлшгүй хэрэг болно. Өөрийн сонирхол дээр үндэслэн мөн ирээдүй хэтээ төлөвлөн та ямарваа нэг гадаад хэл судлах хэрэгтэй. Судалсан хэл дээрээ кино үзнэ гэдэг нэг талаараа мэдлэгт тань дусал нэмэр, сэтгэлд тань торгон мэдрэмж нэмэх юм шүү. http://www.word2word.com/coursead.html энэхүү вебсайтад хэл үнэгүй сурах боломжтой зочлоод үзээрэй.

8. Та үнэхээр өөрийнхөө мэдлэгийг өргөжүүлмээр байна уу тэгвэл философи, шашин зэрэг төрлүүдээр сонирхлоо өргөжүүлээрэй!

Зөвлөгөө:
• Онлайнаар хайлт хий, та юуг олж мэдэж болохоо мэдэхгүй шүү дээ. Та төсөөлж ч байгаагүй их мэдлэгийн далайд умбах ч юм билүү.
• Wikipedia гэх мэт вебсайтаар зочилж мэдээллүүдийг унш холбогдох вебсайтуудаар аялаарай.
• Төлөвлөгөө бүхий жагсаалт гаргаарай ингэснээрээ та сургууль ажилдаа ч бас анхаарлаа хандуулж чадах болно.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

  • wefw

Та манай
Web Site Hit Counters
дахь зочин

  • бсыба