4/3/10

Тэгвэл аборт хэдэн төрөл бдаг юм бол?

Үр хөндүүлэх гэж буй эмэгтэйчүүд аборт нь хэд хэдэн төрөл байдгийг мэдэх нь зүйтэй. Хамгийн орчин үеийн арга бол эмийн аргаар үр хөндөх бөгөөд энэ нь жирэмсний 8 долоо хоног хүртэлх хугацаанд хэрэглэгдэнэ. Түүний гол давуу тал нь мэс заслын ажилбар шаардагдадгүй явдал юм. Мөн 5 долоо хоног хүртэлх хугацаатай үед вакум буюу соруулах аргыг хэрэглэж болно. Илүү өргөн хэрэглэгддэг сонгодог төрөл болох багажаар үр хөндөх арга нь 12 долоо хоног хүртэлх хугацаанд хийгддэг. Энэ нь хүндрэл үүсэх магадлал өндөртэй жинхэнэ мэс ажилбар юм. Хугацаа хэтэрсэн буюу 12 долоо хоногоос илүү хугацаатай үед үр хөндөлтийг зөвхөн эмэгтэйн амь насанд аюултай, эсвэл урагт гажиг илэрсэн нөхцөлд л хийдэг. Энэ ажилбарыг хиймэл төрөлт гэж нэрлэдэг. Хиймэл төрөлтийн хоёр аргаар хийдэг. Ургийн усанд шингэн хийж ургийг үхүүлэн зулбуулах, эсвэл жижиг хэмжээний кесарево хагалгаа (хэвлийн хана болон умайн ханыг зүсэж авах) хийж ургийг авах гэсэн хоёр төрлийн арга байдаг. Ийнхүү үр хөндөх аргыг сонгохдоо жирэмсний хугацаанаас гадна бие махбодийн онцлог ба түүнчлэн үр хөндөлтийн төрөл бүрт гардаг янз бүрийн хүндрэлүүР
�ийг зайлшгүй харгалзаж үзэх шаардлагатай. Тиймээс үр хөндүүлэхийн өмнө заавал эмэгтэйчүүдийн эмчээс зөвлөгөө авч дорх шинжилгээнүүдийг хийлгэх хэрэгтэй;
1. Цусны биохимийн шинжилгээ
2. БЗХӨ болон ХДХВ-н халдвар илрүүлэх шинжилгээ
3. Yтрээний наалдац
4. Цусны бүлэг ба резус фактор тодорхойлох шинжилгээ
5. Бага аарцагийн эрхтнүүдийн хэт авианы шинжилгээ
Эмч таны эрүүл мэндийн онцлогтой холбоотойгоор зарим нэгэн нэмэлт шинжилгээ бичиж өгөхийг үгүйсгэхгүй.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

  • wefw

Та манай
Web Site Hit Counters
дахь зочин

  • бсыба