4/3/10

Топ сайтууд

дэлхийн хамгийн эрэлт хэрэгцээтэй сайтуудыг дэс дараагаар нь эрэмбэлж, Top 500 хэмээх жагсаалт гаргадаг (интернет ертөнцийн Fortune 500 юм уу даа). Мөн тэд тухайн улсын хэрэглэгчдийн хамгийн их ханддаг сайтуудын жагсаалтыг гаргадаг байна. Өчигдрийн байдлаар Монголын топ сайтуудын жагсаалт нэг иймэрхүү харагдаж байлаа:

  1. Yahoo!
  2. Google
  3. Banjig.net
  4. Hi5
  5. Huurhun.mn
  6. Microsoft Network (MSN)
  7. Asuultserver.com
  8. Oops.mn
  9. YouTube
  10. Google.mn
  11. Sonin.mn
  12. Mongolnews.mn
  13. Microsoft Corporation
  14. Chinggis.com
  15. Rapidshare.com
  16. Goojuur.com
  17. Asuult.net
  18. Depositfiles.com
  19. Почта@Mail.ru
  20. Olloo.mn

Дээрх жагсаалтыг ажиглахад, Монголчуудын ханддаг топ 20 сайтын 10 нь Монгол хэл дээрх сайтууд байна (asuultserver.com, asuult.net хоёрыг нэг гэж тооцов). Хамгийн эрэлттэй Монгол сайтаар Банжиг.нет шалгарч (Yahoo, Google хоёрын дараа 3-т явж байна), хоёрдугаар байранд Хөөрхөн.мн орсон байна (энэ сайтын талаар анхны удаа л сонсож байна, хальт харахад хүүхнүүдэд зориулсан портал бололтой). Гэхдээ аsuult.net, asuultserver.com хоёрын хандалтыг нэгтгэвэл Асуулт.нет нэлээд дээгүүр жагсах байсан байх. Сонирхолтой нь, сонин.мн Оллоо.мн-ээс илүү popular байдаг юм байна (сонингуудын нийтлэлийг хуулж тавидаг гэдэг утгаараа энэ хоёрын агуулга үндсэндээ нэг, гэхдээ Оллоо.мн илүү удаан байх).

Монголчуудын social networking website of choice нь Hi5.com, харин file sharing service of choice нь Rapidshare.com байдаг аж. Hi5.com №4-т явж байхыг бодоход ийшээ хүмүүс их ханддаг бололтой (аргагүй биз дээ, мань мэт нь хүртэл хальт бүртгүүлчихсэн байгаа юм чинь… гэснээс, Hi5 маягийн Монгол сайт хийвэл хальт амжилт олох байх даа). Гоожуур.ком балай авчээ, асар богино хугацаанд асар олон хүнд хүрсэн байна шүү, гарууд муулаад байдаг хэрнээ л орж уншаад байдаг наасан (гэснээс, Гоожуур.ком-ын mastermind нь NCAD биш биз, стиль нь хальт төстэй санагдаад байгаа юм даа). Өөр сонирхолтой ажиглалт гэвэл… YouTube.com руу хүмүүс их ордог нь сонирхолтой санагдаж байна, өндөр хурдтай нэттэй хүмүүс ийм олон байдаг юм байх даа.

Монголын хэрэглэгчдийн ханддаг топ 100 сайтын жагсаалтыг эндээс үзэж болно. Зөвхөн Монгол хэл дээрх хамгийн эрэлттэй сайтуудын жагсаалтыг гаргах боломж байдаг болов уу (харамсалтай нь Alexa.com-д Монгол хэл гэсэн сонголт алга). Гадаадад амьдарч байгаа Монголчуудын preference-г харвал бас сонин байж магадгүй.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

  • wefw

Та манай
Web Site Hit Counters
дахь зочин

  • бсыба