4/21/10

Интернэт ашиглан хэрхэн мэдлэгээ өргөжүүлэх вэ?

Интернэт гэдэг агуу том сүлжээ бидэнд асар их мэдээллийг чөлөөтэйгээр авах боломжийг Imageолгодог. Интернэтээр дамжуулан мэдлэг боловсролоо өргөжүүлнэ гэдэг сайхан санаа мөн интернэт сайхан эхлэл болно. Гэвч та хаанаас яаж эхлэхээ мэдэхгүй мөн нэмэлт мэдээлэлд өлөх мөнгө байхгүй байшаа бол энэ зөвлөмж танд туслах болно.

Алхмууд:
1. Унш. Ном гэдэг ертөнцийг харах цонх гэдэг тэгвэл бид интернэтээр дамжуулан тэр ертөнцийг харах боломж байна. Доор бид онлайнаар ном унших боломж бүхий вебсйатуудыг жагсаалаа.
http://www.elibrary.mn/
http://sit.num.edu.mn/
http://www.internom.mn энэхүү вебсайтаас та шинээр орчуулагдан гарсан болон унших шаардлагатай бүхий л номын талаар авах боломжтой.


Хэрэв та англи хэл дээрх номнуудыг сонирхож байвал: http://www.adherents.com/people/100_novel.html вебсайтаар зочлоорой 100 топ зохиолыг унших боломжтой байгаа.

2. Та сонирхолтой санагдсан номоо сонгож авсан бол үүнийг худалдаж авч болох буюу компьютертаа татаж авч уншиж болно.

3. Хэрэв та ном онлайнаар уншихаас бага зэрэг төвөгшөөж байгаа бол англи хэлний мэдлэгт тань давхар тус болохоор audio ном бүхий вебсайтуудаар зочилж заавал үзээрэй. Та ажлаа хийхийн хажуугаар номоо давхар сонсох бүрэн боломжтой.
http://www.podiobooks.com/title/nocturnal
http://librivox.org/

4. Интернэтээр хөгжим сонс. Зөвхөн өөрийн сонирхдог төрөл жанраас гадна jazz, classic, рок, хип хоп, R&B бүх төрлийн хөгжмийн урсгалыг сонирхон сонс. Та дуу хөгжмөөс шинэ төрлийн мэдрэмж, эрч хүчийг олж авахаас гадна олон сайхан хамтлагуудыг таалах болно. Үнэгүй мр3 дууг Download.com -ээс татаж авч болно. Монгол дуунуудын хувьд www.ontoli.com , www.horom.com , www.hehe.mn зэрэг вебсaйтуудаас татах боломж байдаг.

5. Онлайнаар хичээлд суух. Их сургууль, сургуулиудын өргөтгөлд нь лекц материал нь үнэгүй татаж авахаар тавигдсан байдаг. Энэ нь таньд мэдлэгээ өргөжүүлэхэд асар их боломжийг олгож байгаа бөгөөд өөрийн мэргэжлийн дагуух хичээлүүдийг татаж авч судлах боломжтой. http://www.oculture.com/2006/10/university_podc.html энэхүү вебсайтад орон сонирхож үзээрэй. Мөн та интернэтээр өөрийн хайлтыг хийсэн ч болно.

6. Онлайнаар боловсролын холбогдолтой кинонууд үз. Одоо их сургуулиуд өөрсдийн лекц болон материалаа видео хэлбэрээр хийгдсэн татаж авахад үнэгүй жижиг хэмжээний кино болон интернэтэд тавигддаг болсон. Мөн та educational film гэсэн хайлтыг youtube, google-ийн видео хайлтаар хайн түүхийн холбогдолтой, шинжлэх ухааны гэээд олон мэдлэгийг тань өргөжүүлэх видеог үнэгүйгээр үзэх боломжтой. Доорх вебүүдийг санал болгож байна. http://www.filmannex.com/movie/film/ , http://www.atomfilms.com/home.jsp

7. Өөр хэл дээр кино үз. Аливаа орны соёл, хүмүүс гээд олон зүйлсийг мэдэхэд тань хэл зайлшгүй хэрэг болно. Өөрийн сонирхол дээр үндэслэн мөн ирээдүй хэтээ төлөвлөн та ямарваа нэг гадаад хэл судлах хэрэгтэй. Судалсан хэл дээрээ кино үзнэ гэдэг нэг талаараа мэдлэгт тань дусал нэмэр, сэтгэлд тань торгон мэдрэмж нэмэх юм шүү. http://www.word2word.com/coursead.html энэхүү вебсайтад хэл үнэгүй сурах боломжтой зочлоод үзээрэй.

8. Та үнэхээр өөрийнхөө мэдлэгийг өргөжүүлмээр байна уу тэгвэл философи, шашин зэрэг төрлүүдээр сонирхлоо өргөжүүлээрэй!

Зөвлөгөө:
• Онлайнаар хайлт хий, та юуг олж мэдэж болохоо мэдэхгүй шүү дээ. Та төсөөлж ч байгаагүй их мэдлэгийн далайд умбах ч юм билүү.
• Wikipedia гэх мэт вебсайтаар зочилж мэдээллүүдийг унш холбогдох вебсайтуудаар аялаарай.
• Төлөвлөгөө бүхий жагсаалт гаргаарай ингэснээрээ та сургууль ажилдаа ч бас анхаарлаа хандуулж чадах болно.


Read more...

4/18/10

Desktop зохион байгуулах

http://www.technobuzz.net/wp-content/uploads/2008/02/real_desktop.jpgКомпьютер хэрэглэгчдийн хувьд desktop буюу дэлгэц чухал ойлголт байсаар байгаа билээ. Аливаа хавтас, файл тэр бүхнийгээ хамгийн хялбар хүргэх зам болгож ихэх хүмүүс дэлгэцэн дээрээ shortcut-ыг нь үүсгэсэн байдаг. Гэхдээ эдгээрийн тоо ихсээд ирвэл эмх цэгцтэй харагдуулж бараг хардаггүй шахам байдаг ханын цаасаа ч харагдуулахгүй болгох талтай.
Тэгвэл доор үзүүлсэн ханын цаас (wallpaper)-ын тусламжтай бид өөрсдийн shortcut-уудыг жинхэнэ утгаар нь командлаж чадах нь байна.

Зурган дээр дарж томруулж авна уу.
Нэмж нэг зүйл хэлэхэд дэлгэцэн дээр хэдий чинээ их shortcut, бусад файлууд байна төдий чиний санах ойгоос идэж байдаг гэдгийг санаж явах хэрэгтэй.

Read more...

Flash дискнээс вирус авахгүй байх арга.

Image

Сүүлийн үед USB flash дискээр вирус дамжих нь их болсон. Үүнд Windows үйлдлийн системийн Автоматаар нээх (Autorun) үйлдэл нь вирус дамжих нэгэн гүүр болдог юм. Вирус нь дискний автоматаар ажиллах файлд өөрийн халдварласан файлыг оруулж өгснөөр
дараагийн компьютерт дискийг залгангуут автоматаар вирус хуулагддаг байна...

Нэгдүгээрт:

Start - Run цэсийг ажиллуулж "gpedit.msc" гэж бичээд ok дарна

Хоёрдугаарт:

Зурган дээр байгаа Administrative Templates дээр дараад баруун талд байгаа System рүү ороод Turn off Autoplay рүү орно.

Гуравдугаарт:

Гарж ирсэн цонхноос Enabled - г сонгоод , Turn off Autoplay on: гэснийг All drives болгоод OK дарна. Ингээд л боллоо. Одоо та флаш дискээ хийх тоолондоо эхлээд вирусыг нь шалгаж байх л юм бол таны компьютер чинь вирусдахгүй гэсэн үг. Жич /Вирусны программаа байнга шинэчилж байх хэрэгтэй ! ! ! /


Read more...

Толинд сайн ч юм бий, бас саар ч юм бий

http://lapageblanche.l.a.pic.centerblog.net/lf50qafq.jpgСая живаа хүн бүхэн өдөр бүхэн толинд харж байхдаа өөрөө ч мэдэлгүйгээр амьдралаа өөрчилж байгаагаа мэддэггүй байна.Толинд хэнд ч мэдэгдээгүй ид шид байх ажээ. Нүүрээ харсан хүн агшин зуурт элдвийг бодно, тэр бодол нь бодит байдал болж хувирна.
Ер нь ганц толь биш гэрэл зураг, хөрөг зурагтай ч гэсэн далдын холбоо үүснэ. Профессор Кронинг хүн, зураг дүрс хоёрын хооронд үл үзэгдэх холбоо бий. Ялангуяа толинд туссан дүрстэй ч бүр холбогдоно, хүнийг толинд харж байх үед нь хэлсэн үйл заавал биелэгдэнэ, тэрхэн үед үүссэн хэрэгцээ хүний био талбайд удаанаар хадгалагдаад үйл явцад улмаар нөлөөлдөг гэсэн таамаглал дэвшүүлжээ.

Андре Кронинг "Хүмүүс толинд харж байхдаа хувь заяагаа шийдэж байгаагаа мэддэггүй, Эмэгтэйчүүд толинд хараад би хөгширч байна даа гэж ихэвчлэн боддог. Өөрсдөө нэгэнт тэгж хөтөлбөржүүлж байгаа болохоор хөгширч таарна. Тэгвэл толинд хараад би дажгүй байна гэж бодвол үнэхээр жаргалтай сайхан явна. Иймээс утга учиргүйгээр толинд харах биш өөдрөг бодолтойгоор харах хэрэгтэй. Толь бол энэ утгаараа хүслийг биелүүлэгч байхын зэрэгцээ хортон дайсан ч болж мэддэг гэдгийг санавал зохино" гэж хэлжээ.

Read more...

samsung secret code

http://www.itmart.co.th/upload/product/brand/20090421160732_samsung-logo.jpg

*2767*688# = Unlocking Code
*#8999*8378# = All in one Code
*#4777*8665# = GPSR Tool
*#8999*523# = LCD Brightness
*#8999*3825523# = External Display
*#8999*377# = Errors
#*5737425# = JAVA Something{I choose 2 and it chrashed}][/b]
*#2255# = Call List

#*536961# = Java Status Code
#*536962# = Java Status Code
#*536963# = Java Status Code
#*53696# = Java Status Code

#*1200# = AFC DAC Val
#*1300# = IMEI
#*1400# = IMSI

#*2562# = ??? White for 15 secs than restarts.
#*2565# = Check Blocking
#*3353# = Check Code
#*3837# = ??? White for 15 secs than restarts.
#*3849# = ??? White for 15 secs than restarts.
#*3851# = ??? White for 15 secs than restarts.
#*3876# = ??? White for 15 secs than restarts.

#*7222# = Operation Typ (Class C GSM)
#*7224# = I Got !! ERROR !!
#*7252# = Oparation Typ (Class B GPRS)
#*7271# = Multi Slot (Class 1 GPRS)
#*7274# = Multi Slot (Class 4 GPRS)
#*7276# = Dunno
#*7337# = EEPROM Reset (Unlock and Resets Wap Settings)
#*2787# = CRTP ON/OFF
#*3737# = L1 Dbg data
#*5133# = L1 Dbg data
#*7288# = GPRS Attached
#*7287# = GPRS Detached
#*7666# = SrCell Data
#*7693# = Sleep Act/DeAct (Enable or Disable the Black screen after doing nothing for a while)
#*7284# = Class : B,C or GPRS
#*2256# = Calibration Info
#*2286# = Battery Data
#*2527# = GPRS Switching (set to: class 4, class 8, class 9 or class 10)
#*2679# = Copycat feature (Activate or Deactivate)
#*3940# = External loop test 9600 bps
#*4263# = Handsfree mode (Activate or Deactivate)
#*4700# = Half Rate (Activate or Deactivate)
#*7352# = BVMC Reg value
#*8462# = Sleeptime
#*2558# = Time ON
#*3370# = EFR (Activate or Deactivate)
#*3941# = External looptest 115200 bps
#*5176# = L1 Sleep
#*7462# = SIM phase
#*7983# = Voltage/Frequenci (Activate or Deactivate)
#*7986# = Voltage (Activate or Deactivate)
#*8466# = Old time
#*2255# = Call ???
#*5187# = L1C2G trace (Activate or Deactivate)
#*5376# = ??? White for 15 secs than restarts.
#*6837# = Official Software Version
#*7524# = KCGPRS
#*7562# = LOCI GPRS
#*7638# = RLC allways open ended TBF (Activate or Deactivate)
#*7632# = Sleep mode Debug
#*7673# = Sleep mode RESET
#*2337# = Permanent Registration Beep
#*2474# = ???
#*2834# = Audio Path
#*3270# = DCS support (Activate or Deactivate)
#*3282# = Data (Activate or Deactivate)
#*3476# = EGSM (Activate or Deactivate)
#*3676# = Flash volume formated
#*4760# = GSM (Activate or Deactivate)
#*4864# = Dunno doesn't work on newer versions
#*5171# = L1P1
#*5172# = L1P2
#*5173# = L1P3
#*7326# = Accessory (I got Vibrator)
#*7683# = Sleep variable (8)
#*7762# = SMS Brearer CS (Activate or Deactivate)
#*8465# = Time in L1
#*9795# = wtls key
#*2252# = Current CAL
#*2836# = AVDDSS Management (Activate or Deactivate)
#*3877# = Dump of SPY trace
#*7728# = RSAV done# (Everything went to standart but nothing was deleted)
#*2677# = ARM State (None or Full Rate)
*#8999*636# = Have no clue what it is, i see 20 lines
*#9999# = Software version
*#8999*8376263# = HW ver, SW ver and Build Date
*#8888# = HW version
*#8377466# = Same HW/SW version thing

*#7465625# = Check the locks
*7465625*638*Code# = Enables Network lock
#7465625*638*Code# = Disables Network lock
*7465625*782*Code# = Enables Subset lock
#7465625*782*Code# = Disables Subset lock
*7465625*77*Code# = Enables SP lock
#7465625*77*Code# = Disables SP lock
*7465625*27*Code# = Enables CP lock
#7465625*27*Code# = Disables CP lock
*7465625*746*Code# = Enables SIM lock
#7465625*746*Code# = Disables SIM lock
*7465625*228# = Activa lock ON
#7465625*228# = Activa lock OFF
*7465625*28638# = Auto Network lock ON
#7465625*28638# = Auto Network lock OFF
*7465625*28782# = Auto subset lock ON
#7465625*28782# = Auto subset lock OFF
*7465625*2877# = Auto SP lock ON
#7465625*2877# = Auto SP lock OFF
*7465625*2827# = Auto CP lock ON
#7465625*2827# = Auto CP lock OFF
*7465625*28746# = Auto SIM lock ON
#7465625*28746# = Auto SIM lock OFF

*2767*3855# = E2P Full Reset
*2767*2878# = E2P Custom Reset
*2767*927# = E2P Wap Reset
*2767*226372# = E2P Camera Reset
#*6420# = MIC Off
#*6421# = MIC On
#*6422# = MIC Data
#*6428# = MIC Measurement
#*3230# = Trace enable and DCD disable
#*3231# = Trace disable and DCD enable
#*3232# = Current Mode
#7263867# = RAM Dump (On or Off)
*2767*49927# = Germany WAP Settings
*2767*44927# = UK WAP Settings
*2767*31927# = Netherlands WAP Settings
*2767*420927# = Czech WAP Settings
*2767*43927# = Austria WAP Settings
*2767*39927# = Italy WAP Settings
*2767*33927# = France WAP Settings
*2767*351927# = Portugal WAP Settings
*2767*34927# = Spain WAP Settings
*2767*46927# = Sweden WAP Settings
*2767*380927# = Ukraine WAP Settings
*2767*7927# = Russia WAP Settings
*2767*30927# = GREECE WAP Settings
*2767*73738927# = WAP Settings Reset
*2767*49667# = Germany MMS Settings
*2767*44667# = UK MMS Settings
*2767*31667# = Netherlands MMS Settings
*2767*420667# = Czech MMS Settings
*2767*43667# = Austria MMS Settings
*2767*39667# = Italy MMS Settings
*2767*33667# = France MMS Settings
*2767*351667# = Portugal MMS Settings
*2767*34667# = Spain MMS Settings
*2767*46667# = Sweden MMS Settings
*2767*380667# = Ukraine MMS Settings
*2767*7667#. = Russia MMS Settings
*2767*30667# = GREECE MMS Settings
*335# = Delete all MMS Messages
*663867# = Dump Mm file
#*536961# = WAPSAR enable / HTTP disable
#*536962# = WAPSAR disable / HTTP enable
#*536963# = Serial eable / Others disable
#*53696# = Java Download Mode
#*5663351# = Wap Model ID [Your Model]
#*5663352# = Wap Model ID [SEC-SGH***X/1.0]
#*566335# = Wap Model ID [SEC-SGH***X/1.0]
*2767*66335# = Check on which model it is
*2767*7100# = SEC-SGHS100/1.0
*2767*8200# = SEC-SGHV200/1.0
*2767*7300# = SEC-SGHS300/1.0
*2767*7650# = Nokia7650/1.0
*2767*2877368# = Reset WAP Model ID to standart

Read more...

Ве..,



Read more...

Diesel


“Diesel S.p.A” нь Италийн загварын компани бөгөөд 1978 онд Италийн Молвенад Италийн загвар зохион бүтээгч Рензо Россогийн (1955.9.15) санаачилснаар байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн жинс, дотуур хувцас, үнэртэй усны үйлдвэрлэлээрээ энэ төрлийн зах зээлд дээгүүрт тооцогдох томоохон компаниудын нэг юм.

2200 орчим ажиллагсадтай, Европ, Ази, Америкийн орнуудад 17 салбар компанитайгаар үйл ажиллагаагаа явуулдаг.

Дэлхий даяар 5000 гаруй бөөний болон жижиглэнгийн худалдааны дэлгүүрүүдэд бараа бүтээгдэхүүнээ борлуулдгаас 300 гаруй нь өөрийн нэрийн барааны дэлгүүр байдаг бөгөөд эдгээрээс хамгийн том нь Бразилийн томоохон хотуудын нэг болох Сао Паулод байдаг гэнэ.

www.diesel.com


Read more...

Adidas


Adidas нь Германы спортын хувцас үйлдвэрлэгч компани бөгөөд Reebok, TaylorMade-Adidas Golf болон Rockport зэрэг спортын хувцасны үйлдвэрлэгч компаниудыг нэгтгэсэн Adidas Group-ийн нэгэн төлөөлөл юм.

Тус компани спортын хувцаснаас гадна цүнх, цамц зэрэг бусад төрлийн хувцас хэрэглэлийг ч мөн үйлдвэрлэдэг Европдоо тэргүүлэх, дэлхийн хоёр дахь томоохон спортын хувцас үйлдвэрлэгч компани юм.

2008 оны байдлаар тус компани 38.980 гаруй ажилтантай байсан бөгөөд 642 тэрбум еврогийн орлоготойгоор үйл ажиллагаагаа амжилттай явуулсан байна.

Тус компанийг 1924 онд Адольф Дасслер, ах Рудольф Дасслерийн хамтаар “Dassler Brothers Shoe Factory” буюу “Ах дүү Дасслерийн Гутлын Үйлдвэр” нэртэйгээр байгуулж байжээ.
Харамсалтай нь тэдний хамтдаа эхлүүлсэн энэхүү бизнес төдий л амжилтыг олсонгүй 1948 онд үйл ажиллагаагаа зогсоож, ах Рудольф нь Puma-г, дүү Адольф нь Adidas компанийг тус тус үүсгэн байгуулжээ.

Ингээд 1949 оны 8-р сарын 18-ны өдөр Adidas компани албан ёсоор байгуулагдсан түүхтэй.

Тэрээр “Adi” хэмээх өөрийн хоч нэрээр эхний үеийг нь, Dassler буюу овгийнхоо эхний “das” үеийг нэгтгэн Adidas хэмээх нэрийг өгчээ.

Тухайн үедээ Adidas хэмээх нэрийг “All Day I Dream About Sports” буюу “Бүхий л өдрийн туршид би зөвхөн спортын тухай л мөрөөддөг” гэсэн хэлцийн эхний үсгүүдийн нийлэмж ч гэж үзэх хүмүүс цөөнгүй байжээ.


Read more...

Шоргоолж царцаа хоёр (Ёгт үлгэр)



Шороо гадагш нь зөөгөөд
Шоргоолж завгvй байлаа
Ажлын чухлыг гvйцэтгээд
Ам нь ч чөлөөгvй байлаа.

Хадан доогуур сэндийлж
Харш ордоо босговч
Их ажил хийж байна гэж
Илvv vг дуугарсан ч vгvй.

Дээгvvр зантай царцаа
Дэргэдэх бутанд нь асаад
Шороо зөөгч шоргоолжийг
Шоолж ингэж дууллаа.

Эх адаггvй ажлыг
Эргэж буцаж хийгээд
Мангуу энэ амьтан

Махаа идэж байхад

Ухаан ихтэй би
Уулын сэхээтэй болохоороо
Навч цэцгийн сvvдэрт
Нандин байр олоод

Уран санхая дууллаар
Ургамал амьтныг уяруулаад
Хөх тэнгэрт хөөрч
Хөгжин бvжиглэж байна гэж
Царцаа vгээ дуусгалгvй
Чалчиж нуршиж байтал нь

Ширvvн бороо тvvнийг

Шилбvvрдэн нvдэж эхлэв
Хоргдох газар олохгvй
Хохирч сvйдэж явахад нь

Харин өнөөх шоргоолж
Харш ордондоо орчихоод
Ажилгvй царцааг шоолоод
Ажиггvй хэвтэж байжээ гэж

Vлгэрт ингэж хэлэвч
Vнэн учир нь харин
Царцаа шоргоолж хоёрт биш
Чалчих, ажиллах хоёрт билээ

Мэдээлл
ийн эх сурвалжийг http://hvnb.blog.banjig.net/post.php?post_id=402737
Хариулах



Read more...

Компьютераа хамгаалах аргууд

http://www.imporlusa.com/images/computer_repair.jpgЭнэ бяцхан зөвлөмж компьютер түр гацсан буюу бүр зогссон тохиолдолд юу хийх талаар таньд хүргэнэ. Компьютер гацсан үгүйг мэдэх хамгийн хялбар арга бол Num Lock эсвэл Caps Lock товчоо дарж, гэрэл нь асаж унтарч байгаа эсэхийг шалгана.Хэрэв гэрэл нь унтарч асаж байвал Microsoft Windows дээр ачааллаж байгаа програмуудыг CTRL + ALT + DEL гэсэн товчийг дарж хаах хэрэгтэй. Хэрэв дээрх үйлдлийг хийгээд гацсаар байвал: Num Lock дарж шалгаснаар компьютер үнэхээр гацсан эсэхийг шалгах хамгийн хялба арга гэдгийг дээр хэлсэн. Гэрэл нь унтарч асахгүй байвал компьютераа унтраахаас өмнө хамгийн багадаа нэг минут заавал хүлээгээрэй. Нэг минут хүлээсний дараа компьютераа асааж унтраана. Ингэж унтрааснаар автомат хадгалагчгүй бол мөн хийсэн зүйлээ хадгалаагүй бол ажлууд тань бүрэн алдагдана гэдгийг үргэлж санаж байх хэрэгтэй. Хэрэв таны компьютер байнга гацаж гэнэт зогсдог бол доорх мэдээлэлд анхаарлаа хандуулна уу? Компьютер тань байнга гацаж зогсдог бол доорх шалтгаануудтай байж болно. Үүнд:

1. Софтвертэй холбоотой асуудал

2. Драйвертай холбоотой асуудал

3. Үйлдлийн системтэй холбоотой асуудал

4. Халахтай холбоотой асуудал

5. Хардвертай холбоотой асуудал

6. Windows-тэй холбоотой ноцтой асуудал

7. Хардверийн гэмтэл

• Софтвертэй холбоотой асуудал нь компьютерийг гацаах шалтгаануудын нэг болдог. Тодорхой програмыг нээхэд тухайн програм нь сүүлийн шинэчлэлүүдийг заавал хийсэг байх шаардлагатай ба энэ шинэчлэлүүд нь хийгдээгүй бол компьютер гацах шалтгаан болдог байна.

• Драйвертай холбоотой асуудалуудас болж компьютер гацдаг жишээ нь:Хэрэв видео драйвер тань асуудалтай байгаа бол тоглоом тоглох, видео үзэж байх үеэр компьютер гацах болно. Дээр зөвлөсөнчлөн үндсэн драйверүүдээ сүүлийн үеийн шинэчлэлтэй байлгах нь их чухал . Үндсэн драйверт видео, дуу, модем, сүлжээ зэрэг орно.

• Мөн адил үйлдлийн системээ байнгын шинэчлэлд байлгаснаар компьютер гацалтаас сэргийлнэ.

• Хэрэв процессор тань хэт халуун болж эхэлвэл компьютер гацах эх үүсвэр болно. Хэвийн бус дуу чимээ компьютераас тань гарч байгаа бол сэнсний үйл ажиллагаа муудсаныг илэрхийлж байдаг. Юун түрүүнд залгуур дээрх сэнс хэвийн ажиллаж байгаага эсэхийг компьютерийн арын хэсгээс шалгаж дараа нь бусад сэнсний хэвийн ажиллагааг мөн шалга. Хэрэглэгч та компьютер хэр их халж байгааг дулаан хэмжигчээр мөн шалгаж болно. Хэрэв компьютер ийм төрлийн төхөөрөмжтэй ирсэн бол CPU хэт халаагүй байгаа эсэхийг шалгах хэрэгтэй.

• Софтвераас гадна хардвер компьютер гацаах үндэс болдог. Хэрэв та саяхан шинэ хардвер суулгасан бол энэ нь компьютер унтрах шалтгаан болж байгаа эсэхээс шалтгаалан түр арилгахыг зөвлөж байна. Ямар нэгэн хардвер арилгахаасаа өмнө үнэхээр компьютер гацах шалтгаан болж байгаа эсэхийг Device Manager дахь алдаа заасан хэсгээс нягтлан шалгаарай. Хэрэв та шинэ хардвер ойрд суулгаагүй бол хамгийн зөв шийдэл бол компьютерт хэрэглэгддэггүй хардверууд болох модем сүлжээний кард, өөр бусад намэлт картуудыг арилгахыг зөвлөж байна. Эдгээр өргөтгөл нь компьютер хэвийн ажиллахад саад учрулж байж болох юм.

• Эдгээр шийдлүүдийг хэрэглээд үр дүнгүй байгаа бол компьютер тань ноцтойгоор гэмтсэн байна гэж ойлгож болно. Тэгэхээх хэрэгтэй файлуудаа back up хийгээд компьютераа форматлахаас өөр арга үлдээгүй байна.

• Дахин үйлдлийн системд инсталл хийх явцад тань компьютер гэнэт унтарч байвал энэ нь хардверийн гэмтэл болсон гэсэн үг. Эдгээр нь ихэвчлэн эх хавтан, CPU, RAM эсвэл цахилгаан эх үүсвэрийн гэмтлүүд байдаг.



Read more...

Chanel

http://img.banjig.net/d/bb/user_uploads/99133/chanel-6699_1b5a3c5e.jpg

“The House of Chanel” буюу бидний сайн мэдэх “Chanel” брэндийг 1909 онд Gabrielle Bonheur "Coco" Chanel /1883-1971/ хэмээх Франц эмэгтэй үүсгэн байгуулсан бөгөөд дэлхийн загварын ертөнцийн тансаг бүтээгдэхүүнүүд болох гар цүнх, үнэртэн,гоо сайхны бүтээгдэхүүн, бугуйн цаг, гоёл чимэглэл, нарийн хийц бүхий гоёмсог даашинз зэрэг бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийн томоохон брэндүүдийн нэгд тооцогддог.

1909 онд жижигхэн малгайны дэлгүүр нээн ажиллуулсан нь эдүгээх түүний дэлхий ертөнцийг байлдан дагуулсан загварын ертөнцийн сонгодог жишээ, эрхэмсэг хатагтайн гайхалтай эрч хүч, авъяас чадварын илэрхийлэл болжээ.

“Chanel” брэндийн логог “Chanel”-ийн эхний “C”, Nickname “СоСо”-гийн эхний “C” хоёрыг гадагш нь зөрүүлсэн хэлбэртэй байхаар бүтээсэн бөгөөд логог анх 1921 онд “Chanel №5” үнэртэнд дардаслан хэрэглэсэн түүхтэй ажээ.

“Forbes” сэтгүүлд бичсэнээр КоКо Шанелийн хамтрагч асан Пиэр Вертхаймэрийн ач нар болох Элайн Вертхаймэр болон Жерард Вертхаймэр нар өдгөө тус пүүсийг эзэмшдэг байна.


Read more...

4/17/10

PC чинь гацаж удаад гажигтаад байна уу тэгвэл форматлах заавар

http://i.ytimg.com/vi/-B-d5xoBeqg/0.jpgPC форматлахад winXP, win vista, win 7.0 гэдэг ч юмуу boot cd хэрэг болно.
форматалсаны дараа ємнєх бvх зvйлс чинь устах учир хэрэгтэй зvйлсээ cd эсвэл memery card д хадгалах хэрэг гарна.

форматалсаны дараа pc ны эд ангиуд танигдахгvй болж магадгvй тул таниулах driver уудаа хараад бичээд авбал сайн.

vа ер их олон зvйл хэрэг болно видео хичээл дээр зєвхєн форматлах энгийн заавар байгааг анхаарна уу

Та бvхэн комьпютераа вирустсаны дараа эсвэл єєрєє чаддаггvйгээс болж хvн дуудаж мєнгє тєлж форматлуулдаг харин бидгий зєвлєгєє таньд тус болно гэж найдаж байна.Энэ бол Комьпюфтераа форматлах заавар юм.За ингээд

Алхам 1.
Энэ хэсэгт Windows XP installation CD-нээс хэрхэн форматыг хийх талаар бичигдсэн. Энэ нь компьютерт Windows-н шинэ хуулбарыг суулгахад хэрэглэгддэг. Дээр хэлсэнчлэн формат хийнэ гэдэг бол тухайн драйвер дахь бvх мэдээллийг цэвэрлэх учраас хэрэгтэй мэдээлэлvvдэдээ зайлшгvй Back Up буюу нєєцлєлтийг хийгээрэй.

Алхам 2.
Windows XP installation CD-гээ CD драйвертаа хий.

Алхам 3.
"Press any key to boot from CD.." гэсэн бичиг компьютерт гарч ирнэ та ямар ч хамаагvй товч дар.

Алхам 4.
CD хэсэг хугацаанд хэрэгцээтэй файлуудыг гаргах гэж ачааллах болно. Ингээд дуусахад нь та Enter эсвэл Return-г дар.

Алхам 5.
Одоо Windows-г хаана суулгах талаар мэдээлэлтэй дэлгэц гарч ирэх бєгєєд энд л драйвер форматыг хийх юм. Дэлгэцийн доод хагаст компьютер дээрх бvх драйверууд хуваалттайгаа гарч ирнэ. Дээш доош гvйлгэх товчоо ашиглан "C:" дискээ идэвхижvvлэн D товчийг дар. ("Unpartitioned space" буюу C: эсвэл D: гэсэн хуваалт байхгvй бол энэ алхмыг алгасаарай.) Дараагийн дэлгэцэн дээр L товчийг дарснаар хуваалтыг арилгах юм.

Алхам 6.
Windows хаана суулгах талаарх мэдээлэлтэй дэлгэцэнд буцаж очиход доод хагаст байсан драйверийн жагсаалтанд тань "Unpartitioned space xxxxxMB" гэсэн бичиг байх болно. Тvvнийг сонгон C товчийг дар. Дараагийн гарч ирэх цонх хамгийн бага хамгийн их хэмжээг сонгох сонголтуудыг гаргаж ирэх бєгєєд энэ нь автоматаар хамгийн их дээр нь тохируулагдсан байдаг боловч давхар орсон тоог нь шалгаж enter дар.

Алхам 7.
Дахин Windows хаана суулгах тухай мэдээлэлтэй хуудсанд эргэн очиход энэ удаа "C: Partition1 [New (Raw)]xxxxxxMB" гэсэн бичиг гарах бєгєєд идэхижvvлэн enter дар.

Алхам 8.
Дараагийн цонх таниас аль системээр форматыг хийхийг сонгох юм. ТА NTFS-г сонгох нь илvv хурдан бас аюул багатай байх болно. Ингээд Enter эсвэл Return дар.

Алхам 9.
Ингээд форматлах vйл ажиллагаа эхлэх болно.. Энэ нь ойролцоогоор хагас цаг эсвэл цагийн хугацааг авах болно.Энэ хооронд та амарч болно шvv!


Read more...

4/16/10

Ах дүү 2

Эцэг эхээс заяаасан ижил тєрєх нь таалагдаагvй юу, эсвэл тэд олны танил болохыг хvссэн vv. Илvv ихийг хvссэн ах дvv хоёр тийм ч сайхан харагдахгvй байгаа биз. Харин тэд энэхvv єєрчлєлтєндєє санаа зовсон зvйлгvй, сансан зvйлээ авчихсан юм шиг сэтгэл хангалуун харагдаж байна. Одоо жоохон таах оролдлого хийх vv залуусаа! Тэдний нvvрний хэсгийг хэсэгчилж салгаад хэний уруулыг хэний хамарыг, хэний шанааг дуйраав гэдгийг харцгаая.











Read more...

4/15/10

Шуудангийн тvvхэн замналын сонирхолтой баримтууд

Сэтгvvлзvйн хэмээх дєрєвдєгч засаглалыг бие болоход хамгийн их нєлєє vзvvлсэн, хэдэн зууны турш хvн тєрєлхтєний харилцааны гол хэрэгсэл болсоор ирсэн захидал харилцааныы гvvр бол шуудан билээ. Шуудангийн тvvх арвин тул сонирхолтой баримтууд ч олонтой нь гарцаагvй ээ. Жишээлбэл: 1929 онд Их Британид болсон vймээн самууны дараа илгээгдсэн нэгэн захидал хувь заяаны эргvvлгэнд он жилvvдийг vдсээр, 2008 онд л эзэндээ хvрсэн байдаг.

10-т: Анхны шуудангийн хайрцаг нь 400 жилийн ємнє, Флоренцид vvссэн байна. Vvнийг ашигладаг байсан хvмvvс нь “чєтгєртэй нєхцсєн” хэмээгдэж байсан эрдэмтэд, гvн ухаантнууд, тэсрэг vзэлтэй улс тєрчид зэрэг байжээ. Харин шууданг тагтаа зєєдєг байж.


9-т: Єнєєг хvртэл ашиглагдаж байгаа хамгийн “хєгшин” шуудангийн хайрцаг нь Их Британий о-в Гернси, Сент Питер-Порт, Юнион стрит, гэсэн хаягт байдаг, 1853 оны 2-р салын 8 нас хойш vvргээ билvvлж байгаа хайрцаг ажээ. Анхны шуудангийн хайрцгууд хар хєх єнгєтэй байсныг энэхvv хамгийн хєгшин хайрцаг илтгэнэ.

8-д: Анх Парисын “Нотр Дам” гvvрнээс эхлэн айлуудыг дугаарлаж эхэлсэн гэдэг. Тэгвэл Их Британий хувьд №2679 дугаартай айл нь хамгийн их “тоотой” нь ажээ.

7-д: Дэлхийн хамгийн том ажил олгогч бол АНУ улсын шуудангийн алба ажээ. Энэхvv нvсэр байгууллагад 870 мянган хvн ажилладаг юм байна.

6-д: Дэлхийд нэг минутад 5 сая захидал илгээдэг болохыг нэгэнт тогтоожээ.

5-д: Орлонгийн бvх цуглуулагчдийн хамгийн их хуримтлуулдаг зvйл нь марк, дараагаар нь зоос, харин гуравт ил захидал байдаг билээ. Тэгвэл 4400 доллараар нэг ил захидлыг худалдан авч байсан тохиолдол байдаг.

4-т: Дэлхийн хамгийн их марк цуглуулсан хvмvvс бол АНУ-ийн ерєнхийлєгч агсан Франклин, Рузвелт болон энэтхэгийн ерєнхийлєгч Джавахарлалу Неру нар юм. Тэгвэл Санкт-Петербург хотын тєв музейд хадгалагддаг, оросын А. С. Попов-ын маркны цуглуулгад орон орны 3000000 /гурван сая/ марк байдаг байна. Тэгэхлээр Рузвелт мэтийн их цуглуулагчдын маркны тоо хэдэд хvрсэнийг таахад бэрх юм.

3-т: Боскоуэн (Нью-Гэмпшир) болон Локпорт (Нью-Йорк) хотуудын архивт байдаг мэдээгээр, дэлхийн хамгийн ховор маркнууд нь 1856 онд гарсан 1 центийн vнэтэй Британий Гвианагийн марк, 1855 оны Швецарийн 3 силлингийн марк /єнгє алдаатай хэвлэгдсэн тул vйлдвэрлэлтийг зогсоосон/, мєн 1855 оны Алтан Эрэг марк зэрэг юм.

2-т: Английн Кент хотын иргэн, Элан форман гэдэг эрийн 1982 оны нэгдvгээр сарын 3-нд эхнэртээ бичиж эхэлсэн захидал нь 1 402 344 vгтэй /дэлхийн хамгийн олон vгтэй захидал/ агаад, 1984 оны 1 сарын 25-нд гэргийд нь хvрсэн байна.

1-т: Хаант Японы дэд ерєнхийлєгч, Барилгын Яамны сайд Вичи Нода далайн чанадад ажиллаж байхдаа 1961- 1958 оны хооронд эхнэр Мицудаа нийт 50 мянган vгтэй, 1307 ширхэг захидал илгээснээрээ дэлхийн дээд амжилт тогтоожээ. Эхнэрийнхээ нас барах єдєр хvтрэл илгээсээр байсан эл захидлуудыг эмхэлвээс, 12404 хуудас, 25 боть болжээ.

Read more...

Санаанд оромгүй тохиолдлууд

1. Нэг хvний амийг хоёр удаа аварсан залуу. Детройт хотын иргэн, 30 настай Жозеф Фиглок нэгэн удаа гудамжаар алхаж явжээ. Олон давхар орон сууцны барилгын хажуугаар, мєрєєрєє алхаж явсан тvvний яг толгой дээр нь ой гарантай нэгэн хvvхэд унаж иржээ. Унасан, барьж авсан хоёрын аль аль нь гайхаж, балмагдаад єнгєрч. Харин дараа, туршлага муутай, залуухан эх нь єрєєнийх нь цонхыг хаахаа мартсанаас, мань хvv сониуч зандаа хєтлєгдєн, алхаж яваад, цонхоороо унан, Жозефийн ачаар амь гарсан байна. Vнэхээр гайхамшиг гэж vvнийг л хэлэх байх. Гэтэл яг хоёр жилийн дараа юу болсон гээч?


Єнєєх залуу маань ахиад л гэмгvй алхаж явтал, єндєр барилгын нэгэн цонхноос яг тэр хvvхэд дээрээс нь унаж иржээ. Аварсан авруулсан хоёр бага зэрэг цочирдсоноос, биш ямар ч гэмтэл аваагvй байна. Чухам гайхамшиг гэдэг нь энэ vv? Эсвэл зvгээр л сайхан тохиолдол уу? Ямар ч гэсэн ийм л юм болж дээ.

2. Байгаа оносон сум
Генри Зигланд гэгч єєртєє итгэлтэй бардам нэгэн эр 1883 онд хайртай бvсгvйгээ хаяжээ. Сэтгэлийн гvн хямрал, амьдын хагацалдаа шаналсан бvсгvй амиа егvvтгэсэн аж. Тэгтэл, бvсгvйн ах гашуудаж хорссондоо Генриг алахаар шийдэж, гар буугаар тvvнийг эхэлж буудаад, “vхэтхийнн” унахыг нь хармагцаа, єєрийгєє хєнєєжээ. Харин дараа нь Генри Зигланд амьд гарч чадсан бєгєєд, сум, хацрыг нь шvргэж, ар талд нь байсан модны ишинд зоогдсон байж. Хэдэн жилийн дараа, муу ёрын модыг устгахаар шийдсэн Генри, хэт єргєн ишийг нь хєрєєдєєд хєрєєдєєд бараагvй тул тэсрэх бємбєгєєр дэлбэхээр шийдсэн байна. Харин дэлбэрэлтийн vед, тээр жил тvvний хацрыг шvргээд, сайх модонд шигдсэн сум нь шидэгдэж, Генригийн яг толгойд тусан, амийг нь авчээ.

3. Хоёр хvний нэг амьдрал
Ихрvvдийн амьдрал vргэлж л хэн бvхний гайхлыг тєрvvлж байдаг, тэр тусмаа АНУ-ийн Огайо мужийн ихэр залуусых бvр ч хачирхалтай аж. Ихрvvдийг хэдхэн долоо хоногтой байхад нь эцэг эх нь хорвоогийн мєнх бусыг vзvvлжээ. Хоёр жаалыг єєр єєр айлд vрчлvvлсэн байна. vvнээс л гайхмаар тvvх эхэлжээ: Юуны ємнє, хоорондоо ямар ч холбоогvй, бие биенээсээ тэс єєр хоёр асран хамгаалагчид нь тэдэнд адилхан нэр єгсєн нь Жеймс байж. Хоёр хvv, єєрсдийгєє ихэр хэмээн тєсєєлєє ч vгvй єсч том болсон агаад, аль аль нь дээд боловсрол эзэмшин, шугам зурагтаа гарамгай сайн болжээ. Ах дvvс амьдрлаа зохиож, гэр бvл болсон бєгєєд, хоюулангийн нь эхнэрийг Линда гэдэг байжээ. Тэдний аль аль нь хvvтэй болцгоож, нэг ихэр нь хvvдээ Жеймс Аллан гэдэг нэр єгсєн бол, нєгєєх нь бас л Жеймс Аллан гэж нэрлэж. Хэдэн жилийн дараа, ах дvvс эхнэрvvдээ хаяж, Бетти гэгдэх ижилхэн нэртэй хvvхнvvдтэй гэр бvл болжээ. Хоюулаа Той гэдэг нэг нэг нохойтой байсан гэнэ. Энэ мэтээр vргэлжлvvлбэл, дуусахгvй олон давхцал олдох биз ээ. Хамгийн гол нь ихрvvд маань, 40 насныхаа босгон дээр нэг нэгнээ олж, хязгааргvй баярласан бєгєєд, єнгєрсєн бvх хугацаандаа нэгнийхээ амьдралын тусгалаар хорвоогийн тоосыг хєдєлгєж байсандаа хамгийн ихээр гайхширчээ.

4. Хоёр хvний нэг vхэл
2002 онд 70 настай ихрvvд, Хойд Финляндийн нэг зам дээр, єєр єєр ослын vеэр, єєр цагт нас эцэслэжээ. Тэрхvv замд осол аваар бараг гардаггvй тул, нэг єдрийн дотор хоёр тохиолдсон нь замын цагдаа нарыг гайхахад хvргэжээ. Харин хохирогчид нь ихэр ах дvvс байсныг нь тогтоосон цагдаагийн офицерvvд, дээрхи явдлыг тохиолдол гэхээс єєр юу ч хэлж чадаагvй байна.

5. Нэг зvрхтэй хоёр
Ихрийн єрєєснvvд болох Жон, Артур хоёр бие биенээсээ 80 бээрийн алсад, тус тусынхаа гэр бvлтэйгээ амар сайхан амьдардаг байжээ. Тэгтэл 1975 оны 5-р сарын 22-ны vдэш тэдний цээж орчим нь хvчтэй євдєж, аль алиных нь ар гэрийнхэн єєр єєр эмнэлэгт хvргэжээ. Харин ихрvvд яг нэг мєчид зvрхний шигдээсээр хорвоог орхисон байна.

6. Эдгар По-гийн зохиол амилсан нь
Алдарт зохиолч Эдгэр Погийн нэгэн романд, далайн шуурганд єртсєн, зочигчид, олон хоног салаар аялдаг тухай гардаг, бєгєєд, єлсєж туйлдсаны эрхэнд Ричард Паркер хэмээх єсвєр насны хvvг алж идсэн тухай гардаг билээ. Тэгтэл хэдэн жилийн дараа буюу 1884 онд шуурганаас амьд гарсан гурван хvнийг задгай далайгаас олж, аварчээ. Тэгтэл, тэд 4-vvлээ амьд гарсан бєгєє, єлсєхийн эрхэнд Ричард Паркер гэгдэх хvvг алж идсэн нь хожим тогтоогдсон байна. Харин Эдгар Погийн зохиолыг мэддэг хvн тэдний дотор ганц ч байгаагvй юм байна.

7. Амиа хорлохоор гурван удаа завдсан нь буюу нэг ламын тvvх
19-р зууны нэрт хєрєг зураач Joseph Aigner амиа егvvтгэхийг хэд хэдэн удаа оролдож байжээ. Тэрээр анх 18 насандаа, єєрийгєє хєнєєхийг завдсан бєгєєд, хаанаас ч юм нэгэн лам гарч ирээд, тvvнийг болиулжээ. Харин 22 настайдаа ахин амиа хорлох гэхэд нь єнєєх нууцлаг лам ахин зогсоосон агаад, найман жилийн дараа нэрт зураачий улс тєрийн хилс хэргэр цаазлах гэж байхад нь сайх лам бас л оролцож, шийтгэлийг нь хєнгєлсєн байна. Харин 68 насандаа, Жозеф эцсийн эцэст амиа бvрэлгэсэн байна. Харин эцсийн замд нь vдэх ёслолыг єнєєх л нууцлагдмал лам хєтєлжээ. єнєєг хvртэл нэрийг нь мэдэх хvн ганц ч байхгvй тэр ламтан ямар учраас, тэр австрийн зураачид тийм их хайр энэрлийг vзvvлсэн юм бол?

8. Эцгийнхээ ємнєєс покер тоглоод хожсон нь
1858 онд Роберт Фоллон хэмээх покерчин эрийг 600 долларыг булхайгаар хожсон хэмээн ялагдал хvлээсэн этгээд нь буудан хєнєєжээ. Харин бооцооны мєнгийг хог дээр гаргахгvйн тулд хохирогчийн оронд хэн нэгэн тоглох ёстой баайсан золгvй эрийн суудалд хэн ч суухыг хvсээгvй тул, хэсэг залуус гудамжинд гарч, нэгэн хvvг хvчээр тоглуулахаар оруулж иржээ. Шинэ тоглогч залуу эцгийнхээ хожсон 600 доллар дээр нэмээд 2200-г хожоод байхад нь цагдаа нар очсон бєгєєд, гэмт хэрэгтнvvдийг баривчилсны дараагаар, хохирогчийн хамгийн дотны хvн нь болох хvvд нь хожлын 600 долларыг нь єгvvлэх шийдвэр гаргасан байна. Харин тэрхvv хожигч залуу нь мурийтэй тоглоомын донтой Роберт Фоллон хэмээх эцгийгээ 7 хоног гаран хараагvй байсан хvv нь байжээ.

9. Марк Твен болон сvvлт од Галлей
Алдарт зохиолч Марк Твен нь 1935 онд буюу Галлей сvvлт од Дэлхийн хажуугаар єнгєрєх мєчид мэндэлжээ. Харин тэрээр 1910 онд, Галлейг Дэлхийн орбитод ахин vзэгдсэн єдєр таалал тєгссєн байна. Марк Твейн 1909 онд: “Миний бие энэ хорвоод Галлей одтой хамт ирсэн бєгєєд, дараа жил, тvvнтэй хамт буцна”- гэж зєгнєсєн байдаг.

10. Гал тэргэн дэх 3 vл таних хvн
1920 онд гурван англи эр, нэг гал тэрэгний нэг гупенд сууж явжээ. Аян замын уртад хоорондоо танилцахад, эхний эрийг Бинкхэм , хоёр дахийг нь Пауэлл, харин нєгєєхийг нь Бинкхэм-Пауэлл гэдэг болохыг мэдэцгээжээ. Англид улсад ховорхон тохиолддог дээрхи нэртэй залуус хоорондоо ураг тєрлийн ямар ч холбоогvй байсан гэнэ.

11. Алуурчин-Таксины жолооч
Бермудын арлуудын оршин суугч нэгэн залуу 1975 онд мотоцикл унаж яваад, таксинд мєргvvлж амиа алдсан байна. Тэгтэл яг нэг жилийн дараа, амь vрэгдэгчийн тєрсєн ах нь яг тийм байдалтайгаар нєгєє ертєнцєд оджээ. Энэ тохиолдол гэж vv? Тэгвэл, тvvний ах нь яг тэр мотоциклийг нь унаж яваад, єнєєх л таксинд дайруулсан бєгєєд, хамгийн хачирхалтай нь, дvvг нь осолдох vед тэрхvv таксинд сууж явсан хvн нь хvртэл ахыг нь дайрах vед бас л зорчиж байж.

12. Нэг дугаарын єрєєнд орсон хоёр ноён Брисон
1950-иад оны сvvлчээр, Жорж Д. Бринсон гэгч эр ажил хэргийн айлчлалаар Кентукки мужид очихдоо, Brown Hotel гэх зочид буудалд саатжээ. Тэрээр 307 дугаартай єрєєний тvлхvvр авсан бєгєєд, буудлын vйлчлэгчийг дуудахад нь шууд л нэгэнд захидал єгсєн нь, тvvний нэр дээр байжээ. Яг тэр буудлын 307 тоотод тvvнийг орно гэдгийг нь захидлын эзэн урьдчилж мэдсэн гэж бvгд бодоцгоож байж. Тэгтэл тун удахгvй, яг тэр єрєєнд нь тvvний амидаа, ноён Жорж Д. Бринсон хэсэг хугацаанд байж байгаад гарсан гэдгийг нь олж тогтоожээ.

13. Титаникийн тавиланг зєгнєсєн зохиол
1898 онд зохиолч Морган Робертсон, хvн тєрєлхтний тvvхэн дэх хамгийн найдвартай, хvчирхэг Титан хєлєг онгоц мєсєн уултай мєргєлдєн, живдэг тухай гардаг "Futility" /Ёроол/ хэмээх роман худалдаанд гарч эхэлсэн байна. Тэгвэл яг 13 жилийн дараа буюу 1912 онд хvн тєрєлхтний тvvхэн дэх хамгийн найдвартай, бєх бат, хамгийн том хэмээгдэж байсан Титаник Хєлєг онгоц нь хамгийн эхний бєгєєд, хамгийн эцсийн аялалдаа гарч байхдаа, аврага мєсєн уултай мєргєлдєж, мянга мянган хvний амийг аван, мєнхийн харанхуйруу одсон билээ. Тvvгээр vл баран, зохиолд гардаг Титан онгоц нь 3000 зорчигчтой, 20 аврах завьтай байдаг бол, Титаник хєлєг 2207 зорчигч, 24 аврах завьтай байжээ.

14. Алдагдсан ном эзнээ олсон нь
1920 онд Америкийн нэрт зохиолч Энн Пэришш Парист амарч байхдаа хуучин номны дэлгvvрээс, хvvхэд насандаа хамгийн их унших дуртай байсан “Жэк Фрост болон тvvний нєхєд” нэртэй хvvхдийн номыг худалдан авчээ. Авсан номоо Энн нєхєртєє vзvvлээд, балчир насандаа энэхvv номонд хичнээн их дуртай байснаа хэлж л дээ. Харин нєхєр нь номыг нээгээд, сvvлийн хуудсан дээр нь: “Колорадо Спрингс, Уэббер гудамж, 209Н, Энн Пэришш” гэсэн бичгийг олж уншжээ. Тэрхvv ном нь тэртээх он жилvvдийн алсад, Эннд байсан хувь нь дvрээрээ мєн байжээ.

15. Умберто хааны тєгс хувилбар
Италийн хаан Нэгдvгээр Умберто, єдрийн зоогоо барихаар, Монца хотын нэгэн жижигхэн рестораныг яагаад ч юм сонгон оржээ. Эрхэм дээдэстний хоолны захиалгыг авахаар тус зоогийн газрын эзэн нь єєрийн биеэр ирж хvндэтгэл vзvvлсэн байна. Тэгтэл, рестораны эзнийг харсан хаантан маш их цочирджээ. Тvvний ємнє хаан єєрєє дvрээрээ зогсож байв. Рестораны эзэн царай, тєрх, бие хаагаараа хаантай усны дусал мэт ижилхэн байв. Тэд ярилцсаны эцэст, хоюулаа 1844 оны гуравдугаар сарын 14-ний єдєр, нэг хотод тєрсєн бєгєєд, Маргарита гэгдэх ижилхэн нэртэй гэргий нартай байсан байна. Тvvнээс гадна Умберт хааны титэм залах ёслол болсон єдєр, тэрхvv зоогийн газрын vvд хаалгыг нээсэн байжээ.
Хоёр залуугийн дvйцэл vvгээр дууссангvй ээ. 1900 онд, Нэгдvгээр Умберт хаан байнга vйлчлvvлэх дуртай зоогийн газрын эзэн бууны суманд єртєж, золгvйгээр амь vрэгдсэнийг сонсоод гашуудаж ч амжаагvй байхад нь мэргэн бууч бууч амийг нь хєнєєжээ.

16. Арвандєрєвдvгээр Людовик хааны час єдєр.
Францын ирээдvйн хаан агсан Людовика XVI-ийн хvvхэд байхад нь, сар бvрийн 21-ний єдєр хамгийн азгvй байх тул, сэрэмжтэй байхыг хувийн зурхайч нь сануулж байж ээ. Тиймээс Людовик хаан сар бvрийн 21-ий єдєр чухал ажил хэрэг огт тєлєвлєдєггvй байж. Гэвч бvх зvйл хаанаас, єєрєєс нь л шалгаалах байсан шvv дээ. Тэгээд, 1971 онын есдvгээр сарын 21-нд хаан, хатан хоёр зуггтаах гэж байгаад баригдсан бєгєєд, тэр єдєр нь Франц улс хувьсгалт гvрэн болсон билээ. Харин 1973 оны нэгдvгээр сарын 21-нд Арвандєрєвдvгээр Людовик хааныг цаазаар авсан байна.



Read more...

Алартнууд гэж ямар хvмvvсийг хэлдэг вэ залуусаа?

Алартнууд гэж ямар хvмvvсийг хэлдэг вэ залуусаа? Уйгагvй хєдєлмєрч хvнийг хэлдэг vv, эсвэл гоц авъяастай хvнийг юм болов уу? магадгvй хамгийн азтай хvнийг ч байж болох л юм. Одоо бvгдээрээ алдартнуудын тухай 33 сонирхолтой баримт мэдээлэлтэй танилцая. Магадгvй би алдартан байж болох ч юм шиг. Та ч гэсэн...

1. Юлий Цезарийн гарын vсэг нь 2 сая ам долларын vнэтэй байдаг агаад, одоогоор нэг ширхэг нь олдоогvй, хайсаар байгаа юм байна.
2. Алдарт зохиолч Чарльс Дикенс толгойгоо хойд зvгрvv харуулж унтдаг байсан бєгєєд, ингэх нь ухааныг нь хурцалдаг гэж vздэг байжээ.
3. Хятадын ард тvмний дунд хамгийн тvгээмэл тархсан баруун зvгийн нэр гурав л байдаг нь: Есvс Христ, Ричард Никсон, Элвис Пресли нар юм байна.


4. Аугаа Юлий Цезарь халзангаа мэдэгдvvлэхгvйн тулд лаврын хэлхээ толгойдоо зvvдэг байсан гэнэ
5. Жефферсоны эрх чєлєєний тунхаглалаа бичсэн барилгад єнєєдєр гамбургерийн газар ажилладаг болжээ.
6. Тэсрэх бємбєгийг зохион бvтээсэн Алфред Нобел нь, нас барсных нь дараа хvмvvс тvvнийг хvйтэн зэвсэг бvтээгч гэж битгий дурсаасай гэсэндээ Нобелийн нэрэмжит шагналын санг vvсгэжээ.
7. Домог болсон сайхан бvсгvй, Мерилин Монрогийн, Some Like It Hot буюу "В жаззе только девушки"-гэдгээрээ бидний хvртээл болсон кинонд тоглохдоо ємсєж байсан хєхний даруулгыг нэгэн хvн 14.000 ам доллараар худалдан авчээ.

8. 1893 оны 12- сарын 26- нд тєрсєн, Хятадын коммунист намын удирдагч Mao Rse-Tang нь Бээжин хотын нэгэн дээд сургуульд, номын сангийн туслагч мэргэжил эзэмшсэн хvн байжээ.
9. 23-р Поп лам Жонн, єргємжлєгдєхєєсєє ємнє, Дэлхийн нэгдvгээр дайнд тэслэгчийн vvрэг гvйцэтгэн, тулалдаж явсан байна.
10. Суут эрдэмтэн Алберт Эйнштэйнээс нэгэн удаа Израилийн ерєнхийлєгч болохыг хvсч байжээ. Тэгтэл тэрээр асуудал шийдэхдээ муу, гээд татгалзсан аж.
11. Алберт Эйнштэйнийг нас барахад нь хажууд нь байсан сувилагч Герман хэл мэддэггvй байсан тул, аугаа эрдэмтний эцсийн єчил нууц хэвээр vлдсэн юм байна.

12. 1946 оны 12-р сарын 20-нд мэндэлсэн, мэргэжлийн физикч агсан Юли Геллер, єєрийн оюуны ер бусын хvч чадлаа Hoova гаригаас ирдэг гэдэг байжээ.
13. Дэлхийг тойрсон анхны хvн болох Жон Глен эх нутагтаа эргэж ирээд, 3.529 тонн захидал хvлээн авчээ.
14. Оросын нэгдvгээр Катерина хатан хаан, єєрийнх нь нэрэмжит vдэшлэг цэнгvvний vеэр, оройн 9-н цагаас хойш согтуу эр хvн байлгахыг хатуу хориглодог байжээ.
15. Английн Нэгдvгээр Элизабет хатан хааны хаанчлалын vед, эр хvний сахалны хэмжээгээр нь татвар ноогдуулдаг байсан байна.
16. Мєн нэгдvгээр Элизабет ням гариг бvр бvх хvмvvсийг хавтгай кепкэн малгай ємсєж байхыг тушаан, хуульчилсан байдаг.


17. Дэлхийн хоёрдугаар дайны vед Британы хєдєлмєрийн яамны сайд байсан Эрнест Бевин нь, 11 настайдаа сургуулиа хаяснаас хойш номын дуу дуулаагvй хvн байжээ.
18. Ф.Д Рузвелтийг таалал тєгссєний дараа, 1945 оны дєрєвдvгээр сарын 12-оос эхлэн, АНУ-ын ерєнхийлєгчийн албыг хаших болсон Harry S Truman -ы нэрний дунд байдаг S vсэг гойд утга илэрхийлдэггvй. Харин тvvнийг аавын болон ээжийн талын 2 євєєгийнх нь аль алиных нь нэр S vсгээр эхэлсэн байсан тул, ээж нь аавуудаа гомдоохгvйн тулд хvvгийнхээ нэрний голд S vсэг оруулжээ.
19. Хатан хаан Викториягийн хуримын бэлгэн дунд нь 3 метр диаметртэй, хагас тонны жинтэй бяслаг байсан гэнэ.
20. Исаак Ньютон нь буг чєтгєр, сvнс сvг хардаг байсан бєгєєд, тиймдээ насан туршдаа шаналж байжээ.


21. Оскарын шагналыг 2 ч удаа хvртсэн алдарт Мерри Кури, эмэгтэй хvн байсан болохоороо Францын дээдсийн Академид элсэж чадаагvй, эрс татгалзсан хариу авч байсан байна.
22. Америкийн филантрофич Жон Д. Рокетфеллер, амьдралынхаа туршид 500.000.000 америк доллар vрсэн гэнэ.
23. Цагтаа Дэлхийн хамгийн баян хvн явсан, John Paul Getty -ийн хувийн харшид утасны бvхээг байдаг байжээ.
24. 1940-1945 оны хооронд Их Британы ерєнхий сайдын албыг хашиж байсан Уинстен Черчил, єдєрт 15 тамхи татдаг байсан аж.
25. Британий хамгийн анхны эмэгтэй улс тєрч гэдгээрээ алдартай, Lady Astor, Уинстен Черчиллд хандан: "Би чиний эхнэр байсан бол єдєр бvр кофе уулгаж, хордуулах байсан"-гэхэд Уинстен хариуд нь: "Би чиний нєхєр байсан бол єгсєн кофе болгоныг чинь уугаад л байх байсан"- гэжээ. vнэхээр утгагvй єдєєн хатгалт, vнэхээр утгагvй хариулт биш гэж vv?


26. Италийн тєрийн далбаан дээрхи зургийг, Наполеон Бонапарте урласан байна.
27. АНУ-д ганцхан хvний тєрсєн єдрийг улс даяараа тэмдэглэдэг байна. Тэр хvн бол Жорж Вашингтон.
28. АНУ-ын Массачусетз музийн сенатч байсан Эдуард Кеннеди нь Испани хэлний шалгалтын vеэр хуулахыг оролдож байгаад, баригдаж, Харвардын их сургуулиасаа хєєгдсєн байна.
29. Израилын домогт хаан Соломон нь 700 эхнэр, зуу зуун татвар эмтэй байсан байна.


30. Алдарт Charles the Bald нь Charles the Simple -ийн євєє байсан агаад, хоюулаа Францын удирдагчид байжээ.
31. Английн хатан хаан Анна /1665-1714/ арван долоон хvvхэд тєрvvлсэн бєгєєд, харамсалтай нь бvгдээрээ тvvнийг амьд ахуйд нь таалал тєгссєн байна.
32. Кубын дарангуйлагч Фидел Кастро, 1944 онд сургуулийнхаа гvйлтийн аврагаар шалгарч байжээ.
33. Харин аугаа суу билэгт, хєгжмийн зохиолч Моцарт хэзээ ч сургуульд сурч байгаагvй юм байна.


Read more...

Тал биетэй хvн

Хvний ууц нурууны ясны хэвийн єсєлт хєгжилд саад учруулах vр дагавар бvхий маш ховор тохиолддог аймшигт євчин єдгєє 35 настай Кенни Истердей хэмээх энэ залууг эхийн умайнаас унахад нь сvvдэр мэт даган иржээ. Эмч нар тvvний хоёр хєлийг зургаан сартайд нь тайрч, єєрийнх нь шаантагны ясаар нурууных нь сvvл хэсгийг нєхсєн байна. Кенниг хvvхэд байхаас нь эхлvvлээд тахир дутуугийн тэргэнд суухыг дотны хvмvvс нь болоод эмч нар зєвлєсєєр ирсэн ч тэрээр хэдий дутуу тавилантай ч гэсэн залуу хvний бардам, бас єєдрєг сэтгэлээр гараараа хєл хийх юмуу скейтбордоор тааваараа гулгаж явахыг илvvд vзсээр иржээ. Ингээд хєрстийн тоосыг хєлєєрєє хєдєлгєх заяа нь дутсан боловч гэрэл нарыг єглєє бvр vзэх тавилангаа хорё гараараа туулж яваа єрєвдєлтэй боловч бахархмаар сэтгэлийн тэнхээтэй ийм нэгэн залуутай танилцана уу. Кенни хэдий эрийн цээнд хvрсэн ч биеийнх нь тал vгvй учир чемоданд багтчихдаг гэнэ. Гэсэн нь тэрээр хувь заяандаа гомдон сэтгэлээр унаж гундаж явах завгvй нэгэн ажээ. Учир нь Кенни бол гандан бууралгvй бассейнд явж, боулинг тоглон, ажлаа хийхийн хажуугаар 33 настай сvйт бvсгvй Никигээ хvртэл орон дотроо жаргааж чаддаг эр хvн гэнэ.Тvvний хамгийн дуртай бєгєєд хамгийн сайн тоглодог спорт нь боулинг ажээ.Тэрээр 1988 онд тvvний тухай хийсэн баримтат кинонд зурагаа авахуулж байсан удаатай юм байна. Харин єнєєдєр энэ эр дэлхийн хvмvvст ахин єєрийн амьдралаа харамгvй дэлгэж, хэзээ ч гутарч гунидаггvй, харин ямагт аз жаргалтай байдгаа сэтгэл дvvрэн хэлж явна. Мєн аав болохыг чин сэтгэлээсээ хvсэн мєрєєддєг гэсэн.

Read more...

Эсгийгээр хийсэн дарсны уут


http://www.durlal.mn/sites/default/files/10-20-08fwinerack.jpg
Read more...

Ямар хvнийг шалиг гэх вэ?


Шалиг хүн гэж хэнийг хэлэх вэ? Нэгээс нөгөө рүү үсчсэн өнгө мөнгөнд хууртсан, хайр дурлалыг тоглоом шиг үздэг хүнийг шалиг гэж хэлж болох уу?
http://blog.banjig.net/files/user_uploads/67561/042_ero_499bb737.jpg
Read more...

4/14/10

http://poetry4kids.files.wordpress.com/2009/07/happy_birthday-cake_funny-happy-birthday01.jpghttp://newsimg.ngfiles.com/167000/167088_billcosby.jpg
http://img122.imageshack.us/img122/5018/happybirthdayrh6.gifhttp://www.bioteams.com/images/the_bumblebees.jpghttp://www.happybirthdaycomments.net/myspace-comments/cat/happy-birthday/animated_happy_birthday.gif
http://i94.photobucket.com/albums/l93/AngelLady905/Butterflies/AnimatedButterflies-HappyBirthday.gif
http://www.brasseriejulien.com/store/media/Keefers_AnimatedRoses.gifhttp://i41.tinypic.com/dwosbo.jpg

Read more...
Шөнө. Болзоонд учирсан хоёр салж ядна. Бүсгүй:
- Балдан хайрт минь чи намайг дөхүүлж өгөнө биз дээ?
-Тэр тэгэлгүй яахав. Чамайгаа харанхуйд уусан алга болтол харцаараа үдэж өгөлгүй дээ...

Эхнэр нь нөхрөөсөө асууж байна гэнэ.
-Хонгор минь чи надад маш их хайртай тэ?
-Мэдээж хэрэг. Яг чиний намайг хайрладаг шиг.
-Өө ямар өөдгүй амьтан бэ?
*********
Хоёр гомо уулзаж хагацаж байна гэнэ.
-Уучлаарай хайр минь гэхдээ энэ бол жинхэнэ хайр биш харин хөнгөхөн зугаа байсан байна.
-Юу? Хоёр сарын турш нэг нэгнийхээ хошного руу хийхийг хөнгөхөн зугаа гэдэг юм уу?
**************
Хуримаа хийхж байгаа залуугийн аав нь:
-Чи энэ өдрийг бүх насан туршдаа амьдралынхаа хамгийн аз жаргалтай өдөр гэж дурсаж явах болно гэдэгт итгэлтэй байна. Чамд баяр хүргэе.
-Yгүй аав аа, хурим маргааш ш дээ...
-Би мэдэж байна аа, тийм болохоор л...
************
Эрчүүд яагаад хаа ч явсан араас нь гүйгээд байдаг талаар мэдэхийг хүссэн хүүхэн найз бүсгүйгээсээ асуужээ.
-Миний гялалзсан сайхан үснээс болдог юм болов уу?
-Yгүй дээ.
-Тэгвэл миний гоолиг бие, галбираас болдог юм болов уу?
-Хаанаас даа.
-Тэгвэл миний найрсан харьцаанд татагддаг болоод тэр юм болов уу?
-Бүр ч биш.
-Тэгвэл ёстой мэдэхгүй далаараа далан тав бууж өгье.
-Яг наадахаас чинь болж гүйдэг юм байхгүй юу.
**************
-Хайрт минь, хонгор минь, миний амттайхан бялуухан минь, хөөрхөн бүжинхэн минь, зүйрлэшгүй царайлаг лусын дагина минь чи минь нэг наашаа хараадахаач….
-Ээ миний амь амьдралын утга учир минь, миний нар, сар, од гараг минь, миний үзэсгэлэнт хун шувуу минь, хөөрхөн дууч бялзуухай минь чи намайг нэг сонсоодохооч…
-Ухаалагхан төрсөн амьдралын хань минь, энэ насны минь ганц түшиг тулгуур минь, гэрэлт ертөнцийн нархан минь, амьсгалах тунгалаг агаархан минь чи нэг наашаа ганц удаа харчихаач дээ чамаасаа би сөгдөн гуйж байна шүү дээ….
-Хөөе чи чинт хүн юмуу юу юм бэ? Хүнийг түрүүнээс хойш тамлаад, ядаж шар тайлах ганц пивоны мөнгө өгчихөөч дээ?
******************
Нэг залуу сүйт бүсгүйгээ тайвшруулж байна гэнэ.
-Яасан бэ чи минь яагаад уйлаад байгаа юм бэ?
-Аав, ээж хоёр намайг чамтай суулгахгүй гэнээ?
-За, яах вэ дээ амьдралд юу эс тохиолдохыг тэр гэхэв. Чи минь сэтгэлээр битгий уна би тэгээд аяндаа өөр сүйт бүсгүйтэй болчихоно шүү дээ, санаа бүү зов.
**************
Нэг залуу утсаар хайр сэтгэлээ илчилж байна гэнэ.
-Хайрт минь, би чамгүйгээр цаашид үнэхээр байж чадахгүй нь. Би чамайгаа амьдралын бүх хар бараан бүхнээс хамгаалахад бэлэн байна. Хэрэв чи намайг орхивол би чамтайаа ахин уулзахын тулд бүх дэлхийг тойрон, элсэн цөл, ширэнгэн ой, тэнгис далайг ч гатлахад бэлэн байна
Хариуд нь бүсгүй нь мөн л гал халуунаар:
-Хайрт минь, чи минь одоохон хүрээд ирээч. Яг одоо хүрээд ир би чинь хувцсаан тайлчихаад чамайгаа хүлээж байя гэж тачаадвал нөгөө залуу харин:
-Гадаа бороотой байна маргааш, бороо татрахаар болъё хайрт минь.
*************
-Чи хэлсэн амандаа хүрдэггүй, ёстой өөдгүй залуу байна гэж хүүхэн найз залуугаа зэмэлсэнд цаадах нь:
-Хонгор минь сэтгэлээр унах хэрэггүй дээ, би дараа нь чамд хүрэхэд амархан ам өгнө за юу гэсэн гэдэг.
********************
Хоёр жентельмен хүлээн авалтын дараа уулзан ярилцаж байна гэнэ.
-Эрхэм ээ, ингэхэд та яагаад өчигдөр зоогийн үеэр зүүн гар талдаа сууж байсан хатагтайн гарыг байн байн үнсэд байсан бэ?
-Миний дэргэд салфетка тавихаа мартчихсан байсан болохоор таныг ойлгоно байхаа гэж бодож байна.
****************
Хоёр мисс ярилцаж байна гэнэ.
-Би өөрөө ч дурлаж, бас хайрлуулж ч явна даа
-Яанаа чи яасан азтай юм бэ, баяр хүргэе
-Нэгэнд нь дурлаж, нөгөөгөөр нь дурлуулж хоёр хүний хооронд яахаа мэдэхгүй байхад юунд нь баяр хүргээд байгаа юм бэ?
*/**********
Анагаахын лекц.
-За ингээд өнөөдрийн лекцийг уншихаас өмнө би та нарт нэг түүх ярьж өгье. Би оюутан байхдаа нэг бүсгүйн араас хөл алдан гүйдэг байлаа. Нэг найз маань ч гэсэн тэр бүсгүйн араас гүйдэг байсан юм. Ингээд эцэст нь нөгөө бүсгүй найзыг маань сонгож би гэдэг хүн юу ч үгүй хоцорсон боловч найз маань тун удалгүй хамаргүй болсон юм даа. За өнөөдрийн лекцийн сэдвийг бичээрэй “Тэмбүү өвчин ба түүний үр дагавар”.
Хүүхэн залуу хоёр гудамжаар явж байтал хүүхэн нь морь харах хэрэгтэй болж. Тэгээд залууг дагуулаад гэртээ оржээ. Хүүхнийг 00 өрөөнд морь харж байх хооронд залуу ч гэсэн морь хармаар болоод явчихаж. Яахаа мэдэхгүй дэмий л өрөөнүүдээр нь хэсч байтал дунд өрөөнийх нь орон дээр нэг их том хар нохой хэвтэж байна гэнэ. Тэгэхээр нь залуу “Өрөөнд нь морь харчихвал нохой нь тэгсэн гэж бодоод мэдэгдэхгүй өнгөрөх юм байна” гэж сэтгээд шууд орон дээр нь аваад хаяжээ. Хүүхэн морь харчихаад гараад иртэл залуу худлаа айсан царайлаад “Өрөөнд чинь нэг их том хар нохой байна” гэвэл хүүхэн “Битгий ай. Юун аймхай юм бэ? Тэр чинь төрсөн өдрөөр бэлэг болгож өгсөн зөөлөн тоглоом байхгүй юу” гэж тайтгаруулжээ.

Read more...
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjknCl3d8r1DUyoIV6UyQDykDGCrWZtfmmrZxZ3WGZ5Mq8_9IcPdheRcTr1N6XxpERJmUF0PE1Rcb8xd01uoPutMHLKzAkCTDKlca7amL3w0SFhWoUxg9W07YE3AQiH9b6aCwXuzn9_9Cs/s400/smile.jpgИх сургуулийн хичээл. Аргаа барсан багш оюутнууддаа хандан хэлж байна гэнэ.
-Хөөе тэр, арын ширээнийхээн! Та хэд битгий шуугилдаад бай. Дунд хэрд суугаад мушгиж байгаа таван гар шигээ чимээгүй суу. Тэгэхгүй бол урд эгнээнд унтаж байгаа хэдийгээ сэрээчих гээд байна kkkkkkkkkk


Read more...
  • wefw

Та манай
Web Site Hit Counters
дахь зочин

  • бсыба