4/18/07

samsung


http://www.medeelel.mn/medleg/image/medleg/samsung-logo-big-blue.jpg
Read more...

Volkswagen



Volkswagen Group Германиар “Volkswagen Aktiengesellschaft нь авто машин үйлдвэрлэлээрээ дэлхийн гурав дахь томоохон компанид тооцогддог Германы авто машин үйлдвэрлэгч юм.

1937 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн тус компани өдгөө “тансаг” зэрэглэлийн авто машин үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч, 1931 онд Фердинанд Поршийн үндэслэн байгуулсан “Porsche Automobil Holding SEбуюу “Porscheкомпаний мэдэлд шилжиж, тус компаний охин компани болжээ.

Audi”, “SEAT”, “Škoda”, “Lamborghini”, “Bentley”, “Bugatti” зэрэг маркийн авто машин үйлдвэрлэлийн компаниуд нь Volkswagen Group-ийн охин компаниуд ажээ.

Volkswagen Golf маркийн загвар нь борлуулалтаараа дэлхийн №3 дахь машинд тооцогддог байна. 2006 онд л гэхэд 25 сая гаруй худалдаалагджээ. Энэ нь 1974 оноос хойш үйлдвэрлэгдэж байгаа гэр бүлийн овор багатай, жижиг загварын машин юм байна.

2008 оны байдлаар тус компани 369.928 гаруй ажиллагсадтайгаар 113.8 тэрбум еврогийн ашигтай ажиллажээ.

www.volkswagen.com


Read more...

Mercedes Benz


“Mercedes-Benz” нь Германы алдарт “Daimler AGкомпаний салбар компани бөгөөд авто машин, автобус, ачааны машин, хот хоорондын жуулчны автобус үйлдвэрлэдэг, салбартаа тэргүүлэх компаниудын нэг билээ.

“Mercedes-Benz”-ийг 1881 онд Германы хөдөлгүүрийн загвар зохион бүтээгч, авто машины инженер, газаар явдаг машиныг анх зохион бүтээсэн Карл Фредрих Бенз (1844.11.16-1929.4.4) үндэслэн байгуулжээ.

1886 онд анхны Мерседес-Бенз машиныг үйлдвэрлэж 1901 онд худалдаанд гаргаж байжээ.

Тус брэнд өдгөө дэлхийн 129 гаруй оронд худалдаалагдахын зэрэгцээ Аргентин, Канад, Хятад, Унгар, Энэтхэг, Мексик, Иран, Индонез, Нигер, АНУ, Турк, Англи зэрэг оронд салбар үйлдвэрүүдтэйгээр үйл ажиллагаагаа өргөтгөсөөр, хэрэглэгчидтэйгээ улам нягт уялдан ажилласаар байна.

www.mercedes-benz.com


Read more...

4/1/07

L`Oreal


Францын алдарт “The L`Oreal Group” нь арьс арчилгаа, үсний будаг, үс арчилгаа, үнэртэн, нарнаас хамгаалах цогц арчилгаа зэрэг гоо сайхны бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг дэлхийд алдартай компани юм.

Юүжинэ Шүлер (Eugène Schueller 1881-1957) хэмээх залуу Франц химич 1907 онд нэгэн шинэ үсний будгийг гарган авч түүнийгээ Auréole хэмээн нэрийдэж, Парисийн үсчний газруудад худалдаалж эхэлжээ.

Ингээд тэрээр 1909 онд "Safe Hair Dye Comany of France" буюу “Францын Хамгийн Найдвартай Үсний Будагны Компани” нэрийн доор өнөөдрийн “The L`Oreal Group”-ийг байгуулсан түүхтэй.


Read more...
  • wefw

Та манай
Web Site Hit Counters
дахь зочин

  • бсыба