4/14/10

Шөнө. Болзоонд учирсан хоёр салж ядна. Бүсгүй:
- Балдан хайрт минь чи намайг дөхүүлж өгөнө биз дээ?
-Тэр тэгэлгүй яахав. Чамайгаа харанхуйд уусан алга болтол харцаараа үдэж өгөлгүй дээ...

Эхнэр нь нөхрөөсөө асууж байна гэнэ.
-Хонгор минь чи надад маш их хайртай тэ?
-Мэдээж хэрэг. Яг чиний намайг хайрладаг шиг.
-Өө ямар өөдгүй амьтан бэ?
*********
Хоёр гомо уулзаж хагацаж байна гэнэ.
-Уучлаарай хайр минь гэхдээ энэ бол жинхэнэ хайр биш харин хөнгөхөн зугаа байсан байна.
-Юу? Хоёр сарын турш нэг нэгнийхээ хошного руу хийхийг хөнгөхөн зугаа гэдэг юм уу?
**************
Хуримаа хийхж байгаа залуугийн аав нь:
-Чи энэ өдрийг бүх насан туршдаа амьдралынхаа хамгийн аз жаргалтай өдөр гэж дурсаж явах болно гэдэгт итгэлтэй байна. Чамд баяр хүргэе.
-Yгүй аав аа, хурим маргааш ш дээ...
-Би мэдэж байна аа, тийм болохоор л...
************
Эрчүүд яагаад хаа ч явсан араас нь гүйгээд байдаг талаар мэдэхийг хүссэн хүүхэн найз бүсгүйгээсээ асуужээ.
-Миний гялалзсан сайхан үснээс болдог юм болов уу?
-Yгүй дээ.
-Тэгвэл миний гоолиг бие, галбираас болдог юм болов уу?
-Хаанаас даа.
-Тэгвэл миний найрсан харьцаанд татагддаг болоод тэр юм болов уу?
-Бүр ч биш.
-Тэгвэл ёстой мэдэхгүй далаараа далан тав бууж өгье.
-Яг наадахаас чинь болж гүйдэг юм байхгүй юу.
**************
-Хайрт минь, хонгор минь, миний амттайхан бялуухан минь, хөөрхөн бүжинхэн минь, зүйрлэшгүй царайлаг лусын дагина минь чи минь нэг наашаа хараадахаач….
-Ээ миний амь амьдралын утга учир минь, миний нар, сар, од гараг минь, миний үзэсгэлэнт хун шувуу минь, хөөрхөн дууч бялзуухай минь чи намайг нэг сонсоодохооч…
-Ухаалагхан төрсөн амьдралын хань минь, энэ насны минь ганц түшиг тулгуур минь, гэрэлт ертөнцийн нархан минь, амьсгалах тунгалаг агаархан минь чи нэг наашаа ганц удаа харчихаач дээ чамаасаа би сөгдөн гуйж байна шүү дээ….
-Хөөе чи чинт хүн юмуу юу юм бэ? Хүнийг түрүүнээс хойш тамлаад, ядаж шар тайлах ганц пивоны мөнгө өгчихөөч дээ?
******************
Нэг залуу сүйт бүсгүйгээ тайвшруулж байна гэнэ.
-Яасан бэ чи минь яагаад уйлаад байгаа юм бэ?
-Аав, ээж хоёр намайг чамтай суулгахгүй гэнээ?
-За, яах вэ дээ амьдралд юу эс тохиолдохыг тэр гэхэв. Чи минь сэтгэлээр битгий уна би тэгээд аяндаа өөр сүйт бүсгүйтэй болчихоно шүү дээ, санаа бүү зов.
**************
Нэг залуу утсаар хайр сэтгэлээ илчилж байна гэнэ.
-Хайрт минь, би чамгүйгээр цаашид үнэхээр байж чадахгүй нь. Би чамайгаа амьдралын бүх хар бараан бүхнээс хамгаалахад бэлэн байна. Хэрэв чи намайг орхивол би чамтайаа ахин уулзахын тулд бүх дэлхийг тойрон, элсэн цөл, ширэнгэн ой, тэнгис далайг ч гатлахад бэлэн байна
Хариуд нь бүсгүй нь мөн л гал халуунаар:
-Хайрт минь, чи минь одоохон хүрээд ирээч. Яг одоо хүрээд ир би чинь хувцсаан тайлчихаад чамайгаа хүлээж байя гэж тачаадвал нөгөө залуу харин:
-Гадаа бороотой байна маргааш, бороо татрахаар болъё хайрт минь.
*************
-Чи хэлсэн амандаа хүрдэггүй, ёстой өөдгүй залуу байна гэж хүүхэн найз залуугаа зэмэлсэнд цаадах нь:
-Хонгор минь сэтгэлээр унах хэрэггүй дээ, би дараа нь чамд хүрэхэд амархан ам өгнө за юу гэсэн гэдэг.
********************
Хоёр жентельмен хүлээн авалтын дараа уулзан ярилцаж байна гэнэ.
-Эрхэм ээ, ингэхэд та яагаад өчигдөр зоогийн үеэр зүүн гар талдаа сууж байсан хатагтайн гарыг байн байн үнсэд байсан бэ?
-Миний дэргэд салфетка тавихаа мартчихсан байсан болохоор таныг ойлгоно байхаа гэж бодож байна.
****************
Хоёр мисс ярилцаж байна гэнэ.
-Би өөрөө ч дурлаж, бас хайрлуулж ч явна даа
-Яанаа чи яасан азтай юм бэ, баяр хүргэе
-Нэгэнд нь дурлаж, нөгөөгөөр нь дурлуулж хоёр хүний хооронд яахаа мэдэхгүй байхад юунд нь баяр хүргээд байгаа юм бэ?
*/**********
Анагаахын лекц.
-За ингээд өнөөдрийн лекцийг уншихаас өмнө би та нарт нэг түүх ярьж өгье. Би оюутан байхдаа нэг бүсгүйн араас хөл алдан гүйдэг байлаа. Нэг найз маань ч гэсэн тэр бүсгүйн араас гүйдэг байсан юм. Ингээд эцэст нь нөгөө бүсгүй найзыг маань сонгож би гэдэг хүн юу ч үгүй хоцорсон боловч найз маань тун удалгүй хамаргүй болсон юм даа. За өнөөдрийн лекцийн сэдвийг бичээрэй “Тэмбүү өвчин ба түүний үр дагавар”.
Хүүхэн залуу хоёр гудамжаар явж байтал хүүхэн нь морь харах хэрэгтэй болж. Тэгээд залууг дагуулаад гэртээ оржээ. Хүүхнийг 00 өрөөнд морь харж байх хооронд залуу ч гэсэн морь хармаар болоод явчихаж. Яахаа мэдэхгүй дэмий л өрөөнүүдээр нь хэсч байтал дунд өрөөнийх нь орон дээр нэг их том хар нохой хэвтэж байна гэнэ. Тэгэхээр нь залуу “Өрөөнд нь морь харчихвал нохой нь тэгсэн гэж бодоод мэдэгдэхгүй өнгөрөх юм байна” гэж сэтгээд шууд орон дээр нь аваад хаяжээ. Хүүхэн морь харчихаад гараад иртэл залуу худлаа айсан царайлаад “Өрөөнд чинь нэг их том хар нохой байна” гэвэл хүүхэн “Битгий ай. Юун аймхай юм бэ? Тэр чинь төрсөн өдрөөр бэлэг болгож өгсөн зөөлөн тоглоом байхгүй юу” гэж тайтгаруулжээ.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

  • wefw

Та манай
Web Site Hit Counters
дахь зочин

  • бсыба