Showing posts with label Брэндүүд. Show all posts
Showing posts with label Брэндүүд. Show all posts

4/18/10

Ве..,



Read more...

Diesel


“Diesel S.p.A” нь Италийн загварын компани бөгөөд 1978 онд Италийн Молвенад Италийн загвар зохион бүтээгч Рензо Россогийн (1955.9.15) санаачилснаар байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн жинс, дотуур хувцас, үнэртэй усны үйлдвэрлэлээрээ энэ төрлийн зах зээлд дээгүүрт тооцогдох томоохон компаниудын нэг юм.

2200 орчим ажиллагсадтай, Европ, Ази, Америкийн орнуудад 17 салбар компанитайгаар үйл ажиллагаагаа явуулдаг.

Дэлхий даяар 5000 гаруй бөөний болон жижиглэнгийн худалдааны дэлгүүрүүдэд бараа бүтээгдэхүүнээ борлуулдгаас 300 гаруй нь өөрийн нэрийн барааны дэлгүүр байдаг бөгөөд эдгээрээс хамгийн том нь Бразилийн томоохон хотуудын нэг болох Сао Паулод байдаг гэнэ.

www.diesel.com


Read more...

Adidas


Adidas нь Германы спортын хувцас үйлдвэрлэгч компани бөгөөд Reebok, TaylorMade-Adidas Golf болон Rockport зэрэг спортын хувцасны үйлдвэрлэгч компаниудыг нэгтгэсэн Adidas Group-ийн нэгэн төлөөлөл юм.

Тус компани спортын хувцаснаас гадна цүнх, цамц зэрэг бусад төрлийн хувцас хэрэглэлийг ч мөн үйлдвэрлэдэг Европдоо тэргүүлэх, дэлхийн хоёр дахь томоохон спортын хувцас үйлдвэрлэгч компани юм.

2008 оны байдлаар тус компани 38.980 гаруй ажилтантай байсан бөгөөд 642 тэрбум еврогийн орлоготойгоор үйл ажиллагаагаа амжилттай явуулсан байна.

Тус компанийг 1924 онд Адольф Дасслер, ах Рудольф Дасслерийн хамтаар “Dassler Brothers Shoe Factory” буюу “Ах дүү Дасслерийн Гутлын Үйлдвэр” нэртэйгээр байгуулж байжээ.
Харамсалтай нь тэдний хамтдаа эхлүүлсэн энэхүү бизнес төдий л амжилтыг олсонгүй 1948 онд үйл ажиллагаагаа зогсоож, ах Рудольф нь Puma-г, дүү Адольф нь Adidas компанийг тус тус үүсгэн байгуулжээ.

Ингээд 1949 оны 8-р сарын 18-ны өдөр Adidas компани албан ёсоор байгуулагдсан түүхтэй.

Тэрээр “Adi” хэмээх өөрийн хоч нэрээр эхний үеийг нь, Dassler буюу овгийнхоо эхний “das” үеийг нэгтгэн Adidas хэмээх нэрийг өгчээ.

Тухайн үедээ Adidas хэмээх нэрийг “All Day I Dream About Sports” буюу “Бүхий л өдрийн туршид би зөвхөн спортын тухай л мөрөөддөг” гэсэн хэлцийн эхний үсгүүдийн нийлэмж ч гэж үзэх хүмүүс цөөнгүй байжээ.


Read more...

Chanel

http://img.banjig.net/d/bb/user_uploads/99133/chanel-6699_1b5a3c5e.jpg

“The House of Chanel” буюу бидний сайн мэдэх “Chanel” брэндийг 1909 онд Gabrielle Bonheur "Coco" Chanel /1883-1971/ хэмээх Франц эмэгтэй үүсгэн байгуулсан бөгөөд дэлхийн загварын ертөнцийн тансаг бүтээгдэхүүнүүд болох гар цүнх, үнэртэн,гоо сайхны бүтээгдэхүүн, бугуйн цаг, гоёл чимэглэл, нарийн хийц бүхий гоёмсог даашинз зэрэг бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийн томоохон брэндүүдийн нэгд тооцогддог.

1909 онд жижигхэн малгайны дэлгүүр нээн ажиллуулсан нь эдүгээх түүний дэлхий ертөнцийг байлдан дагуулсан загварын ертөнцийн сонгодог жишээ, эрхэмсэг хатагтайн гайхалтай эрч хүч, авъяас чадварын илэрхийлэл болжээ.

“Chanel” брэндийн логог “Chanel”-ийн эхний “C”, Nickname “СоСо”-гийн эхний “C” хоёрыг гадагш нь зөрүүлсэн хэлбэртэй байхаар бүтээсэн бөгөөд логог анх 1921 онд “Chanel №5” үнэртэнд дардаслан хэрэглэсэн түүхтэй ажээ.

“Forbes” сэтгүүлд бичсэнээр КоКо Шанелийн хамтрагч асан Пиэр Вертхаймэрийн ач нар болох Элайн Вертхаймэр болон Жерард Вертхаймэр нар өдгөө тус пүүсийг эзэмшдэг байна.


Read more...

7/28/09

Dior


Дэлхий дахинаа 160 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг Францын алдарт “Christian Dior S.A.” буюу бидний сайн мэдэх “Dior” брэндийг 1946 онд загвар зохион бүтээгч залуу Кристиан Диор (1905-1957) үүсгэн санаачилжээ.

Тус компаний удирдлагад тансаг бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ дэлхийд томоохонд тооцогддог “Moët Hennessy • Louis Vuitton” компани үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус компаний 42%-ийн хөрөнгийг “Dior” дангаараа эзэмшдэг байна.


Read more...

4/18/09

Moshuba


Монгол Шуудан банк Visa картын бүхий л үйлчилгээг өөртөө агуулсан, иргэд болон байгууллагын зүгээс бусдад бэлэг хэлбэрээр өгөх боломжтой, Худалдаа үйлчилгээний маш олон байгууллагуудаар урамшуулал, хөнгөлөлттэйгээр үйлчүүлэх Монголд хамгийн анх нэвтрүүлж байгаа бэлгийн “MOSHUBA” gift card буюу бэлгийн Visa картийг гаргасан байна.
Read more...

4/13/09

Giorgio Armani

http://eshop.fashionmuseumstore.com/images/categories/Logo_Giorgio_Armani.png

Тус компанийг 1975 онд 10.000 ам.долларын хөрөнгөтэйгөөр Италийн алдарт загвар зохион бүтээгч Жиоржио Армани болон Сергио Галеотти нар үндэслэн байгуулсан гэдэг.

Өдгөө тус компани дэлхий даяар 13 салбар үйлдвэртэй, 4300 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Мөн дэлхийн 36 оронд 300 гаруй дэлгүүрүүдэд өөрийн нэрийн бараа бүтээгдэхүүнээ худалдаалдаг.

“Giorgio Armani”, “Armani Collezioni”, “Emporio Armani”, “Armani Jeans”, “Armani Junior”, “Armani Exchange”, “Armani Casa” зэрэг салбарын доор гоёл чимэглэлийн, гоо сайхны бүтээгдэхүүний, үнэт эдлэлийн, үнэртэй усны, гэр ахуйн дотоод засал чимэглэлийн, цагны, нүдний шилний зэрэг хэд хэдэн чиглэлээр бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Италийн загварын компани юм.

www.giorgioarmani.com


Read more...

4/10/09

Lancôme


“Lancôme” нь арьс болон үс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Францын алдарт ”L`Oréal Group“-ийн удирдлагад үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд байгуулагдсан цагаасаа буюу 1935 оноос хойш амжилттайгаар үйл ажиллагаагаа явуулж буй томоохон компаниудын нэг билээ.

Бруссельд зохион байгуулагдсан “Дэлхийн Үзэсгэлэн Худалдаа”-нд өөрийн нэрийн “Tendre Nuit”, “Bocages”, “Conquete”, “Kypre”, “Tropiques” зэрэг таван үнэртэнгээ анх удаа дэлгэн тависнаар тус компаний амжилтын үндэс тавигдсан гэж үздэг.

2006 онд компани анх 1936 онд гарган авч байсан алдарт “Nutrix” үнэртэнгийнхээ 70 жилийн ойн баярыг тэмдэглэжээ.



Read more...

4/8/09

D20


D20 нь 16-25 насны залуучуудын хэрэглээний онцлогийг тусгасан, клип үнэгүй, мессеж нь хямд, найзууд болон хосууд өөр хоорондоо хөнгөлөлттэй ярихаас гадна олны мэдэх үйлчилгээний газруудаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхтэй болдог гээд олон шинэлэг зүйлийг агуулсан залуусын үйлчилгээ юм.
Read more...

Кока кола


“Coca-Cola” нь хийжүүлсэн ундаа, цэвэр усны үйлдвэрлэлээрээ дэлхийд дээгүүрт тооцогддог АНУ-ын алдарт “The Coca-Cola Company”-ийн “тэргүүлэх” брэндүүдийн нэг гэдгийг мэдэхгүй хүн үгүй билээ.

“Coca-Cola”-г анх 1886 онд АНУ-ын эм зүйч Жонн Стит Пэмбертон (1831.1.8 -1888.8.16) нээжээ.

Тус брэндийг 1889 онд Аса Григгс Кандлер худалдан авч 1892 онд “The Coca-Cola Company”-ийг байгуулжээ. Түүнийг өөрийн бүхий л амьдралаа тус брэндийн борлуулалтад зориулсан гэдэг.

“The Coca-Cola Company” нь “Coca-Cola”-гаас гадна түүнтэй ижил төстэй 400 гаруй брэндийн бүтээгдэхүүнийг 200 гаруй оронд үйлдвэрлэн нийлүүлдгээс сонирхуулахад “Barqs”, “Dasani”, “Fanta”, “Fresca”, “Minute Maid”, “Powerade”, “Pibb”, “Sprite”, “Vault” зэрэг маш олон төрлийн хийжүүлсэн ундаа, цэвэр ус үйлдвэрлэдэг байна.

www.coca-cola.com


Read more...

12/11/08

Canon


Принтер, сканнер, дижитал болон SLR төрөл бүрийн камер, хувилагч машин буюу канон, дуран, тооны машин, хараа зүйн, дуу дүрсний болон мэдээллийн технологийн өргөн хэрэглээний бүхий л бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэх Японы компани гэдгийг бид хэзээнээс мэдэх билээ.

Тус компанийг 1937.08.10нд Такеши Митарай, Горо Тошида, Сабүро Үчида болон Такео Маеда нар үндэслэн байгуулжээ.

1969 оноос тус компани “Canon Inc.” нэрийн доор үйл ажиллагаагаа явуулах болсон байна.

1934 онд Японд анх удаа бүтээсэн 35 мм-ийн камерийг “Kwanon” хэмээн Горо Ёшидагийн нэрийдсэнээс үүдэн “Canon” хэмээн нэрлэх болжээ.


Read more...

10/18/08

Esprit


“Esprit Holdings Limited” компани нь 1968 онд Дуглас Томпкинс болон Сюүзи Томпкинс Бүэлл нарын санаачилгаар Сан Францискод байгуулагджээ.

Тус компани ESPRIT хэмээх нэрийн доор гоёл чимэглэл, үнэт эдлэл, цүнх, гутал, пүүз, хувцас хэрэглэл, цаг, гэр ахуйн бараа, унтлагын өрөөний тавилга зэрэг хэд хэдэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.

2008.06.30ны байдлаар 3.25 тэрбум еврогийн ашигтай ажилласан нь дэлхий дахинаа томоохон эргэлтийг хийсэн гэхэд хилсдэхгүй болов уу. Энэ бол маш том амжилт юм.

Дэлхий дахинаа 770 гаруй салбар дэлгүүртэй, 15.150 гаруй бөөний болон жижиглэнгийн худалдааны төвүүдэд бараа бүтээгдэхүүнээ худалдаалдаг томоохон компани юм.

Түүнчлэн тус компани 1980аад оны үест нилээн дэлгэрээд байсан, тэр дундаа өсвөр үеийнхний дунд хүчээ аваад байсан “Red Earth” хэмээх гоо сайхны бараа бүтээгдэхүүний брэндийг эрхлэн гаргадаг байна. Энэхүү брэнд нь хоёр төв оффисийнх нь нэг нь байрладаг Германдаа маш алдартай ажээ. Харин нөгөө оффис нь Хонг Конгд байрладаг юм байна.

www.esprit.com


Read more...

5/18/08

Gap


“The Gap Inc.” нь 1969 онд Дорис Фишер, Дорис Эф. Фишер нарын үндэслэсэн хувцас болон дагалдах бусад нэмэлт хэрэгсэл үйлдвэрлэдэг, АНУ-ын жижиглэнгийн худалдаа эрхэлдэг компани юм.

2008 оны 9 сарын байдлаар тус компани 150.000 гаруй ажилтантай байсан бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт 3100 гаруй дэлгүүрүүдэд үйл ажиллагаагаа амжилттай явуулсаар байна.

Тус компани АНУ-ын томоохон жижиглэнгийн худалдааны компани бөгөөд дэлхийд хувцас үйлдвэрлэл, худалдаа эрхлэлтээрээ тэргүүлдэг Испаний “Inditex Group”-ээс хол давуу амжилтанд хүрч чаджээ.



Read more...

4/28/08

Puma


Спортын хувцас, пүүз зэрэг спортын бараа бүтээгдэхүүн үйлвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Германы алдар Puma AG Rudolf Dassler Sportкомпанийг 1948 онд Рудольц Дасслер үндэслэн байгуулжээ.

Тус компанийг хөл бөмбөгийн өмсгөл буюу шокс үйлдвэрлэлээр нь андахгүй болов уу. Тус компани алдарт хөл бөмбөгчид болох Pelé, Eusébio, Johan Cruijff, Enzo Francescoli, Diego Maradona, Lothar Matthäus, Kenny Dalglish, Didier Deschamps, Gianluigi Buffon нарын ивээн тэтгэгчээр ажилладаг.

Үүнээс гадна 2008 оны Бээжингийн Олимпийн эрэгтэйчүүдийн 100 м, 200 м, 4х100 м-ийн гүйлтийн дэлхийн рекордыг эвдсэн Ямайкийн тамирчин Юсайн Болтын ивээн тэтгэгчээр ажилладаг юм байна.

1996 оноос АНУ дахь үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийн зэрэгцээ 1968 онд анх үйлдвэрлэж эхэлсэн сагсан бөмбөгийн илгэн пүүз нь АНУ-д нилээд алдартайд тооцогддог юм байна.

2007 оноос Францын тансаг бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “PPR”-д (Pinault-Printemps-Redoute) нэгдэн орж үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ.

www.puma.com


Read more...

4/18/08

nokia


http://xpressmusic.files.wordpress.com/2008/04/nokia_logo2.jpg
Read more...

Versace



“Gianni Versace S.p.A” буюу “Versace Group” нь 1978 онд Жани Версачегийн үндэслэн байгуулсан Италийн алдартай загварын компани юм.

Тансаг хэрэглээг эрхэмлэдэг хэн бүхэнд зориулан “тансаг” гэх тодотголтой хувцас, үнэртэн, гоёл чимэглэлийн зүйлс, гоо сайхны бүтээгдэхүүнээс эхлээд гэр ахуйн бүхий л тавилга, тансаг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг “Versace Group” нь өдгөө дэлхийн тэргүүлэх загварын ордуудын нэгд зүй ёсоор тооцогддог.


Read more...

BMW


Bayerische Motoren Werke AG” буюу Англиар Bavarian Motor Works компани нь 1916 онд байгуулагдсан авто машин, мотоцикль үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Германы томоохон компани билээ.

“Тансаг” зэрэглэлийн брэндүүд болох “MINI”, “Rolls-Royce” зэрэг брэндүүдээрээ алдартай юм. 2001 оноос Английн алдарт “MINI” брэндийг, харин 2003 оноос “Rolls-Royce Motor Cars”-ыг тус тус компанийхаа салбар “охин” компани болгожээ. “Rolls-Royce Motor Cars” компанийг 1906 онд Хэнри Роис болон Чарлес Роллс нар үндэслэн байгуулсан ажээ.

“Mini”-г анх 1959-2000 онуудад Английн “British Motor Corporation (BMC) компани үйлдвэрлэж байсан түүхтэй юм байна.

Тус компани 107.000 гаруй ажиллагсадтай, 56 сая гаруй еврогийн орлоготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд дэлхийн хамгийн их орлоготой компаниудын тоонд зүй ёсоор тооцогддог байна.

www.bmw.com


Read more...

Nike


“Nike” нь спортын хувцас, тэдгээрийг дагалдах бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч АНУ-ын Орегон мужаас гаралтай томоохон компаниудын нэг юм.
Тус компани спортын хувцас, пүүзний дэлхийд тэргүүлэх нийлүүлэгч төдийгүй дэлхийн спортын тоног хэрэгслийн гол үйлдвэрлэгч юм.

2008 оны байдлаар “Nike” компани дэлхий дахинаа 30.000 гаруй хүнийг ажлын байраар хангажээ.

Орегон мужийн өдөр тутмын сонин болох “The Oregonian”-д бичсэнээр “Nike” нь “Fortune” сэтгүүлээс жил бүр эрхлэн гаргадаг АНУ-ын Топ 500 дээгүүр орлоготой корпорацуудын “Fortune 500” жагсаалтад Орегон мужид төв оффис нь байрлалтай хоёр компаний нэг болжээ.

Тус компанийг 1964 оны 1-р сарын 25-ны өдөр Виллиам Жэй. “Билл” Бауэмэн (William J. Bill Bowerman) болон Филип Эйч. Найт (Philip H. Knight) нар “Blue Ribbon Sports” нэртэйгээр байгуулсан бөгөөд 1972 оны 2-р сард анхны “Nike” пүүзийг үйлдвэрлэн гаргаснаас хойш 6 жилийн дараа 1978 онд албан ёсоор “Nike Inc.” хэмээн нэрийджээ.

“Nike” нь “The goddess of victory” буюу “Ялалтыг ивээгч дарь эх” гэсэн утгатай Грек үг юм байна.

Эдгээрээс гадна тус компани “Niketown” хэмээн нэрлэдэг өөрийн нэрийн дэлгүүрүүдээр дамжуулан бүхий л бараа бүтээгдэхүүнээ дэлхийн өнцөг булан бүрт худалдаалдаг төдийгүй дэлхийн томоохон спортын баг, тамирчдын ивээн тэтгэгчээр ажилладаг байна.


Read more...

3/18/08

Converse



“Nike Inc.” -ын охин компаний нэг бидний сайн мэдэх “Converse”-ийг Маркүис М.Конверс хэмээх гутлын үйлдвэрт ажилладаг байсан менежер залуу анх 1908 онд “The Converse Rubber Shoes Company” буюу бүх насныханд зориулсан “Конверс хэмээх Резинэн Гутлын Компани”-ийг байгуулснаар өнөөдрийн бид бүхний өмсөх дуртай “Конверс” кэтний үндсийг тавьсан гэдэг.

Өдгөө NBA-ийн Андре Миллер, Кайл Корвер, Аландо Такер, Маурис Эванс, Элтон Брэнд нарын алдарт сагсан бөмбөгчдөөс эхлээд “Конверс”-ийг сонирхдоггүй, өмсдөггүй хүн үгүй гэдэгтэй та лав маргахгүй байх.

Дашрамд сонирхуулахад, “Дэлхийн Гиннесийн ном”-нд хамгийн олон “Converse” кэттэйгээрээ дээд амжилт тогтоосон Жошуа Мюллер гэгч залууд 560 хос кэт байдаг юм байна.


Read more...

2/5/08

Lacoste


“Le Crocodile” буюу “Матар” хочит, алдартай теннисчин асан Рене Лакосте 1933 онд арьсан эдлэл, бугуйн цаг, үнэртэн, гутал, нүдний шил зэрэг бүх төрлийн хувцас, гоёлын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “La Chemise Lacoste” хэмээх алдартай компаниа сүлжмэл эдлэл үйлдвэрлэдэг Францын томоохон үйлдвэрийн эзэн Андре Гиллиэртэй хамтран байгуулсан түүхтэй.

Теннисчдэд зориулсан футболкны үйлдвэрлэлээр гараагаа эхэлсэн тус компани өдгөө Перу, Итали, Индонез, Морокко зэрэг дэлхийн арван хоёр гаруй оронд өөрийн төлөөлөгчийн газартайгаас гадна салбар үйлдвэрүүдээ байгуулсан бөгөөд эдүгээ Лакостегийн гэр бүлийнхэн үе залгамжлан тус компаний үйл ажиллагааг өргөжүүлэн тэлсээр байна.


Read more...
  • wefw

Та манай
Web Site Hit Counters
дахь зочин

  • бсыба