3/29/10

онигоо

-Думаа одоо больёо оо. Шөнийн гурав болж байна. Би ахиад дийлэхгүй нь. Унтъя тэгэх үү?
-Сүртэй ш дээ. Унтаж хэзээд амжина шүү дээ. Ахиад нэг...
-Боль л доо. Хоёулаа 10 гэж тохирсон ш дээ.
-10 болсон юм чинь 11 болно ш дээ. 11 болж байвал 12 байсан ч болж л байна гэсэн үг.
-Би нээрээ ахиад чадахгүй гэж байна шүү дээ.
-Чадахгүй ч гэх шиг. Хурим хийхээс өмнө чадахгүй гэж хэлэх чинь яасан юм бэ? Дээр гараач ...
-За яахав.. Думаа минь ахиад нэг тэгээд нээрэнгээсээ болоо шүү...
-За тэгье дээ, тэгье. Ахиад ганц боодол обой наачихаад унтацгаая...

хахахаххаха

Эхнэр нөхөр хоёр кино театрт кино үзчихээд харьж явна.
Эхнэр:
- Хүмүүс энэ тэнэг Анжелина Жолигийн юунд нь болдог байна. Чи бодоод үз л дээ. Хэрэв тэр Анжелинагийн сайхан царай, зузаан тачаангуй уруул, төмбөгөр хөх, гоё бие, гунхалзсан алхааг нь аваад хаячихвал цаанаа нь тэр хэн болох юм бэ? Аан?
Нөхөр:
- Чи л болохгүй юу...

хэхэххэхэххээхэхэх

Охин нь ээжээсээ асууж байна гэнэ.
-Ээж, аавын толгойд яахаараа нэг үс байдаггүй юм бэ?
-Яагаад гэвэл аав чинь маш их зүйл бодож, шийдэж болохоор тэр.
-Тэгвэл таны толгойн үс яагаад ийм их байгаа юм бэ?
-Чи хэл ам сугалчих гээд байлгүй наад хоолоо дуугүй идээч...

хэхэхэхэхэхэхэхэх
Ээж нь оройн ээлжинд явахдаа хүүхдүүдэдээ захиж байна гэнэ.
-За аав чинь удахгүй согтуу ирнэ. Тэгэхээр нь хувцсыг нь тайлаад оронд нь хэвтүүлээрэй. Гэхдээ дотоожийг нь тайлж болохгүй шүү. Тэнд нэг нүдтэй аймаар шувуу үүрлэдэг юм мэдэв үү.
Өглөө нь иртэл хүүхдүүд их л баярласан байртай угтаж аваад ам булаалдан ярьж байна гэнэ.
-Ээж ээ өчигдөр аав орой согтуу ирэхээр нь бид нар хувцсыг нь тайлаад унтуулчихсан. Тэгээд юмыг яаж мэдэх вэ гээд дотоожийг нь тайлаад тэнд үүрлэчихсэн нөгөө ганц нүдтэй аймаар шувууных нь хүзүүг нь хуга мушгаад, өндгийг нь бяцлаад үүрийг нь шатаачихсан...

ккккккккккккккккккккк


Ээж хүү хоёр дэлгүүр хэсээд иржээ. Хүү нь 10 гаруй шаарыг багцлаад барьчихсан, үе үе хөл нь газраас хөндийрсхийчихсэн орж ирж байна гэнэ. Аав нь хүүгээ хараад уурлан.
-Чи одоо мөнгөө үрж ядаж байгаа хүн шиг болиоч дээ. Яах гэж энэнд ийм олон шаар авч өгч... гэж хэлж дуусаагүй байтал ххү нь үгийг нь таслан:
-Аав аа энэ шаарыг чинь надад худалдагч нар үнэгүй өгсөн юм байхгүй юу?
-Тийм үү?
-Тийм. Ээжийн худалдан авсан нэг юм болгоны төлөө....

хэхэх


Гэмтлийн эмнэлэг. Yзлэгийн өрөө.
-Энд өвдөж байна уу?
-Өвдөж байна.
-Тэгвэл энд?
-Аймаар өвдөж байна.
-А тэгвэл энд?
-Ааааа… Муу новшоо би чамд ахиж ганц ч үг хэлэхгүй шүү.

хахахаха

оёр залуу нэг бүсгүй араас нь цоо ширтэн алхална. Нэг нөгөөдөө чанга дуугаар:
-Ямар урт хөлтэй юм бэ гэвэл бүсгүй нь айлгүйтэн эргэж харснаа:
-Вау, магтаал үг хэлж байна уу даа? гэвэл нөгөө залуу:
-Яриад юу гэхэв ялангуяа баруун талынх нь их урт юм гээч гэсэн гэдэг.

кккккккккккк
-Би хөршийгөө намайг хэл амаар доромжилж, сэтгэл санааны хүнд хохирол учруулсных нь төлөө шүүхэд өгч байгаа юм.
-Тэр тэгээд таныг яаж доромжилсон юм бэ?
-Намайг усны үхэр гэсэн.
-Энэ явдал тэгээд хэзээ болсон юм бэ?
-Хоёр жилийн өмнө.
-Тэгээд та яагаад дөнгөж өнөөдөр гомдол гаргаж байгаа юм бэ?
-Яагаад гэвэл өчигдөр манай хотод гадаадын цирк ирж тоглоод би амьдралдаа анх удаа тэр амьтныг нь олж харсан юм.
----------------------
Нэг эрийн хаалгыг хүчтэй балбана. Гайхан хаалгаа онгойлготол улаан ноосон цамц, цэнхэр банзал, ногоон тирко, цагаан гуталтай, үсэндээ мангар том ягаан тууз зүүсэн 50 орчим насны эмэгтэй чупа чупс долоогоод зогсож байна гэнэ.
-Өө чи чинь одоо юу вэ?
-Би чиний үхэл байна.
-Яанаа бурхан минь, ямар тэнэг үхэл вэ?
-----------------------------
Хөдөөнөөс анх удаа хотод орж ирсэн залуу автобусаар явж байна гэнэ. Түүний өөдөөс харсан суудал дээр хөх нь бараг ил гарахаа шахсан гүн ухлаадастай цамцтай бүдүүн хүүхэн тасралтгүй бохь зажлан сууна. Хөдөөний хүү өөрөө ч мэдэлгүй өөдөөс нь тас гөлрөөд суучихаж. Тэгсэн нөгөө хүүхэн өөрийг нь тас ширтсэн хөдөөний залууг явуулах санаатай:
-Яасан шүлсээ гүд гүд хийтэл нь зажлаад л таалагдаж байна уу аан? гэвэл нөгөөх нь харин чавга шиг улайснаа:
-Нөгөө юу л даа. Хэрэв таныг үнээ байсан бол овоо сүүтэй үнээ байх байж дээ гэж бодоод л гэх нь тэр.
-------------------------
Нөхөр нь эхнэрийгээ өөр эртэй оронд хэвтэж байхад гардчихжээ.
-Хөөе, энэ нөхөр манай орон дотор юу хийж байгаа юм бэ?
Эхнэр /кайф авсан байдалтай/:
-Гайхамшиг…
------------------------------------
Захирал нь нарийн бичигтэйгээ унтаж байна гэнэ.
-Захирал аа, та хийчихсэн байна уу?
-Тэгсэн, нэлээн удаж байна ш дээ
-Өө яанаа , ямар том юм бэ?
--------------------------------
Нэг хөдөөний охин сумын төв дээрх холбооны газар дээр очоод, холбоочин залуугаас
-Хот руу залгаад өгөөч, ээжтэйгээ ярих гэсэн юм?
-1000 төгрөг
-Надад мөнгө байхгүй. Харин таны хүссэн зүйлийг биелүүлэе
Нөгөө залуу охиныг жорлон луу дагуулаад оржээ. Тэгээд
-Өвдөглөөд суу. Охин суув
-Миний өмдний цахилгааныг тайл гэв. Дуулгавартай нт аргаггүй тайлав.
-Миний юмыг гарга гэв. Гаргаад залуугын өөдөөс харвал
-Юугаа хүлээсэн юм бэ? Бушуулаач гэтэл, охин түүний юмнаас барьж байснаа
-Байна уу, байн уу? Манай ээж байна уу? гэж асуув
-------------------------------------
Эрт урьдын цагт эмгэн өвгөн 2 байж.

Өвгөн нь тариан талбай дээр ажиллаж байгаад эмгэнийгээ бодоxоop нөгөөх нь дандаа босчихдог байв. Тэгэхээр гэртээ хар хурдаараа гүйж ирээд л эмгэнийхээ хувцас хунарыг тайлах гэсээр байтал өнөөх нь буучихдаг байв.

Тэгээд эмгэндээ хэлжээ: «Чи намайг тариан талбайгаас гүйж ирэхийг хараад л шууд хувцас хунараа тайлаад бэлэн хэвтэж бай»:

Нэг өдөр эмгэн гаднаа юм хийгээд зогсож байтал өвгөн нь гэр лүүгээ ухаан жолоогүй гүйж яваа нь харагдаж. Эмгэн ч өвгөнийхөө хэлснээр хувцас хунараа тайлаад дээшээ хараад хүлээж гэнэ. Гэтэл өвгөн нь хүрч ирээд ихэд ууртайгаар «Амбаар шатаж байхад алцайж хэвтээд байхдаа яадаг юм бэ?!» гэж хашгирчээ.
*****************************************
Нэгэн хөдөөний охины сарын тэмдэг нь анх удаа иржээ.
Тэр охин үүнийг мэддэгүй учир бодож бодож баахан хөвөн шатааж байгаад халцгай алцгай ийийийиййи гээд тавьжээ.
********************************
Эмгэн өвгөн хоёр байжээ. Нэгэн удаа өвгөн нь эмгэнтэйгээ хоёулаа залуу насаа дурсаж анх танилцсан газраа очъё гэж гэнэ.
Тэгээд тэр хоёр хар багаасаа тоглож өссөн нутагтаа очоод өвгөн нь маш их сэтгэл сэргэсэн учир хэдэн насаар залуужсан шиг санагджээ. Тэгээд эмгэнтэйгээ нөгөө ажилаа хийхээр сэдэж өвсөн дээр дараад авчээ. Тэгсэн эмгэн нь айхтар орилоод л хурдан хурдан хөдлөөд л хачин байхаар нь гайхсан өвгөн нөгөө ажилынхаа дараа асуужээ. –Чи чинь ийм залуугаараа байсан юм уу? Мэдсэн бол эртхэн энүүгээр ирж байдаг байж гэхэд эмгэн нь маш ууртайгаар- Битгий хуцаад бай. Шоргоолжны үүрэн дээр хэвтүүлчихээд яг үхэх гэж байхад чинь гэжээ
**************************
Согтуу оюутан тасагтаа орж ирээд өрөөсөн гутлаа тайлаад хамаг хүчээрээ хан руу чулуудлаа. Тэр даруй хананы цаанаас:
-Хөөе, новш оо. Шөнийн гурав болж байна. Хүн унтуулаач ээ гэсэн дуу гарав.
Тэгсэн нь согтуу оюутан өрөөсөн гутлаа чимээгүй тайлж, тавьчихаад хэвттэл хананы цаанаас:
-Хөөе, чи муу янз үзсэн новш оо. Нөгөө гутлаа тайлахыг чинь би удаан хүлээх болж байна уу гэж орилох нь тэр.
******************************************
Автобусан дотор.
-Ямар балиар юм бэ. Чи за юу согтуу, бүр усан тэнэг мал болтлоо согтуу байна за.
-Тэгвэл чиний хөл майга бүр малынх шиг майга юм байна. Харин би бол маргааш эрүүл болчихоно....
***********************************
Эрлэгийн элч Бурхантай уулзаад, гуйж байна гэнэ.
- Хөгшөөн чи манай тамаас сая шинээр орж ирсэн ,геймэрийг өөр дээрээ авчихаач? Тэгэх үү?
-Яасан, юу болсон бэ?
-Цаана чинь там гээч зүйл үгүй болох нь. Цаад нөхөр чинь тамд орж ирэнгүүтээ "Хоо саак тоглоом байна" гэж хэлээд миний сэрээг булааж, бүх туслах чөтгөрүүдийг маань алаад, буцалсан давирхайтай бүх тогоог маань хөмөрч хаячихаад одоо тэр хавиар "Дараагийн үе рүү нь яаж орох вэ?" гэж орилж гүйгээд хамаг юм орвонгоор нь эргүүлчихлээ....
***************************************
Согтуу эр есөн давхарын тагтан дээрээс уначихжээ. Нисч явах зуураа бурханд хандан залбирч байна гэнэ.
-Бурхан минь, утсыг чинээ улаан амийг минь авраач, тэгвэл би архи уухаа болиод, эхнэр хүүхэддээ халамжтай сайн хүн болно гэдгээ амалж байна.
Гэтэл мань эр овоолсон цасан дээр унаад огт гэмтсэнгүй. Тэгээд босч ирээд хувцсаа гөвснөө:
-Ёох, энэхэн хооронд юу юу гээд шал дэмий юм ярьчихав аа гэсэн гэдэг.
*******************************
Хоёр хүүхэн орцны өмнөх сандал дээр нарлан сууна. Орцноос гурав дахь нь гарч дэргэд нь суугаад гомдоллож гарав.
-Ёо, ёо гар ч өвдөөд, хөл ч татаад, бөөрөөр хатгуул, зүрх базлаад эрүүл юм гэж ёстой байхгүй болж дээ.
-За боль доо чи. Өчигдөр танайхаас хоёр хар юм гараад явж байх чинь лээ.
-Та нар болиоч дээ. Надад ядаж ганц ч гэсэн эрүүл эрхтэн байж л байг л дээ.
********************************
Хоёр хар тамхичин уулзаж байна гэнэ.
-Хөөе, чи нөгөө Дамбийг анагаахд орсон гэдгийг сонссон уу?
-Пөөх, тийм үү? Цаадах чинь тэгээд тэнд юу судалж байгаа юм бол?
-Тэр бишээ харин тэрнийг судалж байгаа юм байхгүй юу…
******************************************















0 Сэтгэгдэл:

Post a Comment

  • wefw

Та манай
Web Site Hit Counters
дахь зочин

  • бсыба