3/21/10

Инээвэл залуужина :)


Нэг нөхөр харанхуй шөнө гудамжаар алхалж явтал нь гэнэт дээрэмчин дайрчээ.-Мөнгөө өг.
-Юу ч байхгүй.
-Тэгвэл өмдөө тайл.
-Надад үүнээс өөр өмд байхгүй ш дээ.
Ийм хариу сонссон дээрэмчин хэсэг тээнэглэзэж байснаас нөгөө эрийн нуруун дээр үсрэн гараад:
-Тэгвэл ядаж тэр булан хүртэл үүрээд явна даа хөө гэсэн гэдэг.

2. Согтуу оюутан тасагтаа орж ирээд өрөөсөн гутлаа тайлаад хамаг хүчээрээ хан руу чулуудлаа. Тэр даруй хананы цаанаас:
-Хөөе, новш оо. Шөнийн гурав болж байна. Хүн унтуулаач ээ гэсэн дуу гарав.
Тэгсэн нь согтуу оюутан өрөөсөн гутлаа чимээгүй тайлж, тавьчихаад хэвттэл хананы цаанаас:
-Хөөе, чи муу янз үзсэн новш оо. Нөгөө гутлаа тайлахыг чинь би удаан хүлээх болж байна уу гэж орилох нь тэр.

3. Автобусан дотор.
-Ямар балиар юм бэ. Чи за юу согтуу, бүр усан тэнэг мал болтлоо согтуу байна за.
-Тэгвэл чиний хөл майга бүр малынх шиг майга юм байна. Харин би бол маргааш эрүүл болчихоно....

4. Согтуу эр есөн давхарын тагтан дээрээс уначихжээ. Нисч явах зуураа бурханд хандан залбирч байна гэнэ.
-Бурхан минь, утсыг чинээ улаан амийг минь авраач, тэгвэл би архи уухаа болиод, эхнэр хүүхэддээ халамжтай сайн хүн болно гэдгээ амалж байна.
Гэтэл мань эр овоолсон цасан дээр унаад огт гэмтсэнгүй. Тэгээд босч ирээд хувцсаа гөвснөө:
-Ёох, энэхэн хооронд юу юу гээд шал дэмий юм ярьчихав аа гэсэн гэдэг.


0 Сэтгэгдэл:

Post a Comment

  • wefw

Та манай
Web Site Hit Counters
дахь зочин

  • бсыба