3/24/10

КОМПЬЮТЕРИЙН ВИРУС

Компьютерт зөвшөөрөлгүйгээр нэвтрэх чадвартай, тодорхой үүрэг, зорилготой программыг вирус гэж ойлгож болно.Жишээлбэл: зарим вирус ехе файлуудыг гэмтээдэг бол, зарим нь компьютерийн санах ойд байрлан файлыг өөрчлөх болон шинээр файлууд үүсгэдэг г.м төрөл бүрийн зорилготой байдаг. Анхны вирусууд тоглоомын зорилгоор үүсэж байсан бол одоо компьютерийн технологи, компьютерийн сүлжээ өргөжин тэлэхийн хэрээр вирусын зорилго нь ч улам бүр өргөн хүрээг хамрах боллоо. Аливаа вирусын гол зорилго нь өөрийгөө хэрхэн түгээх бололцоог бий болгох (хатуу болон уян дискээр дамжих, сүлжээ, захианд хавсаргагдан түгэх зэрэг), дараа нь тодорхой үүргийг гүйцэтгэх явдал байдаг. Эхэн үеийн вирусууд нь компьютерийн зөвхөн software хэсэг буюу программ хангамжийг гэмтээх зорилготой байсан бол сүүлийн вирусууд нь компьютерийн hardware хэсэг гэж нэрлэгддэг зарим төхөөрөмжүүд BIOS, SMOS setting, hard disk зэргийн үйлдвэрээс бичигдсэн программын хэсгийг нь өөрчлөх болон устгах чадалтай болжээ. Жишээлбэл:
Basic Input Output System (BIOS) нь компьютер асах үед уншигддаг хамгийн эхний программ. Хэрвээ компьютерийн энэ хэсэг гэмтвэл компьютер асахгүй. BIOS нь motherboard дээр байрлах тодорхой микросхем буюу chip-д байрлана. Тэгвэл W95/CIH-10xx зэрэг вирусууд нь компьютерийн энэ хэсгийг гэмтээдэг.
CMOS settings нь системийн тухай үндсэн мэдээллийг агуулна. Энэ нь motherboard дээр байрлах тодорхой микросхем буюу chip-д байрлана. Энэхүү chip нь motherboard дээрх тусгай батерейгаар тэжээгдэх бөгөөд системийн цаг, нууц үг, уян диск, хатуу диск, CD-ROM зэрэг төхөөрөмжүүд болон бусад мэдээллийг агуулна. CMOS settings-ийг өөрчилснөөр компьютерийг асахгүй болгож болно. Зарим trojan вирусууд (Troj/KillCMOS-E г.м) CMOS settings-ийг өөрчлөх замаар компьютерийг ажиллахгүй болгоно.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

  • wefw

Та манай
Web Site Hit Counters
дахь зочин

  • бсыба