3/29/10

онигоо

Залуухан хосууд гэрлэлтээ батлуулахаар хуримын ордон руу явна. Бүсгүй гэнэт ухаан орсон мэт нэг зүйл тайлбарлаж гарав.
-Хайрт минь би чамаас өмнө нэг найз залуутай байсан гэдгээ хэлэх хэрэгтэй болоод байна.
-Тэр чинь надад хамаагүй ээ...
-Миний яриаг битгий таслаад байл даа. Тэгээд би тухайн үедээ сэтгэл уяраад тэр залуугийн хөргийг баруун хөхөн дээрээ шивүүлчихсэн юм.
Хэсэг хугацааны дараа ахиад л ...
-Хайрт минь надад өөр бас нэг залуу байсан юм. Би сэтгэл уяраад тэрний хөргийг зүүн хөхөн дээрээ шивүүлчихсэн юм аа.
Гэтэл хуримын ордон руу ордгийн даваан дээр залуу нь гэнэт тас тас хийтэл чанга гэгч инээж эхлэв.
-Хүүе чи чинь яагаад байгаа юм бэ? Солиороо юу?
-Хаанаас даа. Зүгээр л тэр хоёр залуугийн чинь царай 20 жилийн дараа ямар аймаар сунах болж гэж төсөөлсөн чинь элэг хөших нь ээ.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

  • wefw

Та манай
Web Site Hit Counters
дахь зочин

  • бсыба