3/3/10

Дэлхийд аборт буурч байна

Дэлхий нийтээр үр хөндөлт болон хүсээгүй жирэмслэлт бууржээ. Гэхдээ хөгжингүй орнуудад баталгаагүй абортын улмаас нэг жилд доод тал нь 70 мянган эмэгтэй амиа алддаг байна.
1995 онд 45.5 сая байсан үр хөндөлт хэмжээ 2003 онд 41.6 хувь болж буурсаныг Америкийн нэгэн судлагааны хүрээлэн тооцож гаргажээ. Гэсэн хэдий ч хөгжингүй орнуудад асар олон эмэгтэй баталгаагүй үр хөндөлт хийлгэсээр байна. Жилд 70 мянган эмэгтэй баталгаагүй абортын улмаас амиа алдаж, таван сая эмэгтэй жил бүр баталгаагүй абортоос болж өвчтэй болж, гурван сая эмэгтэй өвчтэй болсон ч эмчилгээгүй хийлгэж чадахгүй явж байна. Дээрх судлагаанд баталгаатай, аюулгүй абортийг зөвхөн хөгжсөн орнуудад хийж байгааг онцложээ.
Хөгжиж буй ертөнцөд абортыг хатуу хориглодогийн хажуугаар баталгаагүй аборт нилээн түгээмэл байгаа нь эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, ирээдүйн хувь заяанд заналхийлэх том хүчин зүйл болдог байна.
Америкийн эмэгтэйчүүдийн 40 хувь нь аборт хориглосон мужид амьдардаг байна. Үр хөндүүлэхийг дэлхийн 32 оронд хуулиар хоригложээ. Өмнөд Америкт төрөх насны эмэгтэйчүүдийгн 97 хувь, Африкийн эмэгтэйчүүдийн 92 хувь нь үр хөндөлтийн хатуу хуулин доор амьдарч байгаа ба энэ пропорц, хуулиуд сүүлийн арван жилийн дотор огт өөрчлөгдөөгүй байна.
Гэр бүл төлөвлөлтөндөө сайн анхаарах нь үр хөндөлтөөс өөрийгөө хамгийн чухал алхам гэж судлаачид бичжээ. Гэр бүлээ төлөвлөөгүйгээс олон эмэгтэй амьдралаараа дэнчин тавьдаг үзэгдэл дэлхийн өнцөг булан бүрт гарсаар байна. Сүүлийн арван жилд 19 орон хүр хөндөлтийг чөлөөтэй болгосон ч дэлхийн эмэгтэйчүүдийн 40 хувь нь үр хөндөлтийн хатуу хуулийн доор амьдарч байна. Үр хөндөлт хийлгэхийг хориглох нь аюултай, баталгаагүй абортын хөгжүүлэх гол элемент юм байна. Мөн үр хөндөлтийг хуулиар хориглосон ч гэсэн аборт хийлгэх тоо буурдаггүй жишээ олон бий, харин ч нууц, далд баталгаагүй орчинд шилжих гол үндэс болдог байна. Эх сурвалж: www.ntv.mn

0 Сэтгэгдэл:

Post a Comment

  • wefw

Та манай
Web Site Hit Counters
дахь зочин

  • бсыба