3/24/10

Вирусууд компьютерийн чухам аль хэсгийг гэмтээдэг вэ?

Вирусыг ихэвчлэн вирус чухам юуг гэмтээдэг болон хэрхэн гэмтээдэг аргаар нь ангилдаг. Жишээлбэл вирусыг компьютерийн чухам аль хэсгийг гэмтээдэг вэ гэдэг талаас нь дараах байдлаар ангилдаг.
a) System Sector virus - энэ нь компьютерийг асаах үед эхлэн ажилладаг программыг агуулсан дискийн хэсэг. Энэ талбарт бичигдсэн программыг гэмтээсэн тохиолдолд компьютер асахгүй. Компьютерт Dos Boot Sector (DBS), Partition Sector (Master Boot Record MBR) гэсэн 2 system sector байдаг. Энэ хэсэгт байрласан вирус нь компьютерийг гэмтээж ажиллахгүй болгохоос гадна уян дискээр дамжин тархах өргөн боломжтой байдаг тул түгээмэл тохиолддог.
b) File virus – энэ нь программын файлууд болох ехе, com өргөтгөлтэй файлуудыг гэмтээдэг.
c) Macro virus – энэ нь data file гэж нэрлэгддэг ажлын файлууд болох word, excel, powerpoint зэрэг программуудыг ашиглан бэлтгэсэн файлуудыг гэмтээдэг. Ихэвчлэн захианд хавсаргасан файлаар дамжин тархана.
d) Companion File virus – энэ нь файлуудыг гэмтээдэггүй боловч файлуудын нэр, өргөтгөлийг сольчихдог тул жинхэнэ замбараагүй байдлыг бий болгодог. Жишээ нь эдгээр нь бүх ехе файлуудыг хайн олоод com өргөтгөлтэй болгож өргөтгөлийг сольдог.
e) Disk Cluster virus – энэ нь өмнөх вирустай төсөөтэй үйлдлийг хийнэ. Гэхдээ файлын өргөтгөлийг биш харин тухайн файлуудын байрлах директоруудыг сольчихдог.
f) Source Code virus – энэ нь идэвхтэй байгаа программын кодыг хайн олоод гэмтээдэг.
g) Worm virus – энэ нь өөрийгөө хувилан сүлжээгээр дамжуулах чадвартай программ. Ихэвчлэн үүнийг вирусууд өөрийгөө түгээх зорилгоор ашигладаг

0 Сэтгэгдэл:

Post a Comment

  • wefw

Та манай
Web Site Hit Counters
дахь зочин

  • бсыба