4/18/09

Компьютерээс шалтгаалах өвчин

 Цаг үеийн шаардлагаар хүмүүс аль хэдийнээ компьютерийн дотно анд болсон. Түүнээс болж нуруу хөших болон нүдний хараа мууддаг талаар ч бас бишгүй л сонссон биз ээ. Тэгвэл компьютер дээр ажиллаж байгаа хүмүүс хэт удаан хөдөлгөөнгүй байснаас насанд хүрэгсэд остеохондроз, хүүхдүүд сколиозоор өвчилдөг байна. Мөн энэ удаан суух үйл явц нь аарцгийн эрхтнүүдийн цусны эргэлтийг сааруулахад хүргэж түрүү булчирхайн үрэвсэл үүсэх гол нөхцөл болдог гэнэ шүү. Компьютер дээ ажиллаж байгаа болгон програмист биш учраас бэлтгэсэн материалаа хадгалах зуршил суугаагүй, бага хэмжээний алдаа, гацах зэргээс болж байнгын стресст орж байдаг нь тархины инфаркт болоход хүргэж болзошгүйг эмч нар бас анхааруулж байна. Дээрх бүхнээс өөрийгөө хамгаалах хамгийн энгийн арга байна. Энэ нь та ердөө л 2-3 цаг тутамд хараагаа амрааж, 4 цаг тутамд босож биеийнхээ чилээг гаргаж, гар хурууны дасгал хийж байх хэрэгтэй. Эцэст нь таатай мэдээлэл дуулгахад монголд үйл ажиллагаа явуулж буй хэвлэх үйлдвэрийн эх бэлтгэгчид гар хуруу болон нүдний дасгалыг тогтмол хийж хэвшсэн гэнэ. Та гэсэн үзээд алдахад буруутах зүйл огтхон ч үгүй билээ

0 Сэтгэгдэл:

Post a Comment

  • wefw

Та манай
Web Site Hit Counters
дахь зочин

  • бсыба