Read more...
12/29/09
7/28/09
Dior
Дэлхий дахинаа 160 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг Францын алдарт “Christian Dior S.A.” буюу бидний сайн мэдэх “Dior” брэндийг 1946 онд загвар зохион бүтээгч залуу Кристиан Диор (1905-1957) үүсгэн санаачилжээ.
Тус компаний удирдлагад тансаг бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ дэлхийд томоохонд тооцогддог “Moët Hennessy • Louis Vuitton” компани үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус компаний 42%-ийн хөрөнгийг “Dior” дангаараа эзэмшдэг байна.
Read more...
7/15/09
Бөгж зүүх
Баруун гарын чигчий хуруунд алт болон монетон элдэв шигтгээтэй /кольцо/ хэлбэртэй бөгж зүүдэг бөгөөд энэ нь дотор тал буюу алган тал нь ангархайтай хавчдаг байж болно. Учир нь тэр ангархайгаар үргэлж ашиг орлого, олз омог хуран цуглахыг билэгддэг байна. Зүүн гарын чигчий хуруунд алт болон монетон чамин хийцтэй эрдэнийн шигтгээтэй ангархайгүй битүү бөгж зүүдэг. Энэ нь эд баялаг, ашиг орлогыг даллаж арвижуулж тогтоохыг билэгддэг байна.
Read more...
4/18/09
Компьютерээс шалтгаалах өвчин

Read more...
Бяцхан зөвлөгөө

мэдэгдэхүйц багасдаг аж. Мөн үс, шүдний өнгө ч сайжирдаг байна.
Уурлаж буй хүнийг дагаж бүү уурла!
Хэрэв хэн нэгэн тань руу хашгичиж уурлавал хэрүүлд бүү оролц. Амьсгал дээрээ анхаарч, хоёр тоолох хугацаанд аажим амьсгаа авч гурав дахь дээрээ гарга. Цаад этгээдийнхээ хэрүүлд татагдан орохгүй байхыг хичээ. Энэ үед өөрийгөө тайвшруулахын тулд түрүүчийн адил амьсгаагаа тоолоод л бай. Цаад ууртай этгээдийн чинь тэсвэр алдагдаж таныг орхих болно. Ингэснээр та өөрийгөө бухимдлаас хамгаална.
Эх сурвалж: www.seruun.com
Read more...
Moshuba
Read more...
4/13/09
Giorgio Armani

Тус компанийг 1975 онд 10.000 ам.долларын хөрөнгөтэйгөөр Италийн алдарт загвар зохион бүтээгч Жиоржио Армани болон Сергио Галеотти нар үндэслэн байгуулсан гэдэг.
Өдгөө тус компани дэлхий даяар 13 салбар үйлдвэртэй, 4300 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Мөн дэлхийн 36 оронд 300 гаруй дэлгүүрүүдэд өөрийн нэрийн бараа бүтээгдэхүүнээ худалдаалдаг.
“Giorgio Armani”, “Armani Collezioni”, “Emporio Armani”, “Armani Jeans”, “Armani Junior”, “Armani Exchange”, “Armani Casa” зэрэг салбарын доор гоёл чимэглэлийн, гоо сайхны бүтээгдэхүүний, үнэт эдлэлийн, үнэртэй усны, гэр ахуйн дотоод засал чимэглэлийн, цагны, нүдний шилний зэрэг хэд хэдэн чиглэлээр бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Италийн загварын компани юм.
Read more...
4/10/09
Lancôme
“Lancôme” нь арьс болон үс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Францын алдарт ”L`Oréal Group“-ийн удирдлагад үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд байгуулагдсан цагаасаа буюу 1935 оноос хойш амжилттайгаар үйл ажиллагаагаа явуулж буй томоохон компаниудын нэг билээ.
Бруссельд зохион байгуулагдсан “Дэлхийн Үзэсгэлэн Худалдаа”-нд өөрийн нэрийн “Tendre Nuit”, “Bocages”, “Conquete”, “Kypre”, “Tropiques” зэрэг таван үнэртэнгээ анх удаа дэлгэн тависнаар тус компаний амжилтын үндэс тавигдсан гэж үздэг.
2006 онд компани анх 1936 онд гарган авч байсан алдарт “Nutrix” үнэртэнгийнхээ 70 жилийн ойн баярыг тэмдэглэжээ.
Read more...
4/9/09
Дэлхийн 3-р дайн юунаас болж гарах вэ?
Мөргөлдөөний тоо олшроод зогсохгүй уг мөргөлдөөнд татагдан орогчдын хэрэглэж буй зэр зэвсэг сайжирсан нь илүү ноцтой байдалд хүргэж байна. 1991 онд дэлхийн хөгжиж буй наймхан улс л бие дааж байлдааны онгоц , зөвхөн зургаа нь танк, нисдэг тэрэг үйлдвэрлэх боломжтой байсан бол 2000 он гэхэд хөгжиж буй хориод улс дээрхи зэр зэвсгийг төдийгүй байлдааны пуужин үйлдвэрлэх чадалтай болжээ. Мөн АНУ-ын технологичдын үзэж байгаагаар Иран, Ирак зэрэг хөгжиж буй зургаан орон 43 төрлийн шинэ зэвсэг үйлдвэрлэж байгаа аж.
Бүс нутгийн болон орон нутгийн мөргөлдөөний голомт болсон Ойрхи Дорнод, Африк, Арабын зэвсэгт бүлэглэлүүд дэлхийн зах зээлээс шинэ төрлийн зэр зэвсэг ихээхэн авч байна. Руанда, Сомали, Ливан, Палестин, Косово, Босни, Индонез, Чечень зэрэг олон газар үндэстэн хоорондын мөргөлдөөн үргэлжилсээр байна. Орчин үеийн мөргөлдөөний үндсэн эх үндэс угсаа, шашин, эдийн засаг, хүн амзүйн зэрэг хүчин зүйлсээр нөхцөлдөж байна.
Хятад гэхэд л хүн амзүйн асуудлаасаа болж ирэх зуунд ихээхэн бэрхшээлтэй учрах бололтой. Өдгөө нэг тэрбум 300 саяд хүрээд байгаа Хятадын нэг хүнд 0.9 га газар ногдож байгаа нь эрүүл ахуй болон эдийн засаг, экологийн шаардлага хангахгүй байгаа юм. Мөн өнөөдөр хүн амаа хүнс тэжээлийн хувьд бүрэн хангаж чадаж байгаа ч, ирээдүйн 50 жилд энэ байдал өөрчлөгдөх гэнэ. Улаанбуудайн ашигтай талбай дутагдаж, хүнсний нөөц хүрэлцэхгүй болно хэмээн таамаглаж байна. Судлаачдын зарим нь ундны ус хүрэлцэхгүй болох, цэвэр агаар дутагдах, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшиг нэмэгдэх экологийн хүчин зүйл нь ирээдүйд дэлхий дахинд үүсэх мөргөлдөөний эх үүсвэр болж болохыг үгүйсгэхгүй байна.
Мөн нефтээс өөр хүртээмжтэй ашигтай, хямд эрчим хүчний эх үүсвэр олохгүй бол хүн төрөлхтөн эрчим хүчний хямралд орж газрууд нь ихээхэн тогтворгүй, мөргөлдөөнт бүс нутагт байдаг нь бусад улсын хувьд аюул учруулж болзошгүй ажээ.
Read more...
4/8/09
D20
Read more...
Кока кола
“Coca-Cola” нь хийжүүлсэн ундаа, цэвэр усны үйлдвэрлэлээрээ дэлхийд дээгүүрт тооцогддог АНУ-ын алдарт “The Coca-Cola Company”-ийн “тэргүүлэх” брэндүүдийн нэг гэдгийг мэдэхгүй хүн үгүй билээ.
“Coca-Cola”-г анх 1886 онд АНУ-ын эм зүйч Жонн Стит Пэмбертон (1831.1.8 -1888.8.16) нээжээ.
Тус брэндийг 1889 онд Аса Григгс Кандлер худалдан авч 1892 онд “The Coca-Cola Company”-ийг байгуулжээ. Түүнийг өөрийн бүхий л амьдралаа тус брэндийн борлуулалтад зориулсан гэдэг.
“The Coca-Cola Company” нь “Coca-Cola”-гаас гадна түүнтэй ижил төстэй 400 гаруй брэндийн бүтээгдэхүүнийг 200 гаруй оронд үйлдвэрлэн нийлүүлдгээс сонирхуулахад “Barqs”, “Dasani”, “Fanta”, “Fresca”, “Minute Maid”, “Powerade”, “Pibb”, “Sprite”, “Vault” зэрэг маш олон төрлийн хийжүүлсэн ундаа, цэвэр ус үйлдвэрлэдэг байна.
Read more...
4/3/09
Англи хэл сурч ядан яваа эрхэм танаа

Эсвэл англи, америк иргэдээс асууж ав. Дэлхийн олон орны иргэд англи хэлийг нэлээд “эвдэж” ярьдаг. Ялангуяа мексик, израйль, хятад хvмvvсийн дуудлага яггvй хазгай байх нь элбэг. Англи яриаг BBC, Voice of America (VOA), Arirang, National Geographic Chanel зэрэг олон сувгаас сонсож болно. Дуудлага хичнээн чухал байдаг талаар ганц жишээ татъя. Миний нэг америк танил маань надад нэгэн удаа “Осондош”, “Осондош” гээд, осолгvй л монгол хvний нэр хэлээд байлаа. Гэтэл би ойлгодоггvй. Хэд дахин хэлvvллээ. Дахин ахин хэлvvлж ядаад цаас vзэг гарган єгвєл єнєєх маань “Лувсандаш” гэж бичсэн. Эндээс та анзаараа биз ээ. Англи хэл сурЧ Яах юм, цаашаа Ингэж боддог хvмvvс бий. Бололгvй яах вэ, тэдний л эрх. Гэхдээ та байгууллага, анги дотроо хамгийн хойно хоцорч, хамгийн тvрvvнд заазлагдах осол бий. Танд Англи, эсвэл АНУ, Япон, єєр хаа ч юм, сар, эсвэл жилээр сурах, мэргэжлээ дээшлvvлэх алтан боломж олдож гэж бодъё. Бvх зардлыг гадныхан дааж, бас сар бvр 500-1000 долларын тэтгэлэг єгнє гэж бодъё. Та мэргэжилдээ маш сайн, ажлын газартаа дээгvvрт ордог байж. Гэвч та англи хэлээр лекц сонсоод ойлгох, мэргэжлийн номуудаа ашиглах чадваргvй байсан учир танаас мэргэжилдээ хавьгvй тааруу ч хэл сайтай єєр хvн гадаад оронд одож, та хоцрох нь бараг л гарцаагvй. Єнєєдєр их, дээд боловсрол эзэмшигчдийн 80-аас багагvй хувь нь зєвхєн монгол хэл дээр гарсан сурах бичгvvдийг судалж байх шиг. Зvй нь бол дэлхийн шилдэг их дээд сургуульд хэрэглэж байгаа сурах бичгvvдийг англи хэл дээр нь судалж, эсвэл Билл Гейтсийн “Сэтгэлгээний хурдаар хийх бизнес” ч юмуу саяхан сансрын хиймэл дагуулыг устгаж дэлхийд шуугиан тарьсан хятад инженерийн бvтээлийг судлахад англи хэл яах аргагvй чухал болчихлоо. АлхгVй хVн ганц хадаас Ч дийлэхгVй Хэл сурах гол зэмсэг-алх бол сайн толь бичиг. Манайхан “Алтангэрэлийн толь” гэхээр андахгvй. Оюутнуудын 80-90 хувь нь энэ толийг ашиглаж, англи хэлний мэдлэг сайтай 10-20 хувь нь л англи vгийг англиар тайлбарласан толь хэрэглэж байгаа болов уу. Гэвч Алтангэрэлийн толь бичгийн vгийн тоо 30 гаруй мянга буй нь цєєдєж, TOEFL, IELTS-д бэлдэх хvний хэрэгцээ хангадаггvй. Oxford, Longman-ий дундаж толь 45-100 мянган vгтэй байдаг учир баргийн ховор, хуучин, нарийн мэргэжлийн vгсийн тайлбарыг олж болдог. Хэл сурах дЄт зам гэж юу вэ? “Чадах хэрээр их унш” /Read as much as you can/ гэж TOEFL-ийн америк багш нар “vгийн баялаг нэмэгдvvлэх хамгийн гол арга” хэмээн номондоо зєвлєн бичсэн байдаг. Зарим хvн єдєр бvр нэг цагийг англи хэл сурахад зориулж, vvндээ сэтгэл ханасан явдаг. Гэтэл барууны шилдэг багш нар бол “Чадах чинээгээрээ их цагийг зарцуул” гэж зєвлєж байна. Иймээс та нэг биш, боломжтой vедээ 6, 8, 10 цаг ч зарцуулж болно шvv дээ. Vvнийг бичигч би ч єдєр бvр зарцуулах цагаа ихэсгэж байж л англи, орос ном уншиж сурсан. Тийм дааж давшгvй хэцvv зvйл огт биш юм билээ. Гадаад хэлийг шууд дvрмээс эхлэн заах нь баргийн тэвчээртэй хvнийг уйдуулж мохоочихдог. Иймээс сонсох, ярих, унших, бичих харьцааг тухайн оюутанд тэнцвэртэй барьж, оновчтой тохируулан сургах нь багшийн гол эрдэм байх ёстой мэт. Орчин vед англи хэл дээр хялбаршуулсан номуудыг Easy start -200 vгтэй, beginner 300, elementary 600-1000, pre-intermediate 1500, intermediate 1700, upper intermediate 2300, advanced 3000 орчим vгтэйгээр гадаадын хэвлэлийн газрууд гаргаж байна. Даанч Монголд бараг орж ирдэггvй. Англи хэл суръя гэж шийдсэн, ажилсаг хvн бол 200-хан vгтэй, зурагтай номыг толь бичиг ашиглан ганц цагийн дотор уншчих боломжтой. Тэгснээр англи vгvvд мартагдашгvй хоногшиж, хvн єєрєє анхны номоо уншин урамшиж, дараагийн номыг унших, тvвшнээ ахиулах тэмvvлэлтэй болдог. Ер нь дотоод сэтгэлийн хvчтэй тэмvvлэл байхгvй бол хэл сурна гэж бараг vгvй юм. Дараа нь 300, 600, эцэст нь 3000 vгтэй ном уншиж сурсан хvн толь бичгээ ашиглаад ямар ч шинжлэх ухааны ном бvтээл унших суурь чадвартай болдог. Хэл сурах дєт зам гэдэг энэ л юм. Ихэнх хvмvvс нэг сайн багшид мєнгє єгєєд л, тэр багш л сургаж єгєх юм шиг санадаг. Гэтэл хэлийг хvн єєрєє л сурдаг. Мэдээж, сайн багш гараас нь хєтєлнє л дєє. Ном, сурах бичгийг сонгохдоо болж єгвєл Англи, Америк, Кембриж, Оксфордын их сургуульд хэвлэгдсэнийг нь олж ав. Алдаа эндэл бараг байдаггvй, итгэл даадаг. Танд ойлгомжтой, бие даан хийхэд эвтэйхэн, єгєєжтэй номыг сонгохыг хичээ. TOEFL хэцVV юу? Яггvй боловч маш сайхан сонирхолтой шалгалт. TOEFL гэдэг нь “Test of English as a foreign language” буюу товчдоо бол англи хэлний чадвар шалгах тестийг нэрлэдэг, 150 орчим асуулттай, хоёр цаг гаруй сууж хийдэг, 140 долларын тєлбєртэй, материалыг АНУ-д хянадаг, интернэтээр авдаг шалгалтын дээд оноо нь 120, англи хэлээр ярьдаг орнуудын их дээд сургуульд сурч тэнцэнэ гэдгийг харуулдаг шалгалт юм. Англиар ярих чадвар, дvрмийн мэдлэг, англи єгvvлбэрийн алдааг олох, англи яриаг сонсоод ойлгох, текстийг тольгvйгээр уншиж ойлгох, зохион бичих чадвар зэргийг шалгаж, томъёоны дагуу маш шударга оноо єгдєг. Таны оноог зєвхєн танд л шуудангаар ирvvлж, нууцыг тань хvндэлнэ. Дэлгэрэнгvй мэдээлэл бvхий эмхэтгэлийг Соёлын тєв єргєєнд байрлах Боловсролын зєвлєгєє мэдээллийн тєвєєс тєлбєргvй тараадаг. Хоёр жилийн ємнє “Абсолют” хэлний тєвийн урилгаар TOEFL тvвшин тогтоох шалгалтыг хэдэн сар авах завшаан тохиосон юм. Хуулна гэдэг хvй нэгдлийн ойлголт TOEFL-д огт байдаггvй. Єєрийнхєє тvвшнийг vнэнээр нь мэдэх гэдэг учраас ямар ч хvн хуулна, хажуу тийш харна гэж байхгvй. Тэр vед TOEFL-н дээд оноо нь 677 байж. Монголд 650 авсан хvн над хоёр, гуравхан л таарсан. Шалгуулдаг байсан 150 хvнээс ихэнх нь 360-470 орчим оноотой, 500-аас дээш хорь гаруй, 600 хvрдэг нь дєрєв, тав орчим байв. Ер нь 550-иас дээш оноо авахад яггvй. Уйгагvй хєдєлмєрч, нэлээд єндєр чадвартай, хорь орчим мянгаас доошгvй vг мэддэг, сонсох ойлгох хурд єндєр байх ёстой. Та гадагш явах зорилгогvй хvн бол 35 доллар тєлєєд Institutional TOEFL єгєєд англи хэлний чадварын тvвшнээ тогтоолгочих. Учир нь єнєє vед Улаанбаатар хотод ажилд ороход энэ шалгалтын дvнгийн хуудсыг хэлний боловсролтой хvмvvс зохих ёсоор vнэлж ажилд авдаг боллоо. Ямар ном, багшийг сонгох вэ? Бие даан сурах хvн бол Headway, Interchange 1-3 дажгvй. Энэ хоёр ном нэлээд олон жил хэрэглэгдэж байгаа учраас зарим хvн уйдаж байж болох. Гэхдээ бvрэн судалбал intermediate тvвшинд хvрч болно. Одоо бол Enterprise 1, 2, 3, 4 багц ном аргагvй толгой цохиж байна. Сурах бичгийн зэрэгцээ vгийн сангаа аль болох баяжуулахын тулд эхлээд хялбаршуулсан ном олж унш. Бие даан орчуулаад сайн багшаар хянуулж vз. Хэлний тєвд сурах гэж байгаа бол эхлээд хичээлд нь сууж vз. Єгєєжтэй байвал тэр багшаа сонгож болно. Ихэнх хvмvvс шууд л хэдэн сарын тєлбєрєє хийчихдэг, гэтэл багш, хичээл нь таалагдахгvй бол хэцvvдэж цаг, мєнгєний гарз болдог. Сvvлийн vед “Англи хэлний жинхэнэ хар ярианд суралц” хэмээн их рекламдах боллоо. Гэтэл монгол хэлний хар ярианы vгс гэвэл бvдvvлэг, марзан, этгээд vгс байх уу? “Яг ш дээ, харагдаач, хулхидах, хошгируулах” гэх мэтийн vгс. Гэтэл залуус хvvхдэд заавал ийм юмсыг нь сургаж яах юм? Ном борлуулах гэж ядсан ганц хоёр хvнд л ашигтай, олон нийтэд бол мэдээж сєрєг нєлєєтэй. Ингэж ярихад англи, америк хvмvvст соёл муутайгаа харуулж таарна. “Хар ярианы vгс” гэдгээр євєрмєц хэллэгvvдийг хэлж байгаа бол заавал “хар” хэмээх тааруу vгээр нэрлэх нь соёлтой хvмvvст гологддогийг зарим хvмvvс хэлдэг
Read more...
3/30/09
3/21/09
Хамгийн ухаалаг 20 хоол хvнс

Та ухаалаг болмоор байн уу? vvн шиг амархан зvйл байхгvй. Харин та зєвхєн ухаалаг хоол хvнсийг хоолондоо єргєнєєр хэрэглэх нь л чухал. Тэгвэл эдгээр нь чухам юу вэ гэдгийг одоо бvгдээрээ хамтдаа vзэцгээе.
1. Авокадо. Тархины vйл ажиллагаанд vнэхээр сайн юм.
2. Нэрс.

3. Зэрлэг яргай загас
Ой санамжинд тун сайн бєгєєд сонор байдал, зан чанарын байдал тун сайнаар нєлєєлдєг гэнэ. Мєн бас сэтгэл санаа хэцvv, зовиуртай байгаа vед идхэд тун тохиромжтой бєгєєд долоо хоногт 2-с илvvгээр хэрэглэвэл тохиромжтой юм байна.
4. Самар. Биеийн энергийг дээшлvvлэх гэнэ.
5. Наран цэцгийн vр. Бєєн уурагаар баялаг тєдийгvй тун амттай гэнэ.
6. Бидний сайн мэдэх кофе.
7. Болгосон овъёос. Өглєєний хоолонд хэрэглэхэд тун тохиромжтой бєгєєд маш хєнгєн хоол гэнэ.
8. Шош буюу буурцаг. Уураг, витаминаар баялаг бєгєєд vнийн хувьд ч гэсэн боломжийн бєгєєд тархины vйл ажиллагаанд сайн юм. Гэхдээ ихээр хэрэглэвэл жин нэмэх магадлалтай
9. Сэмбэрvv, анар. Уг жимс нь тархины vйл ажиллагаанд тун сайн ч зєвхєн улирлын чанартай ургадаг тул оронд нь нэрс, усан vзэм зэргийг хэрэглэвэл тохиромжтой.

10. Бор будаа. тархинд сайн бєгєєд хамгийн тэжээллэг хvнс гэнэ.
11. Цай. Цайг єдєрт ямар ч байсан 2-3 аягыг уух хэрэгтэй гэнэ.

12. Шоколад.

13. Далайн эмгэн ху. зан чанар болон тархинд тун сайн vйчилгээ!


15. Туна загас. В- витаминаар баялаг тул таны тархины санах ой санамжинд тун сайн нєлєєтэй гэнэ.
16. Сармис.


18. Ногоон навчит байцаа:



Read more...
3/11/09
Англи хэл сурцгаая!!!
As innocent as a babe unborn
гэмгүй царайлах
As the fool thinks, so the bell clinks
Тэнэг хүн тэг дундуур
As the tree, so the fruit
Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг, зүү хаашаа утас тийшээ
At the ends of the earth
газрын мухарт; долоон уулын цаана, нүдэнд үзэгдэхгүй чихэнд дуулдахгүй газар
Beware of a silent dog and still water, Dumb dogs are dangerous
Дуугүй хүний доодох нь нойтон
Better die standing than live kneeling
Муу амьд явахаар сайн үх; хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов
Cat in gloves catches no mice
Гар хөдөлвөл ам хөдөлнө, үгчилвэл: бээлийтэй муур загас барихгүй
Don't look a gift horse in the mouth
Чамлахаар чанга атга; бэлгийн морины шүдийг үздэггүй
East or West - home is best
Хар гэртээ хаан, бор гэртээ богд
Every man has a fool in his sleeve
Хүн сайн боловч хэлэхээс наашгүй, цаас хичнээн нимгэн боловч чичихээс наашгүй Үгчилвэл: хүн бүрийн ханцуйд тэнэг хүн байж байдаг
Every man to his taste
Юу сайхан дур сайхан; өөрийн санаа өөртөө зөв ,өрөөл даавуу өмдөндөө зөв
Evil communications corrupt good manners
Мууг дагавал могойн хор
Fair without, foul within
Гаднаа гяланцаг дотроо паланцаг
Claw me, and I will claw thee. Scratch my back and I'll scratch yours
Ороо нь ороогоо жороо жороогоо, таарсан таар
Үгчилвэл: чи намайг мааж би чамайг маажье
If an ass bray at you, don't bray at him
Тэнэг хүнтэй тэмцэж бүү марга. Үгчилвэл: илжиг рүү илжиг шиг бүү орил
If you laugh before breakfast you'll cry before supper
Уйлах хүүхдийн хошного урд өдрөөсөө умалзана. Үгчилвэл: өглөөний цайны өмнө инээвэл оройн хоолны өмнө уйлна.
If you run after two hares, you will catch neither
Уулын буга ч үгүй унасан бух ч үгүй
It is an ill bird that fouls its own nest
Муу муухайгаа амьтанд мэдэгдэх; паянгаа дэлгэх; хөгөө төрьж хөөрхөнөө таниулах
Үгчилвэл: өвчтэй шувуу үүрээ завааруулна
It is enough to make a cat laugh
Хөх инээд хүрмээр, инээд хүрмээр элэг хөшмөөр. Үгчилвэл: муурын инээдийг хүргэхэд хангалттай
Man can do no more than he can
Хүн хирээрээ, тэмээ тэнгээрээ
Neither fish nor flesh
Өөх ч биш, булчирхай ч биш
One man, no man
Ганц хүн хүн болдоггүй, ганц мод гал болдоггүй
Sound mind in a sound body
Эрүүл биед саруул ухаан
Stretch your legs according to the coverlet
Хөнжлийнхөө хирээр хөлөө жий
The fat is in the fire
Онгөрсөн борооны хойноос цув нөмрөх
The morning sun never lasts a day
Өглөөний нарыг нар гэж бүү бод, өсөхийн жаргалыг үүрд гэж бүү бод. Үгчилвэл: өглөөний нар өдөржингөө үргэлжилдэггүй
The pot calls the kettle black
Хэрээ хэрээнийхээ харыг гайхах
They are hand and glove
Зүүний үзүүр орохгүй, толгой холбоотой
To add fuel to the fire
Дарин дээр давс нэмэх
To cry with one eye and laugh with the other
Хоёр нүүртэн.Үгчилвэл: нэг нүдээрээ уйлж, нөгөө нүдээрээ инээх
To rob one's belly to cover one's back
Урд хормойгоороо хойт хормойгоо нөхөх. Үгчилвэл: нуруугаа хучихын тулд гэдсээ дээрэмдэх
To stick to somebody like a leech
нойтон хамуу
When at Rome, do as the Romans do
Усыг нь уувал, ёсыг нь дага
When pigs fly
нар баруунтайгаас гарахаар; тэмээн сүүл газарт хүрч, тэхийн эвэр тэнгэрт тулахад. Үгчилвэл: гахайг нисэхэд
Read more...
3/2/09
Хүйтэн дайн
Хүйтэн дайн гэж нэрлэх болсон нь энэ дайн нь өмнөх цаг үеүд шиг талууд нь шууд хоорондоо зэвсэг барин нүүр тулан дайтахгүй харин өөр арга замаар, цэргийн эвсэл байгуулж, тагнуул, үзэл суртлын тэмцэл өрнүүлэх замаар тулалдан, зөрчилдөн тэмцэлдсэнээс ийн нэрлэх болжээ. Хэдийгээр ЗХУ болон холбоотны улс орнууд хоорондоо улс төрийн хүрээнд тохиролцон нацист Германы эсрэг дэлхийн хоёрдугаар дайнд хамтран тэмцсэн ч тэдний хооронд үзэл суртлын том зөрчил байгаа нь дайн дуусах дөхөх тусам улам бүр тодорхой болж байв. Энэ нь дайн дууссаны дараа улам бүр ил гарч ирсэн.
Хүйтэн дайны үед олон улсын нөхцөл байдал зарим үед ихэд хурцдан зарим үед тайвшран харьцангуй энхийн байдалтай болж байв. Тухайлбал 1948-1949 оны Берлиний бүслэлт, 1950-1953 оны Солонгосын дайн, 1961 оны Берлиний хямрал, 1959-1975 оны Вьетнамын дайн, 1979-1989 оны Афганистаны дайн, 1962 оны Кубын пуужингийн хямрал зэрэг нь хүйтэн дайны үеийн халуун цэгүүд болж байв. Хүйтэн дайны үед их гүрнүүд хоорондоо шууд нүүр тулан байлдахгүй байсан нь тэдгээрийн цөмийн зэвсгийн хүчин чадавх, хэрвээ цөмийн дайн болбол тэндээс ялагч үлдэхгүй тухай цөмийн дайны онол зэргээс болж байв. 1980-аад оны сүүл үеэс хүйтэн дайны уур амьсгал харьцангуй зөөлөрсөн. Михайл Горбачев ЗХУ-д өөрчлөлт шинэчлэлт, ил тод байдал өрнүүлж эхэлсэн ба ЗХУ 1991 онд задарснаар хүйтэн дайн төгсгөл болсон.
Read more...
3/1/09
Hun bolj amjaagui huuhed ee
Nud humsgiig ni hen ch hezee ch olj haraagui
Nutsgen huurhun huluuruu gazar gishgeegui
Uhuurduulj amjaagui tengeriin tsenheriig uzeegui
Uuduus mini shirteed Eejee gej duudaagui
Minii hun bolj amjaagui huuhed ee
Read more...
2/20/09
1/30/09
1/21/09
Коби Брайант

Коби Бийн Брайант( Kobe Bean Bryant, 1978 оны наймдугаар сарын 23-нд төрсөн) нь Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Лос Анжелес Лэйкерс багт тоглодог Америкийн сагсан бөмбөгийн од юм. Брайант Филаделфиа Севентисиксерс багийн тоглогч асан, Лос Анжелес Спаркс багийн ахлах дасгалжуулагч асан Жөү Брайантын ганц хүү юм. Түүний эцэг эх нэгэн рестораны цэснээс харсан нэр болох Японы Кобэ хотын алдартай үхрийн махны нэрээр хүүгээ нэрлэжээ.Брайант 1996 онд НБА-гийн түүхэнд анх удаа ахлах сургуулиас драфтлагдсан хамгаалагч болсноороо улс даяар нэртэй болжээ. Брайант, Шакил О'Нил нар Лэйкерс багийг 2000-2002 онд гурван удаа НБА-гийн аварга болгосон. 2003-2004 оны улирлын дараа О'Нил явж, Брайант Лэйкерсийн гол тоглогч болсон бөгөөд 2005-2006, 2006-2007 оны улирлуудад НБА-д оноогоор тэргүүлжээ. 2006 онд Брайант Торонто Рэпторсын эсрэг 81 оноо (хувийн дээд амжилт) авсан нь НБА-гийн түүхэнд хоёрт орох агуу амжилт болсон.Тэрбээр 2007-2008 оны улиралд Өрнөд Бүсэд нэгээр багаа плэйоффт шалгаруулсан тул улирлын Хамгийн үнэ цэнтэй тоглогчийн шагналыг хүртжээ.2003 онд Брайант Колорадо муж улсын Эдвардс хотын нэгэн зочид буудалд бэлгийн халдлага хийсэн хэмээн тус буудлын нэг ажилтан буруутгаснаар хэвлэл мэдээллийн анхаарлын төвд орж байсан. Брайант энэхүү ажилтантай учир ургуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч бэлгийн халдлага хийгээгүй хэмээн мэдэгджээ. Брайантыг буруутгагч этгээд гэрчийн мэдүүлэг өгөхөөс дургүйцсэн тул 2004 оны есдүгээр сард прокурорууд хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Брайантыг буруутгагч этгээд Брайантын эсрэг иргэний нэхэмжлэл гаргаж, улмаар хэрэг шүүхээс гадуур шийдэгдсэн.
Read more...
1/16/09
1/15/09
- wefw
Та манай
дахь зочин
- бсыба