
Read more...
мэдэгдэхүйц багасдаг аж. Мөн үс, шүдний өнгө ч сайжирдаг байна.
Уурлаж буй хүнийг дагаж бүү уурла!
Хэрэв хэн нэгэн тань руу хашгичиж уурлавал хэрүүлд бүү оролц. Амьсгал дээрээ анхаарч, хоёр тоолох хугацаанд аажим амьсгаа авч гурав дахь дээрээ гарга. Цаад этгээдийнхээ хэрүүлд татагдан орохгүй байхыг хичээ. Энэ үед өөрийгөө тайвшруулахын тулд түрүүчийн адил амьсгаагаа тоолоод л бай. Цаад ууртай этгээдийн чинь тэсвэр алдагдаж таныг орхих болно. Ингэснээр та өөрийгөө бухимдлаас хамгаална.
Эх сурвалж: www.seruun.com
Тус компанийг 1975 онд 10.000 ам.долларын хөрөнгөтэйгөөр Италийн алдарт загвар зохион бүтээгч Жиоржио Армани болон Сергио Галеотти нар үндэслэн байгуулсан гэдэг.
Өдгөө тус компани дэлхий даяар 13 салбар үйлдвэртэй, 4300 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Мөн дэлхийн 36 оронд 300 гаруй дэлгүүрүүдэд өөрийн нэрийн бараа бүтээгдэхүүнээ худалдаалдаг.
“Giorgio Armani”, “Armani Collezioni”, “Emporio Armani”, “Armani Jeans”, “Armani Junior”, “Armani Exchange”, “Armani Casa” зэрэг салбарын доор гоёл чимэглэлийн, гоо сайхны бүтээгдэхүүний, үнэт эдлэлийн, үнэртэй усны, гэр ахуйн дотоод засал чимэглэлийн, цагны, нүдний шилний зэрэг хэд хэдэн чиглэлээр бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Италийн загварын компани юм.
“Lancôme” нь арьс болон үс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Францын алдарт ”L`Oréal Group“-ийн удирдлагад үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд байгуулагдсан цагаасаа буюу 1935 оноос хойш амжилттайгаар үйл ажиллагаагаа явуулж буй томоохон компаниудын нэг билээ.
Бруссельд зохион байгуулагдсан “Дэлхийн Үзэсгэлэн Худалдаа”-нд өөрийн нэрийн “Tendre Nuit”, “Bocages”, “Conquete”, “Kypre”, “Tropiques” зэрэг таван үнэртэнгээ анх удаа дэлгэн тависнаар тус компаний амжилтын үндэс тавигдсан гэж үздэг.
2006 онд компани анх 1936 онд гарган авч байсан алдарт “Nutrix” үнэртэнгийнхээ 70 жилийн ойн баярыг тэмдэглэжээ.
“Coca-Cola” нь хийжүүлсэн ундаа, цэвэр усны үйлдвэрлэлээрээ дэлхийд дээгүүрт тооцогддог АНУ-ын алдарт “The Coca-Cola Company”-ийн “тэргүүлэх” брэндүүдийн нэг гэдгийг мэдэхгүй хүн үгүй билээ.
“Coca-Cola”-г анх 1886 онд АНУ-ын эм зүйч Жонн Стит Пэмбертон (1831.1.8 -1888.8.16) нээжээ.
Тус брэндийг 1889 онд Аса Григгс Кандлер худалдан авч 1892 онд “The Coca-Cola Company”-ийг байгуулжээ. Түүнийг өөрийн бүхий л амьдралаа тус брэндийн борлуулалтад зориулсан гэдэг.
“The Coca-Cola Company” нь “Coca-Cola”-гаас гадна түүнтэй ижил төстэй 400 гаруй брэндийн бүтээгдэхүүнийг 200 гаруй оронд үйлдвэрлэн нийлүүлдгээс сонирхуулахад “Barqs”, “Dasani”, “Fanta”, “Fresca”, “Minute Maid”, “Powerade”, “Pibb”, “Sprite”, “Vault” зэрэг маш олон төрлийн хийжүүлсэн ундаа, цэвэр ус үйлдвэрлэдэг байна.
Та манай
дахь зочин