4/18/08

Үнэртэй усны сонголт хайртай хүнээ сонгохтой дүйцдэг

http://www.setguul.mn/newsimg/Perfume_Bottles.jpgАнхилуун, тансаг сүрчиг ханхлуулан өнгөрч байгаа хүн хэнд ч муухай сэтгэгдэл төрүүлэхгүй нь мэдээж. Хүнийг хувцсаар нь угтаж, ухаанаар нь үддэг гэдэг үг сүүлийн үед үнэртэй усны үнэрээр солигдох болсон.Үнэртэй ус нь зөвхөн эмэгтэй хүний хэрэглээ биш. Эрчүүд ч тохирсон усаа хэрэглэх нь эрхэмсэг бардамын илэрхийлэл болдог.

Өөртөө анхаарал тавьдаг бүсгүй дундажаар 5-6 төрлийн үнэртэй устай байх нь эрхэмсэг хэрэглээ гэнэ. Нэг усыг бүтэн жилийн турш түрхээд байвал өдөр бүр гурилтай шөл идэж байгаагаас ялгаагүй. Тиймээс боломжтой үедээ үнэртнээ сольж, олон төрлийг хослуулан хэрэглэх нь бүсгүйчүүдийн нэг илэрхийлэл болдог байна. Харин хамгийн чухал нь сонголт. Өөрт тохирсон бас таалагдсан үнэртнээ сонгох нь хайртай хүнээ сонгохтой адил гэж үзсэн байдаг. Тиймээс ч үнэрлэх мэдрэмжийг жинхэнэ утгаар нь шалгадаг зүйл бол сүрчигний сонголт. Өөрт таалагдсан үнэртэй усыг сонгох гэж толгойгоо өвтгөж, хамрынхаа чадварыг шалгахын оронд зүгээр л бугуйндаа түрхээд үзчих. Гарын арьс нь үнэрийг ямар нэг өөрчлөлтгүй хүргэдэг хамгийн найдвартай туслагч чинь байх болно. Харин үрж болохгүйг анхаараарай. Бас үнэрлэх мэдрэмж сэргэг байдаг үдээс өмнө үнэртнээ сонговол зүгээр. Сонгосон ус зөвхөн таных гэдгийг мэдрэхийн тулд нэг шөнийг “хамт өнгөрөөх хэрэгтэй” гэдэг. Өөрөөр хэлбэл түрхсэнээс хойш өөр ямар нэг үнэртэй холилгүй аль болох удаан байлгах хэрэгтэй. 2-4 цагийн дараа үнэртэй усны жинхэнэ үнэр нь мэдрэгдэг байна. Хүмүүс сүрчиг худалдан авахдаа савных нь өнгийг нь тэр бүр анзаардаггүй. Тэгвэл хөх өнгөтэй ус хэрэглэвэл зөн совин сайжирдаг байна. Харин ногоон өнгө байгалийн эрч хүч, бодисын солилцооны өнгө учраас сэтгэл санааг дээшлүүлж эрч хүчийг нэмэгдүүлдэг. Алтлаг өнгийн савтай сүрчиг нь ухаалаг, хүчтэй, бүхнийг хяналтандаа байлгагчдыг илтгэдэг аж. Нэр төр, тачаангуй байдлыг эрхэмлэгчид улаан өнгөтэй усыг сонгож болох юм. Ягаан өнгө нь мэдрэмтгий, эмзэг, эмэгтэйлэг шинжийг өөртөө агуулдаг бол цагаан өнгө цэвэр ариун сэтгэлийг бэлгэддэг. Хар өнгө томоохон өөрчлөлтийг илэрхийлдэг байна.

Хамгийн тохиромжтой нь чихний ар тал
Үнэртэй усыг хаанаа түрхэх вэ? Нарийн дэг журам гэж байхгүй ч зохимжтой газар түрхвэл үнэрээ удаан хадгалахаас эхлээд олон талын ач холбогдолтой юм. Үнэртэй уснаас харшил авдаг арьстай бол хувцсандаа багахан түрхэхэд ямар ч асуудалгүй.
Харин үнэртэй ус чинь тослог ихтэй бол хувцсанд чинь толбо үүсгэх аюултайг анхаарах хэрэгтэй. Ер нь үнэртэй усны “байх” хамгийн тохиромжтой цэг бол чихний ар тал. Бас эгэмний хонхор, хүзүү, бугуйны нугалаа, алганы хонхор, хөхний хооронд түрхэж болно. Хүний биеийн дулаанаар өдөөгдөж тансаг үнэрээ түгээдэг болохоор аль болох биендээ түрхэх хэрэгтэй. Хэрэглэдэг усаа ганцхан удаа шүршихэд л хангалттай. Их түрхснээр сайхан үнэр нэмэгдэнэ гэж байхгүй, харин ч хүмүүсийн дургүйг хүргэж магадгүй. Торгон материалтай хувцас сүрчигний үнэрийг удаан тогтоодоггүй тул жижиг хөвөн ноосон даавуунд сүрчгээ шингээгээд энгэр захны дотор талд хадах буюу халаасандаа авч явна. Сүрчиг түрхэх хэмжээг тааруулах нь тун чухал. Хуурай хүйтэн агаарт сүрчгийн үнэр амархан дарагддаг тул өвлийн улиралд ахиухан түрхдэг. Харин чийглэг дулаан улиралд хүчтэй мэдрэгдэх учраас бага, хөнгөхөн түрхэх хэрэгтэй. Өрөөнөөс гарч явсны дараа тасалгаанд үнэртэхгүй байхаар тохируулах нь хэрэглээний соёлд нийцнэ.

Үнэртэн ч улирал харгалздаг
Үнэртний сонголтод улирал нөлөөлдөг байна. Өвлийн улиралд хурц үнэртэнг сонгодог бол зун сэрүүн мэдрэмж төрүүлэх уснуудыг олон удаа түрхдэг.
Өвөл :Хүйтэн сэрүүн нөхцөл нь усны үнэрийг дарангуйлдаг. Тиймээс өдөрт усаа дахин сэргээх хэрэгтэй. Ер нь өвлийн улиралд хурц үнэртэй уснууд тохиромжтой аж. Энэ улиралд Chanel- 5-ын ус хамгийн тохиромжтой сонголт гэнэ шүү.
Хавар : Бараан өнгөтэй, зузаан хувцсанаасаа салдаг энэ үед цэцгийн үнэртэй уснууд илүү зохимжтой аж. Цэцэгсийн үнэр нь хаврын өөдрөг сэтгэл, урам зоригийг нэмэх бөгөөд “Dolce&Gabbana”-гийн уснууд хаврын хамгийн зөв сонголт.
Зун: Халууны улиралд хүний арьс ердийнхөөс илүү их тослог ялгаруулдаг. Өвлийн улиралд үнэртэнг олон удаа түрхдэг бол зун эсрэгээрээ нэг л удаа түрхэхэд хангалттай.
Ингэхдээ төрөл бүрийн цэцэг, жимсний үнэртэй ус хамгийн зөв сонголт байх болно. Спирт агуулах үнэртнээс зун татгалзах хэрэгтэй.
Намар: Жилийн энэ улиралд хүмүүс илүү романтик, сэтгэл санаа тогтворгүй гэгэлзүүр болдог. Тиймээс илүү зөөлөн, мэдрэмтгий үнэр таалагддаг. Тухайлбал, лаванда цэцэг, намрын жимсний үнэртэй ус тохиромжтой. Намрын гайхалтай мэдрэмжийг “Christian Dior”-ийн уснууд мэдрүүлнэ.

Зан ааш ба үнэртэй ус
Орчин үеийн моод гэхээсээ илүү тохирсон үнэртнээ хэрэглэх нь хамгийн зөв сонголт болно. Үүний зэрэгцээ хэрэглэж байгаа үнэртэн нь тухайн бүсгүйн зан аашийг тодорхойлдог байна.
v Lanүin – “Oxygene”, “Mexx For Woman”, “Kenzo” зэрэг үнэртэнг тамирчин бүсгүйчүүд сонгодог. Эдгээр үнэртнүүд нь далайн үнэр, талын цэцэгс, нялх ногооны үнэрийг санагдуулсан анхилуун зөөлөн үнэртэй байдаг.
v Харин хөнгөн ааштай, инээд муутай хүмүүс хурц, исгэлэн, аагтай үнэр сонгодог. Dolce & Gabbana, “Moschino”, “I Love” зэрэг үнэртэй ус тэдэнд таалагддаг.
v “Романтик” буюу мөрөөдөгч, хайр, дурлалын адал явдалд дуртай хүмүүс уяхан, зөөлөн анхилуун цэцгийн үнэртэнг сонгодог. “Ghost - Cherish”, “Escada” үнэртэй усыг сонгох нь тэдний онцлогийг тодотгож өгдөг.
v Өндөр өсгийтэй шаахайгаар гангарч, хурц тод өнгөөр уруулаа буддаг галзуу бүсгүйчүүчэд “Agent Proүocateur”, “Bright Crystal”, “Prada” зэрэг дорнын тансаг үнэр, цэцэгс моддын анхилуун үнэртэй ус илүү тохирно.
v Амттанд дурлагчид буюу чихэр шоколадад “нугасгүй” хүмүүс “Hugo Boss”, “Lolita Lempicka Summer “ зэрэг үнэртэнд дуртай байдаг. Нялуун чихэрлэг үнэртэй ус бол тэдний сонголт.

0 Сэтгэгдэл:

Post a Comment

  • wefw

Та манай
Web Site Hit Counters
дахь зочин

  • бсыба