10/18/08

Esprit


“Esprit Holdings Limited” компани нь 1968 онд Дуглас Томпкинс болон Сюүзи Томпкинс Бүэлл нарын санаачилгаар Сан Францискод байгуулагджээ.

Тус компани ESPRIT хэмээх нэрийн доор гоёл чимэглэл, үнэт эдлэл, цүнх, гутал, пүүз, хувцас хэрэглэл, цаг, гэр ахуйн бараа, унтлагын өрөөний тавилга зэрэг хэд хэдэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.

2008.06.30ны байдлаар 3.25 тэрбум еврогийн ашигтай ажилласан нь дэлхий дахинаа томоохон эргэлтийг хийсэн гэхэд хилсдэхгүй болов уу. Энэ бол маш том амжилт юм.

Дэлхий дахинаа 770 гаруй салбар дэлгүүртэй, 15.150 гаруй бөөний болон жижиглэнгийн худалдааны төвүүдэд бараа бүтээгдэхүүнээ худалдаалдаг томоохон компани юм.

Түүнчлэн тус компани 1980аад оны үест нилээн дэлгэрээд байсан, тэр дундаа өсвөр үеийнхний дунд хүчээ аваад байсан “Red Earth” хэмээх гоо сайхны бараа бүтээгдэхүүний брэндийг эрхлэн гаргадаг байна. Энэхүү брэнд нь хоёр төв оффисийнх нь нэг нь байрладаг Германдаа маш алдартай ажээ. Харин нөгөө оффис нь Хонг Конгд байрладаг юм байна.

www.esprit.com


Read more...

5/18/08

Gap


“The Gap Inc.” нь 1969 онд Дорис Фишер, Дорис Эф. Фишер нарын үндэслэсэн хувцас болон дагалдах бусад нэмэлт хэрэгсэл үйлдвэрлэдэг, АНУ-ын жижиглэнгийн худалдаа эрхэлдэг компани юм.

2008 оны 9 сарын байдлаар тус компани 150.000 гаруй ажилтантай байсан бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт 3100 гаруй дэлгүүрүүдэд үйл ажиллагаагаа амжилттай явуулсаар байна.

Тус компани АНУ-ын томоохон жижиглэнгийн худалдааны компани бөгөөд дэлхийд хувцас үйлдвэрлэл, худалдаа эрхлэлтээрээ тэргүүлдэг Испаний “Inditex Group”-ээс хол давуу амжилтанд хүрч чаджээ.



Read more...

4/28/08

Puma


Спортын хувцас, пүүз зэрэг спортын бараа бүтээгдэхүүн үйлвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Германы алдар “Puma AG Rudolf Dassler Sport” компанийг 1948 онд Рудольц Дасслер үндэслэн байгуулжээ.

Тус компанийг хөл бөмбөгийн өмсгөл буюу шокс үйлдвэрлэлээр нь андахгүй болов уу. Тус компани алдарт хөл бөмбөгчид болох Pelé, Eusébio, Johan Cruijff, Enzo Francescoli, Diego Maradona, Lothar Matthäus, Kenny Dalglish, Didier Deschamps, Gianluigi Buffon нарын ивээн тэтгэгчээр ажилладаг.

Үүнээс гадна 2008 оны Бээжингийн Олимпийн эрэгтэйчүүдийн 100 м, 200 м, 4х100 м-ийн гүйлтийн дэлхийн рекордыг эвдсэн Ямайкийн тамирчин Юсайн Болтын ивээн тэтгэгчээр ажилладаг юм байна.

1996 оноос АНУ дахь үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийн зэрэгцээ 1968 онд анх үйлдвэрлэж эхэлсэн сагсан бөмбөгийн илгэн пүүз нь АНУ-д нилээд алдартайд тооцогддог юм байна.

2007 оноос Францын тансаг бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “PPR”-д (Pinault-Printemps-Redoute) нэгдэн орж үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ.

www.puma.com


Read more...

4/18/08

Үнэртэй усны сонголт хайртай хүнээ сонгохтой дүйцдэг

http://www.setguul.mn/newsimg/Perfume_Bottles.jpgАнхилуун, тансаг сүрчиг ханхлуулан өнгөрч байгаа хүн хэнд ч муухай сэтгэгдэл төрүүлэхгүй нь мэдээж. Хүнийг хувцсаар нь угтаж, ухаанаар нь үддэг гэдэг үг сүүлийн үед үнэртэй усны үнэрээр солигдох болсон.Үнэртэй ус нь зөвхөн эмэгтэй хүний хэрэглээ биш. Эрчүүд ч тохирсон усаа хэрэглэх нь эрхэмсэг бардамын илэрхийлэл болдог.

Өөртөө анхаарал тавьдаг бүсгүй дундажаар 5-6 төрлийн үнэртэй устай байх нь эрхэмсэг хэрэглээ гэнэ. Нэг усыг бүтэн жилийн турш түрхээд байвал өдөр бүр гурилтай шөл идэж байгаагаас ялгаагүй. Тиймээс боломжтой үедээ үнэртнээ сольж, олон төрлийг хослуулан хэрэглэх нь бүсгүйчүүдийн нэг илэрхийлэл болдог байна. Харин хамгийн чухал нь сонголт. Өөрт тохирсон бас таалагдсан үнэртнээ сонгох нь хайртай хүнээ сонгохтой адил гэж үзсэн байдаг. Тиймээс ч үнэрлэх мэдрэмжийг жинхэнэ утгаар нь шалгадаг зүйл бол сүрчигний сонголт. Өөрт таалагдсан үнэртэй усыг сонгох гэж толгойгоо өвтгөж, хамрынхаа чадварыг шалгахын оронд зүгээр л бугуйндаа түрхээд үзчих. Гарын арьс нь үнэрийг ямар нэг өөрчлөлтгүй хүргэдэг хамгийн найдвартай туслагч чинь байх болно. Харин үрж болохгүйг анхаараарай. Бас үнэрлэх мэдрэмж сэргэг байдаг үдээс өмнө үнэртнээ сонговол зүгээр. Сонгосон ус зөвхөн таных гэдгийг мэдрэхийн тулд нэг шөнийг “хамт өнгөрөөх хэрэгтэй” гэдэг. Өөрөөр хэлбэл түрхсэнээс хойш өөр ямар нэг үнэртэй холилгүй аль болох удаан байлгах хэрэгтэй. 2-4 цагийн дараа үнэртэй усны жинхэнэ үнэр нь мэдрэгдэг байна. Хүмүүс сүрчиг худалдан авахдаа савных нь өнгийг нь тэр бүр анзаардаггүй. Тэгвэл хөх өнгөтэй ус хэрэглэвэл зөн совин сайжирдаг байна. Харин ногоон өнгө байгалийн эрч хүч, бодисын солилцооны өнгө учраас сэтгэл санааг дээшлүүлж эрч хүчийг нэмэгдүүлдэг. Алтлаг өнгийн савтай сүрчиг нь ухаалаг, хүчтэй, бүхнийг хяналтандаа байлгагчдыг илтгэдэг аж. Нэр төр, тачаангуй байдлыг эрхэмлэгчид улаан өнгөтэй усыг сонгож болох юм. Ягаан өнгө нь мэдрэмтгий, эмзэг, эмэгтэйлэг шинжийг өөртөө агуулдаг бол цагаан өнгө цэвэр ариун сэтгэлийг бэлгэддэг. Хар өнгө томоохон өөрчлөлтийг илэрхийлдэг байна.

Хамгийн тохиромжтой нь чихний ар тал
Үнэртэй усыг хаанаа түрхэх вэ? Нарийн дэг журам гэж байхгүй ч зохимжтой газар түрхвэл үнэрээ удаан хадгалахаас эхлээд олон талын ач холбогдолтой юм. Үнэртэй уснаас харшил авдаг арьстай бол хувцсандаа багахан түрхэхэд ямар ч асуудалгүй.
Харин үнэртэй ус чинь тослог ихтэй бол хувцсанд чинь толбо үүсгэх аюултайг анхаарах хэрэгтэй. Ер нь үнэртэй усны “байх” хамгийн тохиромжтой цэг бол чихний ар тал. Бас эгэмний хонхор, хүзүү, бугуйны нугалаа, алганы хонхор, хөхний хооронд түрхэж болно. Хүний биеийн дулаанаар өдөөгдөж тансаг үнэрээ түгээдэг болохоор аль болох биендээ түрхэх хэрэгтэй. Хэрэглэдэг усаа ганцхан удаа шүршихэд л хангалттай. Их түрхснээр сайхан үнэр нэмэгдэнэ гэж байхгүй, харин ч хүмүүсийн дургүйг хүргэж магадгүй. Торгон материалтай хувцас сүрчигний үнэрийг удаан тогтоодоггүй тул жижиг хөвөн ноосон даавуунд сүрчгээ шингээгээд энгэр захны дотор талд хадах буюу халаасандаа авч явна. Сүрчиг түрхэх хэмжээг тааруулах нь тун чухал. Хуурай хүйтэн агаарт сүрчгийн үнэр амархан дарагддаг тул өвлийн улиралд ахиухан түрхдэг. Харин чийглэг дулаан улиралд хүчтэй мэдрэгдэх учраас бага, хөнгөхөн түрхэх хэрэгтэй. Өрөөнөөс гарч явсны дараа тасалгаанд үнэртэхгүй байхаар тохируулах нь хэрэглээний соёлд нийцнэ.

Үнэртэн ч улирал харгалздаг
Үнэртний сонголтод улирал нөлөөлдөг байна. Өвлийн улиралд хурц үнэртэнг сонгодог бол зун сэрүүн мэдрэмж төрүүлэх уснуудыг олон удаа түрхдэг.
Өвөл :Хүйтэн сэрүүн нөхцөл нь усны үнэрийг дарангуйлдаг. Тиймээс өдөрт усаа дахин сэргээх хэрэгтэй. Ер нь өвлийн улиралд хурц үнэртэй уснууд тохиромжтой аж. Энэ улиралд Chanel- 5-ын ус хамгийн тохиромжтой сонголт гэнэ шүү.
Хавар : Бараан өнгөтэй, зузаан хувцсанаасаа салдаг энэ үед цэцгийн үнэртэй уснууд илүү зохимжтой аж. Цэцэгсийн үнэр нь хаврын өөдрөг сэтгэл, урам зоригийг нэмэх бөгөөд “Dolce&Gabbana”-гийн уснууд хаврын хамгийн зөв сонголт.
Зун: Халууны улиралд хүний арьс ердийнхөөс илүү их тослог ялгаруулдаг. Өвлийн улиралд үнэртэнг олон удаа түрхдэг бол зун эсрэгээрээ нэг л удаа түрхэхэд хангалттай.
Ингэхдээ төрөл бүрийн цэцэг, жимсний үнэртэй ус хамгийн зөв сонголт байх болно. Спирт агуулах үнэртнээс зун татгалзах хэрэгтэй.
Намар: Жилийн энэ улиралд хүмүүс илүү романтик, сэтгэл санаа тогтворгүй гэгэлзүүр болдог. Тиймээс илүү зөөлөн, мэдрэмтгий үнэр таалагддаг. Тухайлбал, лаванда цэцэг, намрын жимсний үнэртэй ус тохиромжтой. Намрын гайхалтай мэдрэмжийг “Christian Dior”-ийн уснууд мэдрүүлнэ.

Зан ааш ба үнэртэй ус
Орчин үеийн моод гэхээсээ илүү тохирсон үнэртнээ хэрэглэх нь хамгийн зөв сонголт болно. Үүний зэрэгцээ хэрэглэж байгаа үнэртэн нь тухайн бүсгүйн зан аашийг тодорхойлдог байна.
v Lanүin – “Oxygene”, “Mexx For Woman”, “Kenzo” зэрэг үнэртэнг тамирчин бүсгүйчүүд сонгодог. Эдгээр үнэртнүүд нь далайн үнэр, талын цэцэгс, нялх ногооны үнэрийг санагдуулсан анхилуун зөөлөн үнэртэй байдаг.
v Харин хөнгөн ааштай, инээд муутай хүмүүс хурц, исгэлэн, аагтай үнэр сонгодог. Dolce & Gabbana, “Moschino”, “I Love” зэрэг үнэртэй ус тэдэнд таалагддаг.
v “Романтик” буюу мөрөөдөгч, хайр, дурлалын адал явдалд дуртай хүмүүс уяхан, зөөлөн анхилуун цэцгийн үнэртэнг сонгодог. “Ghost - Cherish”, “Escada” үнэртэй усыг сонгох нь тэдний онцлогийг тодотгож өгдөг.
v Өндөр өсгийтэй шаахайгаар гангарч, хурц тод өнгөөр уруулаа буддаг галзуу бүсгүйчүүчэд “Agent Proүocateur”, “Bright Crystal”, “Prada” зэрэг дорнын тансаг үнэр, цэцэгс моддын анхилуун үнэртэй ус илүү тохирно.
v Амттанд дурлагчид буюу чихэр шоколадад “нугасгүй” хүмүүс “Hugo Boss”, “Lolita Lempicka Summer “ зэрэг үнэртэнд дуртай байдаг. Нялуун чихэрлэг үнэртэй ус бол тэдний сонголт.


Read more...

nokia


http://xpressmusic.files.wordpress.com/2008/04/nokia_logo2.jpg
Read more...

Versace



“Gianni Versace S.p.A” буюу “Versace Group” нь 1978 онд Жани Версачегийн үндэслэн байгуулсан Италийн алдартай загварын компани юм.

Тансаг хэрэглээг эрхэмлэдэг хэн бүхэнд зориулан “тансаг” гэх тодотголтой хувцас, үнэртэн, гоёл чимэглэлийн зүйлс, гоо сайхны бүтээгдэхүүнээс эхлээд гэр ахуйн бүхий л тавилга, тансаг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг “Versace Group” нь өдгөө дэлхийн тэргүүлэх загварын ордуудын нэгд зүй ёсоор тооцогддог.


Read more...

BMW


“Bayerische Motoren Werke AG” буюу Англиар “Bavarian Motor Works” компани нь 1916 онд байгуулагдсан авто машин, мотоцикль үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Германы томоохон компани билээ.

“Тансаг” зэрэглэлийн брэндүүд болох “MINI”, “Rolls-Royce” зэрэг брэндүүдээрээ алдартай юм. 2001 оноос Английн алдарт “MINI” брэндийг, харин 2003 оноос “Rolls-Royce Motor Cars”-ыг тус тус компанийхаа салбар “охин” компани болгожээ. “Rolls-Royce Motor Cars” компанийг 1906 онд Хэнри Роис болон Чарлес Роллс нар үндэслэн байгуулсан ажээ.

“Mini”-г анх 1959-2000 онуудад Английн “British Motor Corporation” (BMC) компани үйлдвэрлэж байсан түүхтэй юм байна.

Тус компани 107.000 гаруй ажиллагсадтай, 56 сая гаруй еврогийн орлоготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд дэлхийн хамгийн их орлоготой компаниудын тоонд зүй ёсоор тооцогддог байна.

www.bmw.com


Read more...

Nike


“Nike” нь спортын хувцас, тэдгээрийг дагалдах бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч АНУ-ын Орегон мужаас гаралтай томоохон компаниудын нэг юм.
Тус компани спортын хувцас, пүүзний дэлхийд тэргүүлэх нийлүүлэгч төдийгүй дэлхийн спортын тоног хэрэгслийн гол үйлдвэрлэгч юм.

2008 оны байдлаар “Nike” компани дэлхий дахинаа 30.000 гаруй хүнийг ажлын байраар хангажээ.

Орегон мужийн өдөр тутмын сонин болох “The Oregonian”-д бичсэнээр “Nike” нь “Fortune” сэтгүүлээс жил бүр эрхлэн гаргадаг АНУ-ын Топ 500 дээгүүр орлоготой корпорацуудын “Fortune 500” жагсаалтад Орегон мужид төв оффис нь байрлалтай хоёр компаний нэг болжээ.

Тус компанийг 1964 оны 1-р сарын 25-ны өдөр Виллиам Жэй. “Билл” Бауэмэн (William J. Bill Bowerman) болон Филип Эйч. Найт (Philip H. Knight) нар “Blue Ribbon Sports” нэртэйгээр байгуулсан бөгөөд 1972 оны 2-р сард анхны “Nike” пүүзийг үйлдвэрлэн гаргаснаас хойш 6 жилийн дараа 1978 онд албан ёсоор “Nike Inc.” хэмээн нэрийджээ.

“Nike” нь “The goddess of victory” буюу “Ялалтыг ивээгч дарь эх” гэсэн утгатай Грек үг юм байна.

Эдгээрээс гадна тус компани “Niketown” хэмээн нэрлэдэг өөрийн нэрийн дэлгүүрүүдээр дамжуулан бүхий л бараа бүтээгдэхүүнээ дэлхийн өнцөг булан бүрт худалдаалдаг төдийгүй дэлхийн томоохон спортын баг, тамирчдын ивээн тэтгэгчээр ажилладаг байна.


Read more...

3/30/08

pic12


Miss PiggyDu musst ein Schwein sein auf dieser WelTanz der ZigarettenFliegen statt schwimmenCooler KletterbaumIn die Ferne blickenDas ist Detta 6Am Ballermann
Read more...

pic



Read more...

3/18/08

Converse



“Nike Inc.” -ын охин компаний нэг бидний сайн мэдэх “Converse”-ийг Маркүис М.Конверс хэмээх гутлын үйлдвэрт ажилладаг байсан менежер залуу анх 1908 онд “The Converse Rubber Shoes Company” буюу бүх насныханд зориулсан “Конверс хэмээх Резинэн Гутлын Компани”-ийг байгуулснаар өнөөдрийн бид бүхний өмсөх дуртай “Конверс” кэтний үндсийг тавьсан гэдэг.

Өдгөө NBA-ийн Андре Миллер, Кайл Корвер, Аландо Такер, Маурис Эванс, Элтон Брэнд нарын алдарт сагсан бөмбөгчдөөс эхлээд “Конверс”-ийг сонирхдоггүй, өмсдөггүй хүн үгүй гэдэгтэй та лав маргахгүй байх.

Дашрамд сонирхуулахад, “Дэлхийн Гиннесийн ном”-нд хамгийн олон “Converse” кэттэйгээрээ дээд амжилт тогтоосон Жошуа Мюллер гэгч залууд 560 хос кэт байдаг юм байна.


Read more...

3/3/08






Read more...

2/5/08

Lacoste


“Le Crocodile” буюу “Матар” хочит, алдартай теннисчин асан Рене Лакосте 1933 онд арьсан эдлэл, бугуйн цаг, үнэртэн, гутал, нүдний шил зэрэг бүх төрлийн хувцас, гоёлын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “La Chemise Lacoste” хэмээх алдартай компаниа сүлжмэл эдлэл үйлдвэрлэдэг Францын томоохон үйлдвэрийн эзэн Андре Гиллиэртэй хамтран байгуулсан түүхтэй.

Теннисчдэд зориулсан футболкны үйлдвэрлэлээр гараагаа эхэлсэн тус компани өдгөө Перу, Итали, Индонез, Морокко зэрэг дэлхийн арван хоёр гаруй оронд өөрийн төлөөлөгчийн газартайгаас гадна салбар үйлдвэрүүдээ байгуулсан бөгөөд эдүгээ Лакостегийн гэр бүлийнхэн үе залгамжлан тус компаний үйл ажиллагааг өргөжүүлэн тэлсээр байна.


Read more...

8/18/07

Gucci


The House of Gucci буюу Gucci нь Италийн хувцас загварын ертөнц дэх арьсан эдлэл үйлдвэрлэгч томоохон брэндүүдийн нэг бөгөөд Францын Pinault Printemps Redoute компаний харъяа Gucci Group-ийн нэг хэсэг юм байна.

Тус брэндийг Guccio Guci 1921 онд Флоренцэд анх үндэслэсэн бөгөөд эдүгээ дэлхийн хамгийн алдартай, хамгийн нэр хүндтэй брэндүүдийн нэг болжээ.

Тус брэнд 2008 онд BusinessWeek сэтгүүлээс жил бүр гаргадаг “Топ 100 Брэнд” жагсаалтын 45 дугаарт 8.2 тэрбум ам.долларын орлоготойгоор бичигджээ.

Түүнчлэн Gucci нь борлуулалтаараа дээгүүрт ордог Италийн дээд зэрэглэлийн брэнд төдийгүй дэлхий дахинаа 425 гаруй сүлжээний болоод томоохон их дэлгүүрүүдэд үйл ажиллагаагаа явуулдаг өндөр зэрэглэлийн компани юм.


Read more...

6/18/07

Shiseido

“Shiseido” нь үс арчилгааны хийгээд гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийд алдартай Японы томоохон компаниудын нэг юм.

“Японы Эзэн хааны Усан Цэргийн Флот”-д эмийн санчаар ажиллаж байсан Аринобу Фукухара (1848-1924) 1872 онд “Shiseido Pharmacy” буюу “Шисэйдо Эмийн сан”-г байгуулсан нь өнөөдрийн “Shiseido” компаний үндсийг тавьсан гэдэг.

1957 оноос гадаад харилцаагаа өргөжүүлж Тайвань, Сингапур, Хонг Конг, Итали, Шинэ Зеланд зэрэг орнуудад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн тус компани өнөөдөр дэлхийн олон оронд өөрийн салбар нэрийн барааны дэлгүүртэйгээс гадна сая саяар тоологдох үйлчлүүлэгчидтэй болжээ.


Read more...

4/18/07

samsung


http://www.medeelel.mn/medleg/image/medleg/samsung-logo-big-blue.jpg
Read more...

Volkswagen



“Volkswagen Group” Германиар “Volkswagen Aktiengesellschaft” нь авто машин үйлдвэрлэлээрээ дэлхийн гурав дахь томоохон компанид тооцогддог Германы авто машин үйлдвэрлэгч юм.

1937 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн тус компани өдгөө “тансаг” зэрэглэлийн авто машин үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч, 1931 онд Фердинанд Поршийн үндэслэн байгуулсан “Porsche Automobil Holding SE” буюу “Porsche” компаний мэдэлд шилжиж, тус компаний охин компани болжээ.

“Audi”, “SEAT”, “Škoda”, “Lamborghini”, “Bentley”, “Bugatti” зэрэг маркийн авто машин үйлдвэрлэлийн компаниуд нь “Volkswagen Group”-ийн охин компаниуд ажээ.

“Volkswagen Golf” маркийн загвар нь борлуулалтаараа дэлхийн №3 дахь машинд тооцогддог байна. 2006 онд л гэхэд 25 сая гаруй худалдаалагджээ. Энэ нь 1974 оноос хойш үйлдвэрлэгдэж байгаа гэр бүлийн овор багатай, жижиг загварын машин юм байна.

2008 оны байдлаар тус компани 369.928 гаруй ажиллагсадтайгаар 113.8 тэрбум еврогийн ашигтай ажиллажээ.

www.volkswagen.com


Read more...

Mercedes Benz


“Mercedes-Benz” нь Германы алдарт “Daimler AG” компаний салбар компани бөгөөд авто машин, автобус, ачааны машин, хот хоорондын жуулчны автобус үйлдвэрлэдэг, салбартаа тэргүүлэх компаниудын нэг билээ.

“Mercedes-Benz”-ийг 1881 онд Германы хөдөлгүүрийн загвар зохион бүтээгч, авто машины инженер, газаар явдаг машиныг анх зохион бүтээсэн Карл Фредрих Бенз (1844.11.16-1929.4.4) үндэслэн байгуулжээ.

1886 онд анхны Мерседес-Бенз машиныг үйлдвэрлэж 1901 онд худалдаанд гаргаж байжээ.

Тус брэнд өдгөө дэлхийн 129 гаруй оронд худалдаалагдахын зэрэгцээ Аргентин, Канад, Хятад, Унгар, Энэтхэг, Мексик, Иран, Индонез, Нигер, АНУ, Турк, Англи зэрэг оронд салбар үйлдвэрүүдтэйгээр үйл ажиллагаагаа өргөтгөсөөр, хэрэглэгчидтэйгээ улам нягт уялдан ажилласаар байна.

www.mercedes-benz.com


Read more...

4/1/07

L`Oreal


Францын алдарт “The L`Oreal Group” нь арьс арчилгаа, үсний будаг, үс арчилгаа, үнэртэн, нарнаас хамгаалах цогц арчилгаа зэрэг гоо сайхны бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг дэлхийд алдартай компани юм.

Юүжинэ Шүлер (Eugène Schueller 1881-1957) хэмээх залуу Франц химич 1907 онд нэгэн шинэ үсний будгийг гарган авч түүнийгээ Auréole хэмээн нэрийдэж, Парисийн үсчний газруудад худалдаалж эхэлжээ.

Ингээд тэрээр 1909 онд "Safe Hair Dye Comany of France" буюу “Францын Хамгийн Найдвартай Үсний Будагны Компани” нэрийн доор өнөөдрийн “The L`Oreal Group”-ийг байгуулсан түүхтэй.


Read more...

1/1/07

Calvin Klein

1968 онд алдарт загвар зохион бүтээгч Калвин Клейний үндэслэсэн АНУ-ын хувцас загварын шилдэг брэнд үйлдвэрлэгч компани болох “Calvin Klein Inc.” нь СК дотуур хувцас, СК жийнс, СК үнэртэн, СК спорт загварын хувцас, СК гэр ахуйн хэрэгсэл, СК цаг, СК гоёл чимэглэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.

Сонирхуулахад, “Van Heusen”, “IZOD”, “Arrow” “DKNY”, “Timberland”, “Kenneth Cole”, “Michael Kors” зэрэг дэлхийд алдартай брэндүүдийг эзэмшдэг, дэлхийн томоохон хувцасны тэр дундаа цамцны үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч “Phillips Van Heusen” корпорацид 2002 оны 12 сард “Calvin Klein Inc.”-ийг худалджээ.


Read more...
  • wefw

Та манай
Web Site Hit Counters
дахь зочин

  • бсыба